Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: BBC-ийн шууд ярилцлагыг хүүхдүүд үймүүлсэн тохиолдол гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр BBC телевизийн сувагт Skype ашиглан шууд ярилцлага өгч байсан аавынхаа ажлын өрөөнд хүүхдүүд нь орж ирж, үймүүлсэн тохиолдол гарчээ.

Улс төр судлаач, профессор Роберт Кэлли Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг огцруулсантай холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар байр сууриа хуваалцаж байсан юм.

Гэтэл энэ үеэр шар цамцтай нэгэн жаал өрөөнд бүжиглэн орж ирээд, аавынхаа хажууд зогссон байна.

Энэ үед BBC-ийн хөтлөгч “Танай нэг хүүхэд ороод ирлээ” гэж хэлсэн юм. Аав нь зогсолтгүй яриагаа үргэлжлүүлж, хүүхдээ камернаас холдуулах гэж оролдож байв.

Гэтэл хөлд оруулагч тэргэнцэртэй бага хүүхэд нь өрөөнд нэмж орж ирснээр байдал бүр дорджээ. Харин энэ үед хүүхдүүдийн ээж бололтой эмэгтэй яаран орж ирээд тэднийг өрөөнөөс чирч гарган хаалгыг хаасан байна.

Энэ үед Кэлли яриагаа үргэлжлүүлсээр дуусгажээ. BBC-ийн хөтлөгч яриаг дуусгахдаа “Маш их баярлалаа Роберт. Олон юмны анхны тохиолдол байлаа. Хүүхдүүд чинь чамайг хүлээгээд байх шиг байна” гэжээ.

Олон зүйлийн анхны тохиолдол гэдэг нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч анхны эмэгтэй ерөнхийлөгч байсан, анхны огцорсон ерөнхийлөгч болсон бол бас BBC-ийн шууд нэвтрүүлгийг хүүхдүүд үймүүлсэн анхны тохиолдол гэдгийг хэлсэн бололтой.

 

Эх сурвалж: BBC, Russia Today