Бидний ярианд төрөлхийн тарихны даралттай төрсөн, тархины даралттай болсон гэх мэт олон янзын ойлголт байдаг. Тэгвэл тархины даралтын талаар та юу мэдэх вэ?
Тархины даралт гэдэг нь тархинд ирж буй хүчил төгрөгчийн дутагдаж байгаагаас үүсэх үр дагаварыг хэлдэг. Үүний шалтгааныг ерөнхийд нь эхийн эрүүл мэндтэй холбоотой, жирэмсэн байх үеийн, хүүхдийн төрөлтийн үед үүссэн гэж 3 хувааж болно.
Эхийн эрүүл мэндтэй холбоотой шалтгаан:
Жирэмслэлттэй холбоотой шалтгаан:
Төрөлттэй холбоотой шалтгаан:
Шинж тэмдэг:
Дөнгөж төрсөн хүүхдийн эрүүл мэндийн байдлыг эмч 0-10 оноогоор дүгнэдэг. Үүнийг Апгарын оноо гэж нэрлэдэг. Апгарын оноог хүүхэд төрөнгүүт уйлах, булчингийн хүч, арьсны өнгө, зүрхний цохилт зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэж өгдөг. Эдгээр шинжээс эхэд багцаалахад хамгийн ойлгомжтой шинж нь уйлах юм.
Уйлах шинжээс гадна биеийн бусад үзүүлэлтийг харгалзан оноо өгөх бөгөөд та нярайн эмчээсээ асууж хүүхдийнхээ хүчилтөрөгчийн дутагдлын зэргийг мэдэж болно.
Хүчилтөрөгчийн дутагдалтай төрсөн хүүхэд Тайван бус, цочромтгой байдагаас гадна уйлагнана.
Авах арга хэмжээ авах
Юуны өмнө та жирэмлэхээс төлөвлөсөн бол өөрийнхөө өвчнүүдийг сайтар эмчлүүлээрэй.
Жирэмсэн үедээ эмчийн хяналтанд тогмол байж, ажил амралтын дэглэмээ сайтар зохицуул
Хүүхдийнхээ амьсгалыг чөлөөтэй байлгахын тулд хамрыг тогтмол цэвэрлэж байгаарай.
Хүүхдээ аль болох дулаан байлгах хэрэгтэй. Аль болох уйлуулахгүй байх хэрэгтэй. Хүүхэд их уйлах тусам тархины хүчиөлтөгрөгчийн зарцуулалт ихэсдэгийг санаарай
Агаарт маш сайн байлгах. Агаарт байх хугацаа нь гадна агаарын темпратур, хүүхдийн нас, биеийн байдлаас хамаарч 5 минутаас эхэлж агаарт байлгах хугацаагаа сунгах хэрэгтэй.
Хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулахын тулд асаргаа чухал. Өдөр бүр усанд оруулах, иллэг хийх нь үр дүнтэй.
Шаардлагатай бол эмийн эмчилгээг эмчийн заавраар хяналтыг хийнэ. Аль болох нэг л эмчийн зөвлөгөөг дагаарай. ДУРААРАА ЭМ ОГТХОН Ч БҮҮ ХЭРЭГЛЭ. ТАЙВШРУУЛАХ ЭМҮҮД ХҮҮХДИЙН ЭЛГИЙГ ГЭМТЭЭЖ, ГҮН ХОРДЛОГО ҮҮСГЭДЭГ.
Хүчилтөрөгчийн хүнд хэлбэрийн дутагдал нь тархины саа гэх эмгэг үүсгэх эрсдэлтэй.