REAL PROPERTIES ULAANBAATAR "УЛААНБААТАР ХОТЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 9-Р САРЫН ТОЙМ"
I. ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ
1.1 ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ХАНШИЙН МЭДЭЭ
УБ хотын хэмжээнд нийт хуучин орон сууцыг дүүргээр ангилж харвал:
Нийт орон сууцны барилгын 51.8%-ийг БГД болон БЗД-ийн орон сууц эзэлж байна.
БГД-ийн орон сууцны барилга 32.1% эзэлж байгаа нь тус дүүрэгт хамгийн их орон сууц байдаг нь харагдаж байна.
Энэ хэмжээгээрээ энэ тус хоёр дүүргээс хамгийн олон орон сууц арилжаанд ордог нь харагдана.
Өөрөөр хэлбэл нийт зарын 52%-нь эдгээр хоёр дүүргээс тавигдсан байгаа нь 9 сарын зараас харагдаж байна.
9 сарын хуучин орон сууцны зарын мэдээллээс харахад
Харин үнийн хувьд Хуучин байр: ЧД, ХУД, СБД-т 1-5 өрөө байрууд хамгийн үнэтэй байгаа бол СХД-т хамгийн хямд үнэтэй байна.
Хуучин орон сууцны дундаж үнийг өрөөний тоогоор ангилан харвал дараах байдалтай байна.
Хуучин орон сууцны дундаж үнэ /2014 оны 9 сар/
Дүүрэг | Түүврийн тоо | 1 ӨРӨӨ | 2 ӨРӨӨ | 3 ӨРӨӨ | 4 ӨРӨӨ | 5 ӨРӨӨ | |||||
Үнэ ₮ | Түүврийн тоо | Үнэ ₮ | Түүврийн тоо | Үнэ ₮ | Түүврийн тоо | Үнэ ₮ | Түүврийн тоо | Үнэ ₮ | Түүврийн тоо | ||
БГД | 121 | 70,950,000 | 55 | 106,140,811 | 37 | 138,470,370 | 27 | 165,000,000 | 2 | ||
БЗД | 107 | 67,709,677 | 31 | 100,335,778 | 45 | 153,570,091 | 22 | 201,643,750 | 8 | 188,000,000 | 1 |
СБД | 42 | 75,237,500 | 8 | 128,900,000 | 21 | 142,100,000 | 10 | 282,500,000 | 2 | 387,500,000 | 1 |
СХД | 65 | 66,866,667 | 30 | 90,757,143 | 21 | 121,809,091 | 11 | 148,333,333 | 3 | ||
ХУД | 59 | 70,225,278 | 18 | 129,099,813 | 15 | 165,677,143 | 14 | 292,287,500 | 8 | 409,600,000 | 4 |
ЧД | 28 | 75,909,091 | 11 | 127,222,222 | 9 | 155,627,500 | 8 | ||||
Дүн | 422 | 69,988,268 | 153 | 109,031,197 | 148 | 146,115,647 | 92 | 230,063,043 | 23 | 386,983,333 | 6 |
Энэ сарын 1-3 өрөө байрны дундаж үнийг өнгөрсөн 2 сартай харьцуулж үзвэл 3 өрөө байрны үнэ буурсан үзүүлэлттэй байгаа бол 1-2 өрөө байрны үнэ 8-р сард буурч, энэ сард өссөн дүн гарлаа.
4 болон 5 өрөөний түүврийн хэмжээ хангалтгүй тул харьцуулах боломжгүй болно.
1-3 өрөө байрны дундаж үнэ 2014 оны 7, 8, 9 сар
Хуучин орон сууцны барилгын хийцийг
Нийт зард тавигдсан орон сууцны барилгын хувьд барилгын хийц, барилгын байршилыг авч үзье.
Байршилыг 2 ангилсан
Хотын төвд Баруун 4 замаас Баянбүрдийн уулзвар Сансарын аюулгүйн тойрог Зүүн 4 замыг өнгөрөн Нарантуулын баруун урд уулзвар Шинэ нарны гүүрний уулзвар баруун 4 зам гэсэн авто замаар зааглан энэ тойрог дотор орших орон сууцны барилгыг хотын төв гэж үзэж цаашид судалгаанд ашиглана.
Үүнийг Дүүрэг хороогоор тайлбарлавал
Түүврийн хувьд барилгын хийц, байршилыг ерөнхийд нь авч үзвэл
Дүүрэг | Түүврийн тоо | БАРИЛГЫН ХИЙЦ | БАЙРШИЛ | ||||
Бүрэн цутгамал | Карказ | Тоосго | Угсармал | Хотын төв | Хотын төв бус | ||
БГД | 121 | 7 | 39 | 24 | 51 | 121 | |
БЗД | 107 | 13 | 43 | 21 | 30 | 13 | 94 |
СБД | 42 | 3 | 12 | 10 | 17 | 30 | 12 |
СХД | 65 | 18 | 6 | 41 | 65 | ||
ХУД | 59 | 5 | 34 | 10 | 10 | 59 | |
ЧД | 28 | 1 | 7 | 9 | 11 | 28 | |
Дүн | 422 | 29 | 153 | 80 | 160 | 71 | 351 |
1.2 ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭНД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС
Хуучин орон сууцны үнэ чухам юунаас хамаарч, үнэ тогтооход ямар хүчин зүйлс нөлөөлж буйг хэмжин тогтоох боломжтой бөгөөд 9-р сарын байдлаар хуучин орон сууцны үнэд нөлөөлөх дараах хүчин зүйлсийг авч үзлээ. Үүнд:
1. Барилгын хийц
2. Байршил
3. Өрөөний хэмжээ
4. Өрөөний тоо
5. Ашиглалтанд орсон он
6. Барилгын нийт давхар
7. Тухайн байрны давхар
8. Агаарын бохирдол /Агаарын чанарын индекс буюу АЧИ-ийн дундаж/
Эдгээр 8 хүчин зүйлээр шинжилгээ хийж үзэхэд тухайн орон сууцны давхар нөлөөлөхгүй байсан бөгөөд бусад 7 хүчин зүйлээр хуучин орон сууцны үнэ 89.5% тайлбарлагдаж байв. Бусад хүчин зүйл орон сууцны үнэнд хэрхэн нөлөөлсөнийг авч үзье.
II. ШИНЭ ОРОН СУУЦНЫ ЗАХ ЗЭЭЛ
2.1 ХЭРЭГЖИЖ БУЙ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ, ХАНШИЙН МЭДЭЭ
Улаанбаатар хотын хэмжээнд 2014 оны 09 сарын байдлаар нийт 182 төсөл хэрэгжиж байна.
Нийт төслийн 67 орчим хувийг нийслэлийн Баянзүрх болон Хан-уул дүүрэг дангаараа эзэлж байна.
Шинэ орон сууцны төслийн тоо дүнд эзлэх хувиар, дүүргээр /2014 оны 9 сар/
Зах зээл дээр борлуулалт хийж буй ашиглалтанд орсон болон ашиглалтанд ороогүй орон сууцны 1м2–ын дундаж үнийг авч үзэхэд энэ оны 9-р сарын байдлаар 2382.2 мянган төгрөг байна.
Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр авч үзэхэд
Үнийн ялгаатай байдал барилгын хийц, зэрэглэл болон байршлаар /2014 оны 9 сар/
Үнийн ялгаатай байдал барилгын явцаар /2014 оны 9 сар/
2.2 ОРОН СУУЦНЫ ҮНЭНД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС
УБ-ын төвийн 6 дүүргийн борлуулалт хийж буй 182 төслийн мэдээлэлд тулгуурлан орон сууцны 1м2-ийн үнэ ямар ямар дотоод хүчин зүйлээс хамаарч байгааг тогтоохыг зорив. 2014 оны 09 сарын байдлаар дараах дотоод хүчин зүйлийг таамаг хүчин болгон дэвшүүлж гаргалаа. Үүнд:
Гэсэн бүрэн мэдээлэл авч болох хүчин зүйлсийг 1м2 –ийн үнэлгээнд нөлөөлнө гэж тооцон таамагласан бөгөөд үүнээс шинжилгээ хийж үзэхэд дараах 5 хүчин зүйл нь төслийн орон сууцны 1м2-н үнийг 73% тайлбарлаж байна.
Ерөнхийдөө төслийн хувьд 1м2 –ийн үнэ дээрх 5 хүчин зүйлээс хамаарч байна.
III. ОФФИСЫН ХАНШИЙН МЭДЭЭ
Оффисын зах зээлийн судалгааг 09 сарын байдлаар Зар сонин, Өдрийн сонин болон бусад эх үүсвэрээс оффисын талбай зарах 6 газрын, түрээслэх 23 газрын мэдээ цуглуулснаар дүгнэн гаргалаа.
Оффисын ханшийн мэдээ /2014 оны 9 сар/
Шалгуур | Ангилал | ЗАРАХ | ТҮРЭЭСЛЭХ | ||
Зарын тоо | 1м2-н дундаж үнэ | Зарын тоо | 1м2-н дундаж үнэ | ||
Дүүрэг | БГД | 1 | 1,232,877 | 6 | 26,550 |
СБД | 5 | 3,591,909 | 14 | 35,020 | |
ХУД | - | - | 1 | 28,000 | |
ЧД | - | - | 2 | 38,750 | |
ДҮН | 6 | 3,198,737 | 23 | 32,829 |
IV. ХАУСЫН ХАНШИЙН МЭДЭЭ
УБ хотын төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон таун хаус болон хаусын 09 сарын үнийг төлөөлөл болгон 15 хаусын мэдээллийг цуглуулан хүргэж байна.
Энэхүү 15 хаус нь захиалга авч буй хотхоны зохион байгуулалттай болно.
# | Дүүрэг | Төрөл | Үнэ м2₮ | Нийт үнэ | Өрөөний хэмжээ |
---|---|---|---|---|---|
1 | БЗД | Таун хаус | 1,400,000 | 61,600,000 | 44 |
2 | ХУД | Таун хаус | 1,333,333 | 84,000,000 | 63 |
3 | СБД | Хаус | 2,253,521 | 160,000,000 | 71 |
4 | СБД | Хаус | 1,250,000 | 230,000,000 | 184 |
5 | ХУД | Хаус | 1,555,556 | 280,000,000 | 180 |
6 | ХУД | Хаус | 1,944,444 | 350,000,000 | 180 |
7 | ЧД | Пент хаус | 2,600,000 | 436,800,000 | 168 |
8 | ХУД | Хаус | 2,879,783 | 662,350,000 | 230 |
9 | ХУД | Хаус | 2,592,593 | 700,000,000 | 270 |
10 | ХУД | Хаус | 3,200,000 | 800,000,000 | 250 |
11 | ХУД | Хаус | 2,917,690 | 950,000,000 | 325.6 |
12 | ХУД | Пент хаус | 3,333,333 | 1,000,000,000 | 300 |
13 | ХУД | Таун хаус | 3,200,000 | 1,040,960,000 | 325.3 |
14 | ХУД | Хаус | 5,000,000 | 1,800,000,000 | 360 |
15 | ХУД | Хаус | 4,500,000 | 2,218,500,000 | 493 |
ДУНДАЖ | 2,664,017 | 718,280,667 | 230 |
Уг судалгааны тайлантай холбоотой асуудлаар тодруулга авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.
REAL PROPERTIES ULAANBAATAR - Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлалын компани
Утас: 77113311