Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбай дахь Ажлын байрны өдөрлөгт 70 орчим байгууллага оролцож байна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөг болж байна.

Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб, ажил олгогч аж ахуйн нэгж зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага оролцож байгаа юм.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон төвийн 6 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх, ажил олгогч 70 орчим аж ахуйн нэгж, байгууллага сул чөлөөтэй болон шаардлагатай, хомсдолтой 2,000 орчим ажлын байранд хүний нөөцийн бүрдүүлэлт хийх, мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд ажил горилогчдод “Маргаашийн ажилтан” сэдэвт ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж байна.

Өдөрлөг 15:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг