Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллага, ШШГБ, ТЕГ-ын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг танилцуулах арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, ахлах референт Ж.Амгалан нар танилцуулгыг хийсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр энэ үеэр цэргийн алба хаагчдын цол, ялгах тэмдгийг дэлхий нийтийн жишигт нийцүүлэх чигийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зүгээс өгснийг танилцуулав. Монголд ахлах офицеруудын цол, ялгах тэмдэгт таван хошуу, бусдад нь өлзий тэмдгийг хэрэглэж байгаа. Дэлхий нийтийн жишгээр бүгдээрээ таван хошуу хэрэглэдэг.
Мөн дүрэмт хувцасны стандартыг зарим байгууллага Засгийн газраар, зарим газар нь эрхэлсэн сайдын хэмжээнд тогтоодог. Алийг нь Ерөнхийлөгчийн хэмжээнд батлах ёстой вэ гэдгийг мөн хэлэлцэх шаардлагатай байгаа. Энэ талаар санал солилцох уулзалт хийж байна" гэлээ.
Ахлах референт Ж.Амгалан цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварын төсөл, энэ талаар хийсэн судалгаа, хууль эрх зүйн үндэслэл, дагалдан гарах эдийн засгийн тооцооны талаар танилцуулга хийлээ.
Дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг:
Эдгээр өөрчлөлтийг хийхэд төсвөөс нэмэлт зардал гарахгүй юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас өгсөн чиглэл, Зэвсэгт хүчний жанжин штабаас ирүүлсэн санал, УИХ-аар батлагдсан хууль тогтоомжийн дагуу “Цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдэгийн загвар”-ын төслийг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг цэргийн алба хаагчид нь дүрэмт хувцас, цол хэрэглэдэг байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтэн төлөөллийг оролцуулан бэлтгэсэн байна.
Шинэчилсэн загварууд дээр холбогдох байгууллагууд санал нэгдвэл Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг удахгүй өргөн барих юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!