Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №27

A.Жаргал
2016 оны 5 сарын 22
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
“А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн аль тээврийн хэрэгслийг жолоодохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.2-т зааснаар "А" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн мотоцикл жолоодох эрхтэй. Мопед, унадаг дугуй нь механикжсан тээврийн хэрэгсэлд тооцогдохгүй учир жолоодох эрхийн үнэмлэх шаардахгүй. Хариу:4
1. Мопед
2. Унадаг дугуй
3. Мотоцикл
4. Дээрх бүгд
2
Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар хөдөлгөөнд оролцохдоо хэн хамгаалах бүс хэрэглэх үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.3.б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх үүрэгтэй. МУ-ын ЗХД-ийн 4.1.а-д зааснаар зорчигч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх үүрэгтэй. Хариу:3
1. Зөвхөн жолооч
2. Зөвхөн жолооч ба урд суудалд сууж яваа зорчигч
3. Жолооч болон зорчигчид
3
Аль тэмдэг чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй вэ?
"Хөдөлгөөн хориотой" 2.2, "Түр зогсох хориотой" 2.27 тэмдгүүд нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 8-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй. Хариу - 3
1. Зөвхөн А, Г
2. Зөвхөн Б, Г
3. Зөвхөн Б, В
4. Бүгд
4
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Тойрох хөдөлгөөн" 4.3 тэмдэг нь сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрдөг тул тойрох хөдөлгөөнтэй уулзвараар сумны дагуу тойрон А, Б чигт явахыг зөвшөөрнө. Хариу: 2
1. Зөвхөн Б
2. Зөвхөн А, Б
3. Зөвхөн Б, В
5
Суудлын автомашин жолоодож яваа бол тухайн чигийн зүүн гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.а тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинд хамаарна. Иймд тухайн уулзвараар суудлын автомашиныг чигээрээ, зүүн гар тийш буюу буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 3
1. Зөвхөн чигээрээ
2. Зөвхөн чигээрээ буюу баруун гар тийш
3. Чигээрээ, зүүн гар тийш буюу буцаж эргэх
6
Аль тэмдэг тавигдсан замын хэсэгт жолооч явган зорчигчдод зам тавьж өгөх вэ?
"Явган хүний гарц" 5.16.6 тэмдэг нь зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарах газрыг мэдээлнэ. МУ-ын ЗХД-ийн 16.1-д зааснаар "Хороолол" 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч давуу эрхтэй зорчино. Иймд Б, В тэмдэг бүхий замын хэсэгт жолооч явган зорчигчдод зам тавьж өгнө. Хариу - 2
1. Зөвхөн А, Б
2. Зөвхөн Б, В
3. Бүгд
7
Зурагт үзүүлсэн босоо тэмдэглэл ямар утга илэрхийлэх вэ?
8.2 тэмдэглэл нь гүүр, хонгил зэрэг байгууламжийн доогуур гарах үед уг байгууламжид шүргэж болзошгүй хэсгийг тэмдэглэнэ.Хариу: 1
1. Гүүрэн доогуур гарах үед шүргэж болзошгүйг тэмдэглэнэ
2. Гүүрэн доогуур нэвтрэх хориотойг тэмдэглэнэ
8
Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрлийг ямар үед асаах шаардлагатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 6.2.д зааснаар чирэгдэж яваа /механикжсан тээврийн хэрэгсэл/ үед ослын дохионы гэрлээ асаана. Хариу: 3
1. Зөвхөн үзэгдэлт хангалтгүй үед
2. Зөвхөн өдрийн цагт
3. Дээрх бүгд
9
Та замаас гарахдаа хэнд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.7-д зааснаар замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө. Иймд хоёуланд нь зам тавьж өгөх шаардлагатай. Хариу: 3
1. Зөвхөн унадаг дугуйчинд
2. Зөвхөн явган зорчигчид
3. Явган зорчигч болон унадаг дугуйчинд
4. Зам тавьж өгөх шаардлагагүй
10
Аль сумны дагуу буцаж эргэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.16.а-д зааснаар явган хүний гарц дээр буцаж эргэхийг хориглоно. Иймд А сумны дагуу уулзвар дээр буцаж эргэхийг хориглохгүй. Хариу: 1
1. Уулзвар дээр А сумны дагуу
2. Явган хүний гарц дээр Б сумны дагуу
3. А, Б сумны дагуу
11
Суурин газарт суудлын автомашин жолоодож яваа бол аль эгнээгээр байрлан явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 8.6-д зааснаар суурин газарт жолооч ЗХД-ийн 8.7-8.10, 23.4-т заасан шаардлагуудыг зөрчихгүйгээр аль тохиромжтой эгнээг сонгож явна. Хариу - 3
1. Аль тохиромжтой эгнээгээр
2. Зөвхөн баруун гар талын эгнээгээр
3. Тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнээс бусад аль тохиромжтой эгнээгээр
12
Замын өгсүүр хэсгийн төгсгөлд гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.е-д зааснаар эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно. Хариу: 2
1. Хориглоно
2. Өгсүүр хэсгийн төгсгөлд эсрэг урсгал сөрөхөөр бол хориглоно
3. Зөвшөөрнө
13
Зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг ямар тохиолдолд нээхийг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.8-д зааснаар бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно. Хариу - 2.
1. Аль ч тохиолдолд зөвшөөрнө
2. Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал хориглоно
14
Та уулзвараар чигээрээ явахдаа шороон замаар яваа ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь гол замд тооцогдоно. МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2.
1. Тийм
2. Үгүй
15
Та зүүн гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан учир та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2
1. Тийм
2. Үгүй
16
Та явган хүний гарцын өмнө хурдаа хасаж байгаа тээврийн хэрэгсэлд ойртон очихдоо:
МУ-ын ЗХД-ийн 13.3-т зааснаар явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Хариу - 2
1. Дуут дохио өгсөний дараа нэвтэрнэ
2. Ачааны автомашины урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэний дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ
17
Та ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 16.3-д зааснаар жолооч хорооллын доторхи хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. Хариу - 1
1. Шаардлагатай
2. Шаардлагагүй
18
Ямар тохиолдолд автобусанд суудлын тооноос олон хүн тээвэрлэхийг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 21.5-д зааснаар хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед, түүнчлэн хот хоорондын буюу аялал жуулчлалын автобусанд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байна. Хариу - 4
1. Зөвхөн хот хооронд яваа
2. Зөвхөн аялал жуулчлалаар яваа
3. Зөвхөн хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж яваа
4. Дээрх бүгд
19
Тэгш гадаргуутай замд хурд ихтэйгээрр хөдөлгөөнд удаан хугацаанд оролцох үед жолооч өөрийн автомашины хурдыг яаж мэдэрдэг вэ?
Тэгш гадаргуутай замд хурд ихтэйгээр хөдөлгөөнд удаан хугацаанд оролцох үед жолооч өөрийн автомашины хурдыг бодит байдлаас бага байгаагаар мэдэрдэг. Хариу - 1
1. Бодит байдлаас бага байгаагаар
2. Бодит байдлаас их байгаагаар
3. Хурдаа өөрчлөгдөж байгааг мэдэрдэггүй
20
Нурууны гэмтэлтэй хүнд эмнэлгийн анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ?
Нурууны гэмтэлтэй хүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлэхдээ хатуу гадаргуу дээр дээш нь харуулан хэвтүүлнэ. Хариу- 3
1. Доош харуулан хэвтүүлнэ
2. Зөөлөн гадаргуу дээр дээш нь харуулж хэвтүүлнэ
3. Хатуу гадаргуу дээр дээш харуулан хэвтүүлнэ

Түр хүлээнэ үү...