НӨАТ-ын буцаан олголт өнгөрсөн шөнөөс /2017.02.01/ иргэдийн дансанд орж эхэлжээ.
ТЕГ-аас НӨАТ-ын буцаан олголт авах эрхтэй 621,538 иргэний мэдээллийг Сангийн яам руу шилжүүлж, мэдээлэл нь бүрэн баталгаажсан 489,948 иргэний буцаан олголт болох нийт 35 тэрбум төгрөгийг Монгол банкнаас иргэдийн данс руу шинжүүлэх ажил үргэлжилж байгаа аж.
Татварын Ерөнхий Газрын дарга Л.Зориг энэ оны гуравдугаар сарын 31-нээс өмнө 620 мянган иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт олгох тухай өмнө нь ярьж байсан билээ.
НӨАТ-ын урамшуулал энэ онд ч мөн үргэлжлэн хэрэгжинэ. 2017 оны хувьд сугалаа болон буцаан олголт дээр нийт 80 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төсөвлөсөн байгаа хэмээн Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэлж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!