Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо өнөөдөр Шадар сайдын өрөөнд хуралдлаа.
Энэ жил тасалбарыг онлайнаар худалдаалах талаар яригдаж байсан боловч больсон байна. Одоогоор тасалбарын үнэ тодорхойгүй байгаа юм.