Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монгол Улсын МАКРО эдийн засгийн үзүүлэлтүүд

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвөөс 2015 оны есдүгээр сарын байдлаарх Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг олон нийтэд мэдээллээ.

Инфляци, мөнгөний нийлүүлэлт, нөөц, актив, алт зэрэг манай улсын макро эдийн засгийн чухал үзүүлэлтүүд оны эхний есөн сарын байдлаар ямар байгааг дараах графикаас харна уу.


1.Инфляци

Жилийн инфляци 2015 оны есдүгээр сард улсын хэмжээнд 4.9 хувь, Улаанбаатар хотод 3.9 хувьтай байна. Суурь инфляци есдүгээр сарын байдлаар жилийн 6.1 хувь байна.

 

2. Мөнгөний нийлүүлэлт

Мөнгөний нийлүүлэлт 2015 оны есдүгээр сарын эцэст өмнөх сарынхаас 29.9 тэрбум төгрөгөөр буюу 0.3%-иар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 139.8 тэрбум төгрөгөөр буюу 1.4%-иар буурч 9934.5 тэрбум төгрөгт хүрчээ.

 

3. Гадаад валютын улсын албан нөөц

2015 оны наймдугаар сарын байдлаар гадаад валютын албан нөөц 1.73 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 1.26%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 27.04%-иар тус тус өсчээ.

4. Хадгаламж

Нийт хадгаламж есдүгээр сарын байдлаар 7278.3 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.36%-иар өсчээ. Үүнээс төгрөгийн хадгаламж 5182.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх сараас 2.1%-иар буюу 108.03 тэрбум төгрөгөөр өссөн, өмнөх оны мөн үеийнхээс 35.2 тэрбум төгрөг буюу 0.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.

5. Зээл

2015 оны есдүгээр сарын эцэст нийт зээлийн өрийн үлдэгдэл 11938.5 тэрбум төгрөгт хүрч өмнөх сарынхаас 97.7 тэрбум төгрөгөөр буюу 0.83 хувиар өссөн ба өмнөх оны мөн үеийнхээс 673.1 тэрбум төгрөгөөр буюу 5.34 хувиар буурсан байна.

6. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө

2015 оны есдүгээр сарын эцэст гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 767.9 тэрбум төгрөг болж өмнөх сараас 6.5 тэрбум төгрөгөөр буюу 0.8%- иар буурч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 59.4 тэрбум төгрөгөөр буюу 7.2%-иар тус тус буурчээ.

7. Гадаад, дотоод цэвэр актив

Гадаад цэвэр актив өмнөх сараас 526.01 тэрбум төгрөгөөр буюу 16.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 2769.8 тэрбум төгрөгөөр
буюу 284.9 хувиар буурч -3741.8 тэрбум төгрөг болжээ.

8. Худалдан авсан алтны хэмжээ