Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

DATA VISUALIZATION: Төрийн албан тушаалтнуудын ХОМ (Шинэчлэгдсэн)

A.Жаргал
2016 оны 10 сарын 21
iKon.MN

Төрийн өндөр болон бусад албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас гаргажээ.

Энэхүү хураангуйд 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулиар шинээр сонгогдсон, томилогдсон болон албан тушаал нь өөрчлөгдөн томилогдсон 149, тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа 87, нийт 236 албан тушаалтны /2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 7 албан тушаалд томилгоо хийгдээгүй болно/ мэдүүлгийг багтаажээ.

  • Хамгийн их орлоготой нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар /10,304,620.7 мян.т/ 
  • Хамгийн өндөр үнэлгээтэй ОС, барилга байгууламжтай нь УИХ-ын гишүүн А.Сүхбат /9,200,000.0 мян.т/ 
  • Хамгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү /1,185,000.0 мян.т/ 
  • Гэр бүлийн гишүүдийн нийт орлогоороо тэргүүлэгч нь УИХ-ын гишүүн Н.Оюундарь /1,843,822.3 мян.т/
  • Хамгийн өндөр үнэтэй мал аж, ахуйтай нь УИХ-ын дарга М.Энхболд /900,000.0 мян.т/ 
  • Хамгийн үнэтэй үнэт эдлэл, урлаг, түүхийн зүйлсийн цуглуулгатай нь УИХ-ын гишүүн А.Сүхбат /2,200,000.0 мян.т/
  • Хамгийн өндөр хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү /21,195,800.0 мян.т/
  • Хамгийн үнэтэй газартай нь УИХ-ын гишүүн М.Билэгт /4,210,000.0 мян,т/ 
  • Хамгийн их өр төлбөртэй нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил /18,851,851.4 мян,т/ 
Түр хүлээнэ үү!!