МАН УИХ болон НИТХ-д үнэмлэхүй ялалт байгуулсны дараагаар албан тушаалын томилгоо ид өрнөж байна.
Саяхан “Номин талст” хамтлагийн гишүүд нийслэлийн удирдах түвшний албан тушаалуудад томилогджээ. Тодруулбал, нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргаар “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх томилогдсон байна. Харин тус хамтлагийн дуучин А.Хаянхярваа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргын албан тушаалд очжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэд арваад хоногийн өмнө ажилдаа орсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!