29 дэх жилдээ зохион байгуулагдаж буй "Гоёл 2017" наадмын Гала тоглолт өчигдөр орой СТӨ-нд болж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэ жилийн наадмаас ТОП модель тодорсонгүй. Топ моделийн хэмжээнд хүрэх загвар өмсөгч байсангүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.
Шилдэг эмэгтэй загвар өмсөгч: Д.Долгион
Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Б.Азжаргал
/Шагналыг МДХ-ны ТУЗ-ийн дарга Ц.Мянганбаяр гардууллаа./
Шилдэг фото модель:
Загвар өмсөгч О.Ариунзул /Шилмэл загвар/, Н.Ану /Монгол модель агентлаг/
/Шагналыг МДХ-ны нарийн бичгийн дарга Х.Байгалмаа гардууллаа./
Дэд байрын шагнал:
Загвар өмсөгч н.Алтантуяа /Шилмэл загвар/
/Шагналыг топ модель Х.Уянга гардууллаа/
Гранпри шагнал:
“Эртний монгол хийц” салоны захирал, үндэсний хувцасны дизайнер О.Уранцэцэг
/Шагналыг МДХ-ны Ерөнхийлөгч Ч.Энхтайван гардууллаа./
Шилдэг дизайнерууд:
Гоёлын хувцасны шилдэг дизайнер:
Цээгий-Ангиа /Precious fashion house/
Үндэсний хувцасны шилдэг дизайнер:
Үйлдвэр урлал сургуулийн дизайнер М.Энхтуяа
Өдөр тутам, чөлөөт амралтын хувцасны загвар:
"Эвсэг" ХХК -ийн дизайнерууд
Уламжлалт хувцасны загвар:
Ур-Ундрах ХХК-ийн дизайнер Б.Баасансүрэн
/Шагналыг наадмын шүүгч, дизайнер, Урлаг дизайны академийн тэргүүн н.Гантулга, наадмын шүүгч дизайнер Азцэнгэл нар гардууллаа./
Шилдэг загвар зохион бүтээх товчоо:
"Мастер додо" ХХК
/Шагналыг МДХ-ны гүйцэтгэх захирал, дизайнер Ч.Оюунцэцэг гардууллаа./
Шилдэг үсчин:
"Vidal" салоны Д.Одонгоо
Шилдэг зурагчин:
М.Цоггэрэл
/Шагналыг наадмын шүүгч, Гоёл наадмын Гран при шагналт дизайнер н.Долгормаа, "Hower 99"-ийн захирал н.Мөнгөншагай нар гардууллаа./
Наадмын тусгай шагнал:
Шилдэг залуу дизайнер:
''Шилмэл загвар'' ХХК-ийн дизайнер И.Урангоо
/Шагналыг наадмын шүүгч, Гоёл наадмын Гран при шагналт Г.Алимаа гардууллаа./
Наадмыг ивээн тэтгэгч Керасис брэндийн шагнал:
Загвар өмсөгч Б.Азжаргал
Загвар өмсөгч Г.Золбоо
Загвар өмсөгч О.Хулангоо
/Шагналыг Керосис брэндийн Азийн бүс хариуцсан ахлах менежер гардууллаа./
Цезарь брэндийн шагнал:
Загвар өмсөгч н.Адъяа
/Шагналыг Монгол дахь төлөөлөлгч н.Энхтуяа гардууллаа./
Ирээдүйтэй загвар өмсөгч: н.Бүрд
/Шагналыг топ модель О.Пүрэвдулам гардууллаа./
Гэрэл зургийг Mpa.mn