Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Интернэтийг төрийн бүрэн хяналтад оруулах хууль удахгүй хэрэгжинэ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Хятадын засгийн газар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-нд мэдээллийн аюулгүй байдлын шинэ хуулийн төслийг дэмжсэн шийдвэр гаргалаа.

Ингэснээр Хятадын интернэт орчин бүхэлдээ төрийн хяналтад орох зам засагдаж байна. Хуулийн хүрээнд сошиал сүлжээний хэрэглэгчид заавал жинхэнэ нэрээрээ бүртгүүлдэг болно. Өөрөөр хэлбэл анонимус буюу нэргүй, эсвэл хуурамч нэр ашиглах боломжгүй болж байгаа юм. Мөн хэрэглэгчийн чухал мэдээллийг агуулдаг серверүүд бүгд БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах ёстой болжээ.

Human Rights Watch байгууллагын Хятад дахь төлөөлөгч Софи Ричардсоны хэлж байгаагаар “Хятадын интернэт компаниуд, олон зуун сая интернэт хэрэглэгч шинэ хуулиар төрийн хатуу хяналтад орлоо” гэсэн байна.

Үүнээс гадна компаниудыг хэрэглэгчийн тухай мэдээллийг засгийн газарт тайлагнаж байх, холбогдох байгууллагууд шалгалт явуулахад нь дэмжиж ажиллахыг хуульчилжээ. Энэ нь эрх баригчид хэрэглэгчийг тагнаж чагнахад интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хамтран ажиллах ёстой болж байна гэсэн үг юм.

Үүнээс гадна хэд хэдэн төрлийн интернэт агуулгыг гэмт хэргийн чанартай болгож заасны дотор “социализмыг унагах зорилготой”, “нийгмийн дэг журмыг алдагдуулах зохиомол мэдээлэл”, “үндэсний эв нэгдлийн эсрэг, салан тусгаарлах үзэл” зэрэг сэдвүүд багтаж байна.

 

Эх сурвалж: Techcrunch