Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс яагаад дэлхийн гоо сайхны мэс заслын “нийслэл” вэ?

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл бол дэлхийн гоо сайхны мэс заслын нийслэл юм. Өндөр зэрэглэлийн Гангнам дүүрэгт л гэхэд 500 гаруй гоо зүйн төв байдаг гэсэн мэдээлэл бий. 

2014 оны хувьд л гэхэд 980 мянга гаруй хүн Өмнөд Солонгосын эмнэлгүүдэд гоо сайхны мэс засалд оржээ. 

Business Insider-ын сэтгүүлчид Өмнөд Солонгосын JK гоо сайхны мэс заслын эмнэлгээр зочилжээ. Энэ нь тус улсын тэргүүлэх эмнэлэг бөгөөд тэд чухам яагаад дэлхийн гоо сайхны мэс заслын төв болохыг тайлбарласан байна. 


JK эмнэлэг Сөүл хотын Гангнам дүүргийн Адгуженд байрладаг.

 

 

Жилдээ 10 мянга гаруй хүн энэ эмнэлгээр үйлчлүүлдэг.

 

 

Үйлчлүүлэгчдийн тал хувь нь гадны орнуудаас ирдэг

 

 

Доктор Хан Сок Чой бол JK эмнэлгийн захирал бөгөөд гоо сайхны мэс заслын эмч юм. Тэрбээр бидэнд Өмнөд Солонгосд хамгийн түгээмэл хийгддэг мэс заслуудын талаар болон яагаад ийм олон хүн үйлчлүүлдгийг тайлбарлаж өгсөн юм.

 

 

“Зовхины мэс засал бол хамгийн түгээмэл” хэмээн Доктор Чой онцлов. Ихэнх Солонгосчууд барууныхны дургүй онигор хэлбэрийн нүдтэй. Энэ нь давхраагүй гэсэн үг. Тиймээс зарим хүмүүс давхраатай байх нь гоо үзэсгэлэнгийн хэмжүүр гэж боддог бол зарим нь үүнийг барууны үзэл хэмээдэг.

 

 

Ихэнх Солонгосчууд давхраагүй, бүлцгэр нүдтэй байдаг бөгөөд энэ нь заримдаа тэднийг нойрмог, ядарсан харагдуулдаг. 

 

 

“Эмэгтэйчүүдийн хувьд гоо үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг” хэмээн Чой ярив. Нүдэнд давхраа хийх нь хамгийн түгээмэл төдийгүй хямд, бас түргэн эдгэдэг хагалгаа ажээ.

 

 

Мөн Чой эмчийн хэлснээр Солонгосчуудын хамгийн их сонгодог хагалгаа нь нүүрний хагалгаа юм байна. 

 

 

Харин сүүлийн жилүүдэд биеийн галбир засах хагалгаа илүү эрэлттэй болжээ.

 

 

Мөн хөхний хэлбэр засах хагалгааг Чой эмч онцлов. 

 

 

Үүнээс гадна хөгшрөлтийн эсрэг нүүрний арьс татах болон үс залуужуулах хагалгаа ихэд алдартай гэнэ. 

 

 

Мөн эрүүний хэлбэр засах хагалгаа ч түгээмэл байдаг ажээ. 

 

 

Өмнөд Солонгосын нийгэм бол үнэхээр өрсөлдөөнтэй бөгөөд хүмүүс ойр байгаа хүмүүстэйгээ ч үргэлж өрсөлдөж байдаг гэдгийг Чой эмч хэлэв. 

 

 

Мөн тус улсын хүн амын тал хувь нь нийслэл Сөүлд амьдардаг. Сөүл хот хүн амын тоогоороо дэлхийн зургаадугаар байрт ордог. Тэгэхээр та өдөр бүр өөр өөр хүмүүсийн төрхтэй тааралдана. 

 

 

Ажиллах хүчний зах зээл дээр сайхан харагдаж байгаа хүмүүс илүү давуу талтай байдгийг Чой эмч онцлов. Ялангуяа тухайн хүний фото зураг өргөдөл дээр байгаа тохиолдолд. 

 

 

Энэ бүгд зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай биш. Чой эмчийн хэлснээр түүний үйлчлүүлэгчдийн 15-20 хувь нь эрэгтэйчүүд байдаг аж. 

 

 

Чой эмчийнхээр бол гоо сайхны хагалгааны ирээдүй хоёр зүйлээс шалтгаална.

 

 

1.    Арьсны эмчилгээнд ашиглагдах үүдэл эсүүд

 

 

2.    Маш бага зүсэлттэй мэс заслын техник. Лазераар үс ургуулах зэрэг нь нөхөн сэргэхэд бага хугацаа зарцуулна. 

 

 

Чой эмч гоо сайхны мэс засал Солонгост тархсан шиг АНУ-д тархана гэж бодохгүй байгаа аж. Учир нь АНУ бол олон төрлийн үндэстэн, өөр өөр төрлийн бие бялдартай хүмүүс тархан суурьшсан орон учраас дарамт байхгүй. Үндэстэн бүр өөр өөр гоо сайхны хэмжүүртэй хэмээн тэр онцолсон юм. 

 

 

Эх сурвалж: BusinessInsider