Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний нар мандахыг харах ёслол боллоо.
Монголчууд хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарнаас тухайн жилийн өнгийг шинждэг уламжлалтай. Мөн анхны нарыг харсан хэн бүхэнд ирж буй цаг гэрэл гэгээтэй байж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ хэмээн бэлгэшээдэг билээ.
Өнөөдрийн дорнын зурлагад өдрийн наран 7 цаг 37 минутад мандана хэмээн зуржээ.
Гэрэл зургийг mpa.mn /Г.Өнөболд/