Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын хакеруудын тэмцээнд Хятад залуус түрүүлж $215,000-аар шагнуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Токио хотноо олон улсын хакеруудын дунд зохиогдсон гар утсанд нэвтрэх тэмцээнд Хятад залуусын баг түрүүлж $215,000-ын мөнгөн шагнал хүртжээ.

Тэд бол Хятадын интернэтийн аварга компани Тенсентийн дэргэдэх Keen Security Lab-ын гишүүд юм байна.

Тэмцээнийг АНУ-д төвтэй интернэтийн аюулгүй байдлын Trend Micro компани зохион байгуулж, орон орны хакеруудад Google Nexus 6P, iPhone 6S загварын утаснуудыг хамгийн сүүлийн хувилбарын үйлдлийн системтэй байхад нь нэвтэрч үзүүлэх даалгавар өгчээ.

Хятад хакерууд Nexus 6P утасны Андроид системийн хоёр цоорхойг ашиглан амжилттай нэвтэрч утсыг бүхэлд нь гартаа оруулж чадсан байна.

Харин iPhone 6S утасны iOS системийн цоорхойг ашиглан өөрийн кодыг суулгаж чадсан ч утсыг унтрааж асаах үеэр код нь санах ойноос арчигдаж амжилтгүй болсон тул даалгаврыг хагас биелүүлсэн гэж үзжээ.

Гэхдээ тэд iPhone 6S утасны фото зургуудыг хулгайлж чадсан нь том ажилт гэж зохион байгуулагчид үзсэн байна.

Trends Micro компанийхан илрүүлсэн цоорхойг Apple компанид мэдээлж засуулах арга хэмжээ авахуулахаар болжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post