Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол Улс далайгаар нүүрс тээвэрлэх анхны алхмаа хийлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УБТЗ-ын Олон Овоо өртөөнөөс БНХАУ-ын далайн боомт хүртэл чингэлгээр нүүрс тээвэрлэж эхэллээ.

Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэх туршилтыг эхлүүлээд байсан юм. Тяньжин нь манай урд хилээс хамгийн ойр байрлалтай Хятадын далайн боомт юм.

УБТЗ-ын ажилчид 20 хоногийн хугацаанд дээрх өртөөний терминалын эхний хэсгийг барьж дуусгажээ. Ингэснээр өдөрт 100-150 вагон ачих нүүрс боломжтой болж, урд хөршид экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тонноор өснө. Цаашлаад гуравдагч орон руу экспортлох, эрчим хүчний нүүрсээ Эрээний биш Тяньжиний үнээр буюу илүү өндөр үнээр борлуулах давхар боломжийг нээлээ. Энэ хэрээр бидний олдог валютын орлого өснө.

Терминалын бүтээн байгуулалтыг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлжээ. 2016 оны арван нэгдүгээр сарын 6-наас арван хоёрдугаар сар 21 хүртэлх хугацаанд терминалын эхний хэсгийг барьж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.

Энэ терминал нь ачиж буулгах хэсэг, авто пүү, нүүрс овоолох талбай, тус бүр нь 40 метр урт төмөр замын салаа замтай. Нэг ачилтаар 28 вагон ачна. Эхний замыг ашиглаж эхэлснээр он гарснаас хойш 20 гаруй мянган тонн ачаа ачсан байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хоёрдугаар замыг дөрөвдүгээр сараас барьж эхлэн, зургаадугаар сард дуусгах юм байна. Энэ хүрээнд вагон жин, гаалийн бүрэн тохижилттой хяналтын талбай, зам талбайн өргөтгөл, ажилчдын орон сууцыг ашиглалтад оруулна. Эдгээр ажлыг гүйцэтгэхэд 2.6 тэрбум төгрөг шаардагдах гэнэ. Терминал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд хоногт 300 вагон буюу 19,500 тонн ачаа тээвэрлэнэ.
 
Терминалыг ашиглалтад оруулсан нь нүүрсний зах зээлийг дэмжсэн явдал гэж уул урхайн эдийн засагч Л.Наранбаатар дүгнэсэн юм. Тэрээр уурхай эзэмшигчид тайвширч болохгүй, энэ бол урт хугацааны биш богино хугацааны хандлага тул уурхайдаа томоохон хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Мэргэжлийн, гэрээт олборлогчоор уулын ажлаа гүйцэтгүүлж, эрсдэлээ удирдахыг зөвлөв.
 
Олон Овоотын өртөөнөөс ачсан нүүрсийг Эрээний олон улсын боомтоор дамжуулан Тяньжинд хүргэнэ. Энэ нь олон улсын бооомт тул нүүрсийг буулган, дахин ачих шаардлагагүй. Ингэснээр өртөг, хугацаа хэмнэх давуу талтай. Нүүрсний экспортоос олох орлого өсөн, ажлын байрууд шинээр бий болно.

Мөн бүтээгдэхүүнээ ямар нэг шат дамжлагагүйгээр, нээлттэй чингэлгээр, Тяньжин хот дахь далайн боомтод шууд хүргэх юм.

Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат, БНХАУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх Ян Чин Дун, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга н.Уранцэцэг нар өчигдөр болсон, өргөтгөсөн терминалын нээлтэд оролцлоо.

ФОТО СУРВАЛЖИЛГА

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг