Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

АЙЛЧЛАЛ: Монгол, Японы хооронд ямар бараа эргэлдэж байна?

З.Санжаа, iKon.mn
2015 оны 10 сарын 22
iKon.MN
 

 

Монгол, Японы хооронд 1977 онд Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эхэлж,  энэхүү хэлэлцээрийн хүрээнд “Говь” үйлдвэрийг байгуулсан түүхтэй.

Социализмын үед хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа хумигдмал байсан бөгөөд 1990 онд Монгол Улс  Япон Улстай Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр байгуулсан.

Япон Улсын Засгийн газрын зээл, тусламж нь Монгол Улсад нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлж, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн.

1990 оноос 2013 он хүртэлх хугацаанд Япон Улсаас Монгол Улсад оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 оны байдлаар 230 сая ам.доллар. Үүнд худалдаа, нийтийн хоолны салбар дахь хөрөнгө оруулалт нь нийт хөрөнгө оруулалтын тал хувийг эзэлж байна. (102.3 сая ам.доллар) 

Банк, санхүүгийн салбарт өнөөг  хүртэл 19.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн нь нийт хөрөнгө оруулалтын хэмжээний 9.5%-ийг эзэлж байна. Банк, санхүүгийн салбар дахь дийлэнх хөрөнгө оруулалт 2012, 2013 онуудад хийгджээ.

Аялал, жуулчлалын салбарын хувьд 12.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн нь нийт хөрөнгө оруулалтын хэмжээний 6%-г эзэлж байгаа бөгөөд үүнээс 2012 онд уг салбарт хамгийн их хөрөнгө оруулалт 10.2 сая ам.доллар хийгдсэн байна.

Бусад салбарын тухайд инженерийн барилга байгууламж болон мэдээлэл технологийн салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээ нь тус бүр 5.8% болон 4.6%-ийг эзэлж байна.

 

 

1995-2014 оны хооронд хоёр улсын хооронд хийгдсэн худалдааг тоймлон танилцуулая.


1. Япон улсаас импортлосон

2014 онд манай улс Японоос нийт 367.8 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортложээ. Энэ нь манай нийт импортын ~7 хувь.

Манай улсын гол импортлогч улсуудын 3-рт (БНХАУ, ОХУ хоёр хөршийн дараа) бичигдэж байна.  

Японоос автомашин болон түүний эд анги сэлбэг хэрэгсэл, тосолгоо зэрэгтэй холбоотой бараа, бүтээгдэхүүн импортлож байна. Ж: 2014 оны байдлаар

  • Шинэ дугуй ~ 17.4 сая ам.доллар
  • Дизель түлш болон автобензин ~ 17.1 сая ам.доллар
  • Нефтийн бүтээгдэхүүн ~ 17.7 сая ам.доллар
  • Ачааны машин ~ 15.6 сая ам.доллар
  • Суудлын автомашин ~ 245 сая ам.доллар. Үндсэндээ 

 

2. Монголоос Япон улс руу экспортлосон

Манай улсын жилийн нийт экспортын 0.2%-г Япон улс худалдаж авч байна. Энэ нь ~ 10 сая ам.доллар. 

Товчхондоо бид тэдэнд бараа зарж чадахгүй, зарах бараа байхгүй байна, зөвхөн түүхий эд. 

Ж: 2014 онд Япон улс руу экспортлосон зүйлсээс дурдвал...

  • Амьд амьтад ~1.5 мянган ам.доллар, Адууны мах ~ 0.5 мянган ам.доллар, Малын дайвар бүтээгдэхүүн ~ 47.8 мянган ам.доллар, Бог малын өлөн гэдэс ~ 615 мянган ам.доллар
  • Зэсийн баяжмал ~ 12.9 сая ам.доллар
  • Ямааны самнасан ноолуур болон ноолуураар хийсэн өмд, пальто, цамц, платье ... г.м зүйлсийн экспорт ~ 1.2 сая ам.доллар ...

 

3. Нийт бараа эргэлт

Хоёр улсын хоорондох нийт бараа эргэлтийн 98% нь Японоос-Монголд (импорт), 2% нь Монголоос-Японд (экспорт) хийгдэж байна. Улс хоорондын худалдаанд манай улс алдагдалтай "бид тэдэнд юу ч зарж чадахгүй байна."

 

4. Суудлын автомашины импорт

Манай улсын гадаад улсуудаас импортлож буй суудлын автомашины 85%-г Япон улс дангаараа нийлүүлж байна.(2014 оны эцсийн мэдээ) 

Японоос импортлосон нийт барааны ~84%-г зөвхөн шинэ, хуучин суудлын автомашины импорт эзлэж байна.(2013 он) 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад хийсэн айлчлалын хэлэлцээр ёсоор Монголын тал 4500 cc хүртэл хөдөлгүүртэй Япон автомашины 5 хувийн тариффыг шууд тооцохгүй болж бусад автомашин болон эд ангиудын тариффыг 10 жилийн дотор хасахаар тохиролцсон.

Ж: 2014 оны эцсийн мэдээгээр манай улс Японоос 245 сая ам.долларын үнэ бүхий 37,783ш суудлын автомашин импортложээ. Үүний гаалийн (5%татварыг тооцвол  ~12.2 сая ам.доллар. Ирэх 10 жилд 120 сая ам.долларыг (~240 тэрбум төгрөг) автомашины гаалийн татвар хэлбэрээр авахгүй.