Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Наймдугаар сард Шинэ орон сууцны ДУНДАЖ ҮНЭ - 2.3 сая төгрөг байв

ikon.mn
2014 оны 9 сарын 10
iKon.MN

Мастер Пропертис ХХК нь ҮХХ-ийн худалдаа зуучлалын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэн ажилладаг ба ҮХХ-ийн зах зээлийн судалгааны ажлуудыг тогтмол хийж ирсэн бөгөөд ҮХХ-ийн чиглэлээр төрөлжсөн Монгол улсын хамгийн том мэдээллийн баазыг бүрдүүлж, мэргэжлийн судалгааны арга зүйн дагуу харилцагчиддаа үйлчлэн ажиллаж байна.

 

2014 ОНЫ 8-Р САРЫН ТОЙМ

Тайлант хугацаанд:

  • Зах зээлд нийт 36,927 айлын 209 орон сууцны төсөл борлуулагдаж байгаа нь өмнөх сараас 1 төслөөр буурсан боловч 883 айлаар өссөн дүн юм. Энэ нь айлын тоо багатай орон сууцны төслүүд хасагдаж томоохон орон сууцны төслүүд нэмэгдсэнтэй холбоотой байжээ. 
  • Нийтдээ 18 төсөл шинээр нэмэгдсэн;
  • 19 төслийн борлуулалт дууссан болон бусад шалтгаануудын улсаас хасагдсан;
  • 1м2-ийн дундаж үнэ 2,336.2 мянган төгрөг болсон;
  • Өнгөрсөн сартай харьцуулахад -0.42%-иар буурсан бол өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.4%-иар буюу 294.9 мянган төгрөгөөр өссөн;
  • 2014 оны 8-р сарын 23 ны байдлаар нийт ипотекийн зээл авсан зээлдэгчдийн тоо 41,563-т хүрсэн;

 

I. ШИНЭ ОРОН СУУЦ

1.1. Орон сууцны дундаж үнэ

2014 оны 08 дугаар сарын 31-ны байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Баянгол, Налайх дүүрэгт нийт 209 барилгын төслийн 36,927 айлын шинэ орон сууц борлуулагдаж байна.

Эдгээрийн 188 төсөл нь 36,388 айлын энгийн орон сууц, 21 төсөл нь 539 айлын хаусны зориулалттай сууц байна. 

Орон сууцны үнийн төслүүд /үнийн интервалаар/

Орон сууцны төслүүдийг үнийн интервалаар авч үзвэл нийт төслүүдийн

  • 54.1% нь буюу 113 төсөл 1.8-2.8 сая төгрөгийн хооронд,
  • 56 нь буюу 26.8% нь 1.8 сая ба түүнээс доош,
  • 40 буюу 19.1% нь 2.8 саяаас дээш үнэтэй байна.

1.8 сая ба түүнээс доош үнэтэй стандарт зэрэглэлийн төслүүд дүүрэг тус бүрт баригдаж байгаа бол тансаг зэрэглэлийн төслүүд нь БЗД, СБД, ХУД-дэд голчлон баригдаж байна.

Орон сууцны төслүүдийг дүүргээр авч үзвэл,

  • БЗД-т нийт төслийн 36.4% нь буюу 76 нь,
  • ХУД-т 27.3% буюу  57 нь,
  • СХД-т 12.4% буюу 26 нь,
  • БГД-т 11% буюу 23 нь,
  • СБД-т 7.7% буюу 16 нь,
  • НД-т 6, ЧД-т 5 орон сууцны төсөл тус тус борлуулагдаж байна.

Дээрх графикаас харахад хамгийн нягтрал өндөртэй, орон сууц идэвхитэй баригдаж байгаа дүүргүүд нь БЗД болон ХУД байна.

1.2. Орон сууцны үнийн өөрчлөлт, дүүргүүдээр

Орон сууцны төслүүдийн судалгаа, дүүрэг болон үнийн интервалын нэгтгэлээр (мян.төг)

Үнийн интервал  1800 доош 1801-2800  2801 дээш Нийт
Дүүргүүд Төслийн тоо Дундаж үнэ Төслийн тоо Дундаж үнэ Төслийн тоо Дундаж үнэ Төслийн тоо Дундаж үнэ
БГД 1 1,200.00 22 2,185.90 - - 23 2,140.10
БЗД 17 1,590.40 51 2,271.80 8 3,441.20 76 2,330.60
НД 6 1,329.20 - - - - 6 1,329.20
СБД 5 1,517.60 5 2,407.00 7 4,238.70 16 2,815.40
СХД 17 1,583.50 9 1,957.00 - - 26 1,693.90
ХУД 6 1,717.60 25 2,353.00 26 4,024.40 57 2,861.60
ЧД 4 1,307.50 1 2,400.00 - - 5 1,671.20
УБ 56 1,512.20 113 2,255.10 41 4,004.10 209 2,336.20

 

  • Тайлант хугацаанд баригдаж буй нийт 36,927 айлын 209 төслийн 1 м2-ын зарласан үнийн дундаж өмнөх оны мөн үеийнхээс 14.4% буюу 294.9 мянган төгрөгөөр өссөн бол өмнөх сараас 0.4% буюу 8.9 мянган төгрөгөөр буурсан дүнтэй байна.
  • Өнөөгийн байдлаар зах зээл дээр энгийн орон сууцны 1 м2-ын үнэ дунджаар 2.33 сая төгрөг, хаусных 2.63 сая төгрөг байна.

Орон сууцны 1м2-ын дундаж үнэ, дүүргээр 

  • Тайлант хугацаанд дүүрэг тус бүрийн дундаж үнэ харилцан адилгүй өөрчлөгдсөн байгааг харуулсан байна.
  • БГД, СХД, ХУД-үүдэд орон сууцны үнэ өсөлттэй, БЗД, СБД, ЧД, НД-т орон сууцны үнэ бууралттай байсан байна.
  • СБД-т 4.5 сая төгрөгийн үнэтэй  орон сууцны борлуулалт дуусч, 1.2 сая төгрөгийн үнэтэй орон сууц шинээр нэмэгдсэн нь үнийг 1.7%-иар буулгахад нөлөөлжээ.
  • Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн дүүрэг нь СХД байжээ.
  • Тус дүүргийн өсөлтөд голлох нөлөөг үзүүлсэн хүчин зүйл нь нийт 5 төслийн үнэ 4-5% өссөн явдал байлаа.

Орон сууцны дундаж үнийн өөрчлөлт, дүүргээр

  • Тайлант сарын хувьд айлын тоо ихтэй орон сууцны цоглолборууд ихээр орж ирсэн онцлогтой байлаа. 

1.3. Барилгын төслүүдийн ашиглалтад орох хугацаа

Нийт төслүүдийг ашиглалтад орох хугацаанаас нь хамааруулан үзвэл 21% буюу 7,949 айлын орон сууц ашиглалтад орсон, харин үлдсэн 79% буюу 29 мянга гаруй айлын орон сууц 2014 оны 3-р улирлаас хойш ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна. 

Нийт айлын тоо, ашиглалтад орох хугацаагаар

Ашиглалтад орон хугацаанаас хамааруулан 1м2ын дундаж үнийг харьцуулбал ашиглалтанд орсон төслүүдийн

  • Дундаж 2,520 мян.төг;
  • 2014 оны 3-р улирлынх 2,086.5 мян.төг;
  • 2014 оны 4-р улирлынх 2,226.7мян.төг;
  • 2015 оны 1-р улирлынх 2,303.5 мян.төг;
  • 2015 оны 2-р улирлынх 2,786.3 мян.төг;
  • 2015 оны 3-р улирлынх 2,134.4 мян.төг;
  • 2015 оны 4-р улирлынх 2,732.8 мян.төг;
  • 2016 оны 1-р улирлынх 1,490.0 мян.төг байна.

Ашиглалтад орсон орон сууцны хувьд одоо баригдаж байгаа, дараагийн улирлуудад ашиглалтад орох орон сууцтай харьцуулахад өндөр үнэтэй байх хандлага ажиглагдаж байна.

2016 оны 1-р улиралд ашиглалтад орох орон сууцны төсөл нь хамгийн бага дундаж үнэтэй байгаа бол 2015 оны 2-р улиралд ашиглалтад орох орон сууцнууд хамгийн өндөр үнэтэй байна.

Дараагийн сар, улирлуудад дээрх хугацаанд ашиглалтад орох орон сууцнууд ихээр нэмэгдэх учраас дундаж үнэ доорхоос харьцангуй ихээр өөрчлөгдөнө.

  Төслийн тоо Айлын тоо Дундаж үнэ (мян.төг)
Ашиглалтанд орсон 68 7,949 2,520.00
2014-Q3 38 5,273 2,086.50
2014-Q4 59 12,805 2,226.70
2015-Q1 19 5,721 2,303.50
2015-Q2 19 3,475 2,786.30
2015-Q3 3 890 2,134.40
2015-Q4 2 603 2,732.80
2016-Q1 1 211 1,490.00
Нийт 209 36,927 2,336.20

 

  • Барилгын бүтээн байгуулалт улирлын нөлөөтэй байдаг учраас 2 болон 3-р улиралд барилгын ажил идэвхитэй явагддаг.
  • Иймээс жилийн 3 болон 4-р улирлуудад орон сууцнууд ихээр ашиглалтад ордог.
  • 2014 оны 3 болон 4-р улиралд нийтдээ 18 мянга орчим айлын орон сууц ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа нь одоо ашиглалтад орсон байрнаас даруй 2 дахин их байна.

1.4 Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууцны төслүүд, зэрэглэлээр

Тайлант хугацаанд зах зээлд борлуулагдаж буй нийт орон сууцыг зэрэглэлээр үзвэл 34% стандарт, 50% стандарт сайн, 16% нь тансаг зэрэглэлд хамаарч байна.

Зах зээлд борлуулагдаж буй төслүүдийн нийт борлуулалтын хэмжээ 6.84  их наяд төгрөг байна. 

  Төслийн тоо Айлын тоо Дундаж үнэ (мян.төг) Нийт борлуулалтын орлого
Стандарт 70 12,691 1,718.80 983.5
Стандарт сайн 99 18,238 2,331.20 2,892.30
Тансаг 40 5,998 3,657.80 2,967.30
УБ 209 36,927 2,336.20 6,843.10
  • 43.4% нь буюу 2.96 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг тансаг орон сууц;
  • 42.3% буюу 2.89 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг стандарт сайн орон сууцны нийлүүлэлт; 
  • Үлдсэн 14.4% буюу 983 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг стандарт зэрэглэлийн орон сууц тус тус эзэлж байна. 

  • Орон сууцны 1м²-ын дундаж үнийн өсөлт тансаг, стандарт сайн, стандарт зэрэглэлд харгалзан 1.3%, 1.0%, 1.2% байна.
  • Улаанбаатар хотын дундаж үнийн өсөлт (-0.42%) байна. 

II. ХУУЧИН ОРОН СУУЦ

2.1 Хуучин орон сууцны 1м²-ын дундаж  үнэ(сая.төг), дүүргээр

  1 өрөө 2 өрөө 3 өрөө   1 өрөө 2 өрөө 3 өрөө
Баянгол дүүрэг Сүхбаатар дүүрэг
3-р хороолол 2.41 2.09 2.02 11-р хороолол 2.4 2.39 2.09
4-р хороолол 2.31 2.06 1.96 7-р хороолол 1.96 1.78 1.9
10-р хороолол 2.23 2.02 2.06 5-р хороолол 2.69 2.6 2.61
Төмөр зам 2.14 1.91 1.98 220-н мянгат 2.5 2.69 2.8
6-р бичил хороолол 2.31 1.99 1.74 50-н мянгат 2.69 2.32 3
Дундаж 2.28 2.02 1.95 Дундаж 2.45 2.36 2.48
Чингэлтэй дүүрэг Хан-уул дүүрэг
Бага тойруу 2.41 1.96 2.18 19-р хороолол 2.38 2.13 2.07
40 мянгат 2.5 2.83 2.69 120 мянгат 2.29 2.24 2.18
6-р хороолол 2.51 2.22 2.58 Нисэх 1.93 1.47 1.67
Дундаж 2.47 2.34 2.49 Дундаж 2.2 1.95 1.97
Сонгинохайрхан дүүрэг Баянзүрх дүүрэг
1-р хороолол 2.43 1.95 1.88 15-р хороолол 2.17 2.07 1.69
21-р хороолол 1.92 1.67 1.61 13-р хороолол 2.25 2.21 2.2
5 шар 1.92 1.59 1.52 16-р хороолол 1.85 1.71 1.66
ХМК 1.64 1.57 1.39 12-р хороолол 2.4 2.27 2.44
Дундаж 1.98 1.69 1.6 Дундаж 2.17 2.07 2

 

2.2 Хуучин орон сууцны нийт үнэ(сая.төг), дүүргээр

  1 өрөө 2 өрөө 3 өрөө   1 өрөө 2 өрөө 3 өрөө
Баянгол дүүрэг Сүхбаатар дүүрэг
3-р хороолол 72.7 106.5 143.8 11-р хороолол 79 122.8 153.7
4-р хороолол 75.8 110 137.9 7-р хороолол 64.5 121.5 161.5
10-р хороолол 65.4 107.3 114 5-р хороолол 105.7 136.3 213.6
Төмөр зам 65.8 100 138.7 220-н мянгат 80 134.5 201
6-р бичил хороолол 72 111 145 50-н мянгат 80.7 111.7 138
Дундаж 70.3 107 135.9 Дундаж 82 125.4 173.5
Чингэлтэй дүүрэг Хан-уул дүүрэг
Бага тойруу 75.8 100 155 19-р хороолол 72.5 108.8 129.3
40 мянгат 73.3 144.3 157 120 мянгат 87.6 132.3 155
6-р хороолол 73.8 120.4 217 Нисэх 54.4 75 90.5
Дундаж 74.3 121.6 176.3 Дундаж 71.5 105.4 124.9
Сонгинохайрхан дүүрэг Баянзүрх дүүрэг
1-р хороолол 75.3 99.5 135.7 15-р хороолол 62.6 84.8 121.3
21-р хороолол 57.5 82.1 112 13-р хороолол 77.7 117.2 179
5 шар 52.3 71.8 99 16-р хороолол 57.2 84.2 114.3
ХМК 51.3 80 99 12-р хороолол 84.7 115.2 197.7
Дундаж 59.1 83.3 111.4 Дундаж 70.6 100.3 153.1

 

Үл хөдлөх хөрөнгийн сарын тойм 2014 оны VII-VIII сар

    1 өрөө 2 рөө 3 өрөө     1 өрөө 2 рөө 3 өрөө
  2014-VII 65.2 80.1 112.0   2014-VII 81.3 127.4 157.2
СХД 2014-VIII 59.1 83.3 111.4 ЧД 2014-VIII 74.3 121.6 176.3
  Өөрчлөлт -9.36% 4.00% -0.54%   Өөрчлөлт -8.61% -4.55% 12.15%
  2014-VII 82.2 122.1 157.6   2014-VII 71.3 109.1 132.4
СБД 2014-VIII 82 125.4 173.5 БГД 2014-VIII 70.3 107.0 135.9
  Өөрчлөлт -0.24% 2.70% 10.09%   Өөрчлөлт -1.40% -1.92% 2.64%
  2014-VII 74.5 104.0 151.6   2014-VII 65.9 98.5 162.6
БЗД 2014-VIII 70.6 100.3 153.1 ХУД 2014-VIII 71.5 105.4 124.9
  Өөрчлөлт -5.23% -3.56% 0.99%   Өөрчлөлт 8.50% 7.01% -23.19%

 

ИПОТЕКИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЙЛАН

Монголбанкны тайлангаас харахад 2014 оны 7-р сарын 22-ноос 8-р сарын 23-ны хооронд нийтдээ 125 зээлдэгчийн 3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж 8%-ийн зээл (орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн зээл)-д шилжүүлсэн бол 1,536 иргэнд 97.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг шинээр олгожээ.

Ипотекийн зээл шинээр авсан зээлдэгчдийн хувьд нэг зээлдэгч дунджаар 63 сая төгрөгийн зээл авсан бол дахин санхүүжилтэнд хамрагдсан зээлдэгчид дунджаар 24 сая төгрөгийн зээлийг авчээ.

Тус хугацаанд ажлын нэг өдөрт дунджаар 66 зээлдэгчид ипотекийн зээл шинээр олгож байсан бол дунджаар 5 зээлдэгчийн орон сууцны зээлийг дахин санхүүжүүлжээ.

Нэг зээлдэгчид дунджаар 66 сая төгрөг олгосон харьцангуй өндөр үзүүлэлт бөгөөд өмнөх саруудад энэ үзүүлэлт 55 сая орчимд байсан.

Ингэснээр нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн хэмжээ 1.8 их наяд төгрөгт хүрч нийт зээлдэгчдийн тоо 41,563-т хүрчээ (орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн санхүүжилтээр олгогдсон зээл).


Ойлголт ба тодорхойлолт

Тансаг зэрэглэл гэдэгт дотоод болон гадаад дизайн, хүрээлэн буй орчны дээд зэрэглэлийн шийдэлтэй, эрчим хүчний 2 эх үүсвэр бүхий, гэнэтийн осол аюулгүй байдлын дохиоллын систем болон харуул хамгаалалттай, нэг өрхөд 1.5-аас дээш граж ноогддог 1м²-ын үнэ нь 2,800,000 төгрөгөөс дээш үнэтэй орон сууцыг ойлгоно. 

Стандарт сайн зэрэглэл гэдэгт стандартыг хангасан, чанартай хийц бүхий, эрчим хүчний 2 эх үүсвэртэй, 24 цагийн хамгаалалт болон СӨХ-ны үйлчилгээтэй, нэг өрхөд дунджаар 1 граж ноогддог, 150 м² -аас бага талбай бүхий, 1м²-ын үнэ нь 1,800,000-2,800,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг ойлгоно. 

Стандарт зэрэглэл гэдэгт стандартыг хангасан, 80м² хүртэл талбай бүхий, эрчим хүчний 1 эх үүсвэртэй, 1м²-ын үнэ нь 1,800,000 төгрөгөөс доош үнэ бүхий орон сууцыг ойлгоно.


Хэрэв та энэхүү судалгаанаас иш татах, хэвлэн нийтлэх зорилгоор тоо мэдээллийг ашиглах бол заавал эх сурвалжаа дурьдана уу.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.master.mn