Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол руу аялахаас татгалзах ДЭНДҮҮ ҮНЭН 27 ШАЛТГААН

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 8 сарын 22
iKon.MN

Buzzfeed сайт дээр хэд хоногийн өмнө нэгэн сонирхолтой фото мэдээлэл нийтлэгджээ. "Монгол руу аялахаас татгалзах дэндүү үнэн 27 шалтгаан" хэмээх гарчигтай энэ мэдээллийг уншмагц гарчиг нь ердөө л хошигнол болохыг ойлгоно.

Тэд Монгол орны сайхан тал, үзэсгэлэнт байгалийг муулж байгаа мэт боловч энэхүү хошигнолын цаана гайхалтай магтаж чаджээ. Тэд мэдээлэлдээ гоёмсог фото зургуудыг оруулсан бөгөөд  үүнийг уншсан хэнд ч Монгол руу зорьж ирэх сэдэл төрөх нь гарцаагүй.


ИНГЭЭД ТЭДНИЙ ХОШИГНОЛЫГ ФОТО ЗУРГИЙН ХАМТ ХҮРГЭЕ

Зураг
1
Жаргах нарны зураг авах гэж байхад өмнүүр чинь зэрлэг адуунууд байнга л садаа болно

Зураг
2
Хар л даа

Зураг
3
Та хаана ч чөлөөтэй буудаллаж болно. Гэхдээ газар нь дэндүү зэрлэг онгон.

Зураг
4
Заримдаа энд хөл хөдөлгөөн дэндүү их

Зураг
5
Хүүхдүүд өдөржингөө гэртээ байж, компьютер тоглодог. Уйтгартай

Зураг
6
Мөн тэд гадуур зугаалахаас айдаг

Зураг
7
Учир нь тэдэнд гадаа тоглох гоё тоглоомнууд байдаггүй

Зураг
8
Гэр хэмээх энэ сууц тийм ч онцгой биш

Зураг
9
Мөн эдлэн газар нь маш жижигхэн

Зураг
10
Цаа буга малладаг Магсар. Түүнд хүйтэн хөндий зан огт байхгүй

Зураг
11
Эдгээр “зүлэг тэгшлэгчид” байгалийг үнэхээр бохирдуулж байна

Зураг
12
Цэцэрлэгт хүрээлэн ихэнхдээ дэндүү утаатай, бохир

Зураг
13
Уйтгартай өнгөнүүд

Зураг
14
Хүмүүс нь хэдийгээр Буддын шашин шүтдэг ч нөхцөл байдал зэрлэг хэвээр

Зураг
15
Монголд нийтийн тээврийн систем хамгийн муу

Зураг
16
Энд чамд хийгээд байх сонирхолтой зүйлс тийм ч их байхгүй дээ

Зураг
17
Элсэн манханд суух газар ч олдохгүй

Зураг
18
Орон зайгүйгээс болоод давчдах, бачимдах мэдрэмж төрөх магадлал маш өндөр шүү

Зураг
19
Хачин сонин амьтан олж үзэх боломжгүй

Зураг
20
Говь цөлд нь баянбүрд ховор тул маш халуун

Зураг
21
Тэнгэр нь бас гоё үүлшихгүй

Зураг
22
Энд бас үндэсний соёл, уламжлал гээд байх зүйл байхгүй

Зураг
23
Тэнгэрт тулсан өндөр барилгууд чамайг халхлах болно

Зураг
24
Эндхийн загаснууд мөн л бохирдолтой

Зураг
25
Нутгийн иргэд хошигнох мэдрэмжгүй, зураг авхуулах дургүй

Зураг
26
Энэ унтаа байдлаас болоод гэр рүүгээ бичих зүйл олдохгүй

Зураг
27
Хэрвээ та Сүүн замын дор майхнаа барьж амарвал хэтэрхий цэлмэг тэнгэрээс гялалзах одод бүх л шөнөжин унтуулахгүй