Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: 2014 онд Монгол Улс АНУ-аас $2.4 саяын батлан хамгаалах тусламж авсан

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 11
iKon.MN

Саяхан АНУ-ын Засгийн газраас 2013-2015 онд гадаад улсуудад үзүүлсэн батлан хамгаалах салбарын тусламжийн тайланг гаргажээ.

Тайланд дурдсанаар Нэгдсэн Улс зөвхөн 2014 оны санхүүгийн жилд $5.9 тэрбумыг гадаад орнуудын батлан хамгаалах салбарт тусламж болгон зарцуулсан байна.

Тусламж авсан улсуудад ноогдох хэмжээ нь $200 саяас $3.1 тэрбумын хооронд байгаа юм.

Монгол улс 2014 онд $2.4 саяын батлан хамгаалах салбарын тусламж АНУ-аас авчээ.

Энэ нь Төв Азийн таван улсаас (“стан” улсууд) илүү хэмжээний тусламж авсан гэсэн үг.

 

Харин хамгийн их тусламж авсан 10 орныг жагсаавал:

  • Израиль $3.1 тэрбум
  • Египет $1.3 тэрбум
  • Ирак $300 сая
  • Иордан $300 сая
  • Пакистан $280 сая
  • Ливан $75 сая
  • Филиппин $50 сая
  • Колумби $29 сая
  • Тунис $20 сая

 

Эх сурвалж: Howmuch.net