Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Жеймс Бондын бүх цаг үеийн хамгийн “янзтай” машинууд

А.Золжаргал, iKon.mn
2015 оны 10 сарын 28
iKon.MN

Алдарт Жеймс Бондын зургийг түүний дахин давтагдашгүй машингүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Дэлхийн хамгийн алдартай нууц ажилтан Бондын 24 дэх дүрийг бүтээж байгаа жүжигчин Даниел Грэгт зориулж захиалгаар хийлгэсэн Астон Мартин DB10 төмөр хөлөг бэлэн болжээ.

Чөтгөрийн мэт хурдтай, тачаангуй, дугаарт нь 00-ийн тоо ороогүй бусад машинуудаас хол тасархай энэ төмөр хөлөг зөвхөн Бондынх л байдаг. 

Жүжигчин Грэгийн тоглосон “Spectre” буюу “Хий Үзэгдэл” нэртэй 24 дэх Бондын тухай кино нь зөвхөн Бондын хөлөглөх DB10 загварын долоон ширхэг машинд л зориулж нийт 38 сая ам.долларыг “устгасан” гэж хэлж болно. Энэ нь 007-ийн үйлдвэрлэлд шинэ рекорд тогтоогоод байгаа юм. 

Нүд гялбам машингүйгээр алдарт тагнуулчийн зургийг төсөөлөхийн аргагүй. Өнөөдрийн DB10 загвар нь 60-аад онд гарсан, нүүрэндээ Жеймс Бондын зурагтай Фрэдрик Бөрнийн машины номыг эргэн санагдуулам үлгэрийн мэт хөлөг болж чаджээ. 

DB10 загварын чадвар юугаар хэмжигдэх вэ? Энэ төмөр хөлөг нь ойрын зайд гүйцэж түрүүлэхдээ хэнийг ч урдаа оруулалгүй ялалт байгуулж чадах ч, харин холын зайн уралдаанд бол хэт хөшүүн байх магадлалтай. 

Бүх цаг үеийн хамгийн “янзтай” Бондын хөлгүүдийн зургийг доор үзүүлье.

Эх сурвалж: CNN


 

Зураг
1
Астон Мартин ДБ5 - “Goldfinger,” 1964 – энэхүү Бондын машин нь өөртөө буутай, өөрөө гарч ирдэг сандалтай, дагах төхөөрмжтэй бүтээгдсэн бөгөөд 2010 онд Skyfall –ын нээлтийн үеэр 4.6 сая ам.доллараар худалдаалагдсан байна.

Зураг
2
Жеймс Бондын зурагны салшгүй нэг хэсэг нь түүний машин.

Зураг
3
Lotus Esprit—“The Spy Who Loved Me”- Lotus Esprit нэртэй газар уснаа явагч DB5 машиныг зөвхөн “The Spy Who Loved Me” кинонд зориулж бүтээжээ. Элон Маск яг энэ загварын нэгийг 2013 онд 860,000 ам доллараар худалдаж авчээ.

Зураг
4
Tоуоtа 2000GT—“You Only Live Twice,” 1967 – Бондын хамгийн шилдэг хөлгүүдийн нэг. Алдарт жүжигчин Шон Коннорид зориулж Япончуудын бүтээсэн дээвэр нь онгойдог энэ хөлөг тухайн үедээ “эвэртэй туулай” шиг л санагдаж байсан байх.

Зураг
5
BMW Z8—“The World Is Not Enough,” 1999- Жүжигчин Броснан өөрийн кинондоо хөлөглөсөн BMW машинтайгаа мөнхөрсөн гэж хэлж болно.

Зураг
6
Aston Martin Vanquish—“Die Another Day,”2002- Die Another Day нь Aston Martin Vanquish-ийн шинэ эринийг эхлүүлсэн юм. Энэхүү шинэ Vanquish нь сум нэвтэрдэггүй хамгаалалттай, өөрөөсөө пуужин харвадаг гээд тоочвол Бондын машины түүхэнд эргэлт хийж чадсан машин юм.

Зураг
7
Ford Mustang March 1—“Diamonds Are Forever,” 1971- Зөвхөн Бонд л ганц хөлгийн сайныг унадаг юм биш, Бондын эмэгтэй Tiffany Case ч мөн адил Diamonds Are Forever киног гал улаан машинаараа чимж чадсан.

Зураг
8
Alfa Romeo GTV6—“Octopussy,” 1983- Бондын хөлөглөсөн цор ганц Итали машин нь энэ. Түүнийг Бонд Герман бүсгүйгээс булааж авдаг шүү дээ.