Тэрбээр Монгол орны үзэсгэлэнт байгалийн зураг, нүүдэлчдийн амьдралыг өөрийн дурандаа буулгадаг онцлогтой.
Энэ удаагийн зургууд дээрээс авснаараа онцлог бөгөөд Монгол орны үзэсгэлэнт гол нуур, ахуй амьдрал, Чингис хааны морьт хөшөө, Хэрмэн цав, Тэрэлж зочид буудал зэрэг олон газрууд багтжээ.
Ч.Батзаяагийн фэйсбүүк хуудсаар энд дарж зочилно уу.
Хяргас нуурын хойд эрэг. Увс аймгийн Хяргас сумын нутаг Их нууруудын хотгор дахь эрдэст нуур.
Чингис хааны морьт хөшөө
Хяргас нуурын хойд эрэг.
Үлэг гүрвэлийн өлгий Хэрмэн цав Монголын говийн нэгэн гайхамшиг билээ
Туул голын намар.
Цонжин болдогоос холгүй орших энэ газар Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг хийдэг ажээ.
Туул гол.
Хагийн хар нуур, Номингийн голоос эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгана.
Анч бүргэд. Баян-Өлгий аймаг
Өвөлжөөний айл
Өмнө говь аймаг Сэврэй сумын нутагт. Жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг Хонгорын элс энд бий.
Өвлийн ой мандах нарнаар
Тэрэлж зочид буудал
Улаанбаатар хотоос 70 км-т Тэрэлж Горхи Байгалийн Дархан Цаазат цогцолбор газарт байдаг.
Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хөвсгөл нуур цэвэр усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт ордог.
Туулын шугуйд
Ховд гол.
Монгол Алтайн нурууны тэргүүн оргил Таван Богдын зүүн өмнөд мөсөн голоос эх авч Баян-Өлгий, Увс Ховд аймгуудын нутгаар урсдаг
Тэрхийн цагаан нуурын Баруун хойд хэсэг. Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байдаг. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.
Урт сүүдэртэй үед зураг авах сайхан
Архангай аймаг. Хөдөө нуур. Уушиг шиг эсвэл зүрх шиг харагдах энэ нуур Тэрхийн цагаан нуурын баруун талд орших бөгөөд их давсархаг, байнгын улаан байдаг нуур гэж зургийг минь үзсэн нутгийн хүн бичсэн байна.
Хоргын тогоо. Архангай аймаг Тариат сум.
Найман мянган жилийн өмнө оргилж байгаад унтарсан галт уул юм байна.
Хустай нуруун дахь тахийн сүрэг
Зуны эхэн сард зэрэгцэн буусан гурван гэрийн зургийг авч байжээ.
Өвлийн ойн дээгүүр идшээ хайсан бүргэд ниснэ. Хан хэнтийн дархан газар.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!