Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, ажилчид хотын зарим байршилд гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах байршлуудтай өнөөдөр танилцлаа.
Албаныхан эхлээд замын хөдөлгөөний хяналтын ажлын явцтай танилцаж, үргэлжлүүлэн авто зогсоол, шинээр гудамж зам гаргах ажлын хүрээнд нийт таван газарт ажилласан юм.
Үүнд:
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Зарим тохиолдолд замын хөдөлгөөнд саад болохуйц гэрлэн дохио байна.
Ямар бодлогоор суурилуулсан юм бэ? Жишээлбэл, Хан-уул дүүрэг дэхь Оргилын уулзварыг дөрвөн замын уулзвар болгох талаар үүрэг өгч байсан.
Гэрлэн дохионууд авто замын хөдөлгөөнөө зохицуулахаасаа илүү түгжрэл үүсгээд байна. Ийм уулзваруудыг шинэчлэх талаар ажил эхлүүлж, энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэв.
Авто замын тулгамдаж байгаа асуудлын талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэхдээ “ААНБ, иргэд ингэж эзэмшлийн талбайн хэмжээгээ дур мэдэн тэлж, хашаа хатгаснаар галын болон эмнэлгийн машин орох боломжгүй болж, иргэд, хүүхдүүд тусламж авч чадахгүйд хүрэх эрсдлийг бий болгож байна. Эдгээр 341 байршлын нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлснөөр хот доторх хөдөлгөөний эрчим 20 гаруй хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Үүнээс гадна хамгийн гол нь иргэдийн аюулгүй байдлыг хангах юм” хэмээн дурьдлаа.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс цаашид ажлын уялдаа холбоог сайжруулах талаар дараах тайлбарыг өглөө.
Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ-ын дарга Д.Одбаяр “Замын хөдөлгөөний төвийн 38 хяналтын камер авто замд зориулагдсан хяналтын камерууд байдаг. 33-40 дахин томсгож харах, 20-30 машины ард байгаа тээврийн хэрэгслийн номерыг татаж харах боломжтой. Цаашид камертай холбоотой байгууллагууд дундын мэдээллийн нэгдсэн сантай болвол ажлын уялдаа холбоо сайжирна" гэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэ-чулуун "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүлсэн байна. Шалгалт 2017 оны тавдугаар сарын 05-ний өдөр дуусах юм" хэмээв.
Одоогийн байдлаар газар эзэмшлийн болон газрын зөвшөөрөлгүй зөрчилтэй нийт 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна.
Д/д
|
Дүүрэг |
Эзэмшил газрынхаа хэмжээг хэтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага |
Нийт зөрчилтэй иргэн, ААНБ |
|
НЗД-ын захирамж |
ДЗД-ын захирамж |
|||
1 |
Баянзүрх |
27 |
55 |
82 |
2 |
Хан-Уул |
18 |
13 |
31 |
3 |
Сонгинохайрхан |
8 |
43 |
51 |
4 |
Сүхбаатар |
27 |
26 |
53 |
5 |
Баянгол |
50 |
56 |
106 |
6 |
Чингэлтэй |
4 |
14 |
18 |
|
Нийт |
134 |
207 |
341 |
Гэрэл зургийг mpa.mn