Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

"ФЭШН": Гоо бүсгүйчүүдийг тольдохуй

Б.Ану
2014 оны 4 сарын 17
iKon.MN

ГООДАЛЬ сэтгүүлийн есөн жилийн ойн хүрээнд тус сэтгүүлийн гэрэл зурагчин Н.Галбадралын “ФЭШН” үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.04.18-22-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна.

Тэрээр 12 жилийн өмнө кино зураглаач болох хүсэлдээ автагдан зураглаачийн суурь мэдлэг болох гэрэл зургийг сонирхон судалж эхэлсэн цагаас гэрэл зургийн урлагт эргэлт буцалтгүй хөл тавьжээ.

Үзэсгэлэнд бүтээлч хамт олны нэгэн салшгүй хэсэг урлаг, гоо зүйн мэргэжлийн зураг авалтуудын ард зогсох оргилж яваа залуу уран бүтээлч Н.Галбадралын сүүлийн 10 жилийн турш авсан фэшн төрлийн 100 гаруй зураг дэлгэгдэх гэж байна.

Цаашид уран бүтээлч “ХӨРӨГ” сэдвээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

Уг үзэсгэлэнгээс та тухайн загвар, коллекц болгоны онцлог өнгө төрхийг өгүүлэх өөр өөр мэдрэмжээр харах болно.

Үзэсгэлэнгийн нээлт: 2014 оны 04 сарын 18-ны 19:00 цагт болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уг үзэсгэлэн 2014 оны 04-р сарын 18-22-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410 дугаарын утсаар лавлана уу.

Н.Галбадралын уран бүтээлийн дээжээс хүргэж байна.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6
Гоодаль сэтгүүлийн гэрэл зурагчин Н.Галбадралын "ФЭШН" үзэсгэлэн 2014 оны 4 сарын 18-22 хооронд