Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

DATA VISUALIZATION: Ц.Содномдорж намрын нээлтээс хойш ХОЁР ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ

Б.Дөлгөөн
2015 оны 10 сарын 26
iKon.MN

Өнгөрөгч ням гарагт Монголын Малчдын холбооны 10 жил, Малчин телевизийн 3 жилийн ойд зориулсан Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж,  Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, улсын өсөх идэр начин Э.Энхбат, Р.Пүрэвдагва нараар магнайлуулсан 224 хүчтэн зодоглож улсын харцага Ц.Содномдорж түрүүлсэн юм. Тэрээр энэ намрын нээлтийн барилдаанаас хоёр дахь түрүүгээ хүртэж буй нь энэ.

Барилдааны гурвын даваанаас түрүү үзүүр хүртлэх DATA VISUALIZATION -тэй танилцана уу.

 

Жич: Энэхүү дүрслэлийг персональ компьютероор үзэхэд тохиромжтой. Курсороо бөхийн нэр дээр аваачихад үзүүлсэн амжилт, тойрог дээр аваачихад тухайн бөхийн амжилт болон барилдааны бичлэг гарах болно. Улаан өнгийн тойргууд нь ВИДЕО БИЧЛЭГТЭЙ. Барилдааны бичлэгийг ТВ9 телевизийн шууд эфирээс ашиглав.