Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: Боолууд өнөөдөр ч байсаар байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 2 сарын 19
iKon.MN

Гэрэл зурагчин Лиза Кристин 21 дүгээр зуунд боолчлол оршсоор байгааг бүтээлүүдээрээ дэлгэж, тэднийг чөлөөлөхийн төлөө тэмцдэг. Түүний байгуулсан "Боолчуудыг Чөлөөлөх" хөдөлгөөн энэ үйл ажиллагааг нь зохион байгуулдаг байна. Ингээд түүний авсан сэтгэл шимшрэм зургуудыг хүргэж байна.

Зураг
1
Өнөөдөр 27 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж байгаа нь Африк-Америкийн хооронд хийгдсэн түүхэн боолын наймаанаас хоёр дахин их байна

Зураг
2
Тосгон суурингаараа боолчлогдох явдал түгээмэл болжээ

Зураг
3
Боолчлолтой тэмцэгчид заримдаа боолчуудын дунд нуугдаж эдгээр зургийг авдаг гэнэ

Зураг
4
Энэ зургийг авахад Кристинд 10 минут л олдсон. Хэрвээ харгалзагчид мэдвэл зургаа авхуулсан боолуудад аюултай гэнэ.

Зураг
5
Энэ Непал хүү өөрөөсөө хүнд чулууг уулнаас буулгахад гэрийнхэн нь чулууг боловсруулдаг гэнэ

Зураг
6
Тоосгоны үйлдвэр дээр боолчууд нэг дор 18 тоосго зөөж машинд ачихыг нь хүлээн зогсдог

Зураг
7
Боолчлолын эсрэг хөдөлгөөнийхөн тэмцсэний дүнд эдгээр хүмүүс энэ ажлынхаа төлөө бага хэмжээний хөлс авдаг болжээ

Зураг
8
Ганад уурхайчин боолууд газрын гүнд харанхуй, тоостой орчинд ажилдаг

Зураг
9
Уурхайчин боолууд толгойдоо зүүсэн энэ гэрэлтэйгээ 72 цаг уурхайн гүнд ажилдаг

Зураг
10
Тэд алт тунгаахдаа мөнгөн ус хэрэглэдэг тул эрүүл мэнд нь хурдтай доройтдог

Зураг
11
Ихэнх боолчууд өрөө төлж чадаагүйгээс эздийн мэдэлд очиж ямар ч хөлсгүйгээр хүнд хөдөрлмөрт дайчлагддаг

Зураг
12
Хэрвээ тэд өрөө барагдуулж чадахгүй бол хүүхдэд нь шилждэг. Зурган дээр торго будах үйлдвэрт ажиллаж буй аав, хоёр хүүгийн будаг болсон гар

Зураг
13
Ганад хагас тонн жинтэй загасны торонд зүтгэж буй боол хүүхдүүд

Зураг
14
Ганад олон хүүхдээ тэжээж дийлэхгүй болсон гэр бүлүүд хүүхдээ өргүүлдэг гэнэ. Харин өргөж авсан хүмүүс нь боол болгож зардаг. Зурган дээр байгаа хүү Кристинтэй уулзсаны дараа гэр бүлдээ эргэж очжээ.

Зураг
15
Хөдөлгөөнийхөн боолчуудыг чөлөөлөх тэмцлээ үргэлжүүлж аль болох олны анхаарлын төвд аваачихийг зорьж байна.