Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг санал авах байранд хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу өнөөдөр эхлүүллээ.
- Архангай,
- Өвөрхангай,
- Өмнөговь,
- Хөвсгөл аймгийн сонгуулийн хороодын төлөөлөлд сонгуулийн саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрийг санал авах байранд тагнуулын байгууллагын хяналттай, цагдаагийн хамгаалалттай хүргэж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.