Их нууруудын хотгорт орших Хяргас нууранд 20 орчим метр өндөртэй, 5-7 км урттай хадан цохио элбэг байдгийг Хэцүү хад гэж нэрлэнэ.
Хадан цохионууд дээр шувуу үүрээ зассан байдаг нь шувуудын амьдралыг сонирхон харахыг хүсэж буй хүмүүст сайхан боломж болдог ажээ.
Шувуудаас тун ховор хар галуу, цахлай байдаг бөгөөд Хяргас нуур нь алтайн сугас, монгол хадран, осмон, шар загасаар баялаг ажээ.
Хэцүү хадны тухай ОХУ-ын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн сонин тогтоц бөгөөд үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Хэцүү хад нь цайвар өнгөтэй бөгөөд нуурын шорвог усны нөлөөгөөр одоогийн төрхөө олсон гэж үздэг ажээ.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.
Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Увс аймгийн Хяргас нуурын Хэцүү хадаар аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!