Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Агаарын бохирдол сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо.
Мөн Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай зохицон урагшлах засаглал” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцов.
Шинэ техник, технологийг нийгэмд халгүй, ээлтэй хэлбэрээр нэвтрүүлэн дэлгэрүүлэх, энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинээр нэвтрүүлж буй технологийг зохицуулах хэм хэмжээ, дүрэм журам, стандартын асуудлыг хэлэлцлээ.