Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Халиун бугын сүрэг

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 21
iKon.MN

Засгийн газрын тогтоолоор 2001 онд “Ховор амьтан”-ы жагсаалтад багтсан халиун бугын сүргийн фото зургийг хүргэж байна. Уг сүргийг Булган аймгийн Хангал суманд сэргээн нутагшуулах төслийн хүрээнд 2001 оноос үржүүлж байгаа бөгөөд одоогоор 1-4  насны 47 буга, согоо байгаа ажээ.

Манай орны туурайтны дотор томд тооцогддог халиун бугын биеийн урт нь 130-140 см, өндөр нь сэрвээгээрээ 115 - 155 см, жин нь 350 кг хүрдэг. Бие гүйцсэн бугын эрийг дайр, тураг, эмийг согоо, марал, нялх тугалыг илий, нэг настай тугалыг зоргол, хоёр настайг жий, гурван настайг цөх, дөрвөн настайг дайрга гэж нэрлэдэг.

Өвөл зузаан цас, зун ялаа шумуул, халуунаас зайлж байршлаа өөрчлөх бөгөөд зүйл бүрийн нарийи өвс, мод, бутны залуу мөчир, навч нахиа, хушны самар, хагд өвс, мөөгөөр хооллоно. Ерөнхийдөө халиун зүсмийн боловч цаг  улирлын байдлаар улаавтар, хүрэвтэр, цайвар, хөхөвтөр халиун болж өнгөө сольдог аж.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11