2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
16:00
S32
-16°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°

ФОТО: "Байлдагчийн халаасанд Генералын мөрдөс"

Г.Номин, iKon.mn
2015 оны 3 сарын 18
iKon.MN

Монгол Цэргийн Музейгээс "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт  хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойд зориулан Монгол цэргийн дүрэмт хувцасны “Байлдагчийн халаасанд генералын мөрдөс" сэдэвт үзэсгэлэнг дэлгээд байна.

Уг үзэсгэлэнд 1914 оноос одоог хүртэлх цэргийн дүрэмт хувцсуудыг дэлгэн үзүүлээд байгаа юм.

Монгол Цэргийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан А.Ганганчимэгээс үзэсгэлэнд тавигдсэн дүрэмт хувцаснуудын талаар "Хамгийн анх батлагдаж байсан 1914 оны дүрэмт хувцаснаас эхлүүлээд дүрэмт хувцасны гол гол өөрчлөлтүүдийг танилцуулъя. Орчин цагийн Монгол цэргийн анхны дүрэмт хувцас урдаа хүрд хээтэй, баруун зүүн мөрөн дээрээ улаан шар өнгийн погонтой, погон дээрээ маанийн үсэгтэй байсан. Энэ хувцсыг 1919 он хүртэл өмссөн.

1921 онд малгайн тэмдэг нь таван хошуутай, ханцуйн дэрээ ромбо, хас тэмдэгтэй хувцсыг өмсөж эхэлсэн бөгөөд 1936 онд дахин өөрчлөлт оруулж /гимнастёрк/ ялгах тэмдгэндээ үндэсний уламжлалыг шингээх зорилгоор өлзий хээтэй болгож өгсөн.

Ингээд 1944 онд өөрчлөт оруулахдаа битүү хоолойтой хүрэмтэй болж, мөрдөс зүүж эхэлсэн. Мөрдөс дээр цэргийн албан хаагчдын төрөл мэргэжлийг зааж өгдөг болсон. Их бууны, хууль цаазын анги гэх мэт. Энэ онд анх генерал цолыг анх баталсан. Энэ хувцсыг 1963 он хүртэл өмссөн бөгөөд дунд нь 1951,1957 онуудад жижиг өөрчлөлтүүдийг хийж байсан.

1963 онд баталсан дүрэмт хувцсанд хийсэн хамгийн том өөрчлөлт бол өлзий хээтэй ялгах тэмдгийг таван хошуутайгаар сольсон нь байсан. олон улсын жишгийг дагаж таван хошуутай болсон дүрэмт хувцсыг 1990 он хүртэл өмссөн бөгөөд тус онд Ардын Их Хурлын тогтоол гарч эргээд үндэсний хэв шинжийг дүрэмт хувцсанд шингээх зорилгоор өлзий хээг дахин оруулсан.

Ингээд 2011 онд Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан дүрэмт хувцасны загвараар дээд оффицерууд буюу генералууд таван хошууг эргээд хэрэглэх болсон. Энэ нь олон улсын жишгийг дагасан бөгөөд сууринд нь үндэсний хэв шинжийг хадгалсан алхан хээг хийсэн" хэмээн ярилаа.

Монгол цэргийн дүрэмт хувцасны “Байлдагчийн халаасанд генералын мөрдөс" сэдэвт үзэсгэлэнгээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

1

2

3

4

5
Торгон цэргийн дээл /1911-1919 оны хооронд хэрэглэгдэж байсан/

6
Улсыг Аюулаас Сахиж Хамгаалах хошууч, ахлах дэслэгчийн дүрэмт хувцас /Хувьсгалт цэргийн зөвлөлийн 1931 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 136 тоот тушаалаар батлагдсан ялгах тэмдэг/

7
БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг /БНМАУ-ын Цэргийн албан хаагчдын хувцасны хэлбэр маягийг өөрчлөх тухай/

8
Хурандаа, дэд хурандаагийн дүрэмт хувцас гимнастёрка /БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1936 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан/

9
Их бууны цэргийн хурандаагийн ёслолын дүрэмт хувцас /БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1944 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар тогтоолоор батлагдсан/

10
Дэслэгчийн ёслолын дүрэмт хувцас /БНМАУ-ын АИХТ-ийн 1963 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн хоёр тоот тогтоолоор батлагдаж, БНМАУ-ын АИХТ-ийн 1970 оны 13 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон/

11
Их бууны ангийн хурандаагийн ёслолын дүрэмт хувцас /БНМАУ-ын АИХТ-ийн 1963 оны хоёрдугаар тогтоолоор батлагдсан/

12
Дэд хурандаагийн ёслолын дүрэмт хувцас /БНМАУ-ын АИХТ-ийн 1963 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 2 тоот тогтоолоор батлагдсан/

13
Байлдагчийн өвлийн өдөр тутмын дүрэмт хувцас, шинель /1984 оны БНМАУ-ын АИХТ-ийн 32 дугаар тогтоолоор батлагдсан/

14

15
Байлдагчийн өдөр тутмын дүрэмт хувцас /БНМАУ-ын АИХТ-ийн 1984 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан/

16
Дэслэгчийн өдөр тутмын пальто /БНМАУ-ын АИХТ-ийн 1990 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор батлагдсан/

17
Дэслэгчийн өдөр тутмын дүрэмт хувцас /БНМАУ-ын АИХТ-ийн 1990 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор батлагдсан/

18
Хурандаагийн өдөр тутмын дүрэмт хувцас, Ахлах ахлагчийн савхин дээл /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 180 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан/

19
Хурандаагийн өдөр тутмын дүрэмт хувцас, Ахлах ахлагчийн савхин дээл /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 180 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан/

20

21
Хугацаат цэргийн албан хаагчийн өдөр тутмын дижитал дүрэмт хувцас /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр зарлигаар батлагдсан/

22
Дэслэгчийн ёслолын дүрэмт хувцас /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр зарлигаар батлагдсан/

23
Хүндэт харуулын цэргийн өвлийн дүрэмт хувцас /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр зарлигаар батлагдсан/

24

25

26

27

28

29

x