Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг хавсралтаар баталлаа.
Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч тайван цагт алба хаах, цэргийн академи, их, дээд сургууль, коллеж, дамжаанд элсэх болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд эрүүл мэндийн байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргахад дээрх журмыг мөрдөх юм.
Мөн тайван цагт иргэнийг эмчилж эрүүл болгох, эрүүл мэндийн сургалт явуулах үүрэгтэй байгууллагуудыг нарийвчлан тодорхойллоо.
Архаг суурь өвчнөө нуун дарагдуулсан тухайн иргэний өвчин алба хаах хугацаанд нь сэдэрч, цэргийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд цэргийн анги, байгууллагаас гарсан эрүүл мэндийн зардлыг өөрөө хариуцахыг ч журамд заасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!