Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд гадаадын аль улс руу хамгийн их зорчиж байна вэ?

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2015 оны эхний есөн сард Монгол Улсын 1,467,061 иргэн гадаадад зорчсон бол энэ оны эхний есөн сард 1,657,792 иргэн гадаад улс руу зорчиж, өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсчээ.

Манайхны хамгийн их зорчсон улсуудыг БНХАУ тэргүүлж, ОХУ удаалж байгаа бөгөөд гуравдугаарт БНСУ эрэмбэлэгджээ.

Хамгийн олон иргэн зорчсон топ есөн улсаас БНХАУ, ОХУ, Япон, АНУ, Герман руу зорчсон иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс өссөн байна. Харин БНСУ, Хонг Конг, Казахстан, Турк руу зорчих иргэдийн тоо 1.04-17.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гадаад улсад зорчсон Монгол Улсын иргэд

Д/д

Зорчсон улс

2015 оны эхний 9 сар

2016 оны эхний 9 сар

Өмнөх онтой харьцуулсан дүн

1

БНХАУ

978,465

1,109,117

13.3 хувиар өссөн

2

ОХУ

352,028

411,754

11.7 хувиар өссөн

3

БНСУ

54,189

53,627

1.04 хувиар буурсан

4

Япон

15,324

16,430

7.2 хувиар өссөн

5

АНУ

9,276

10,498

13.2 хувиар өссөн

6

Хонг Конг

10,360

9,409

9.2 хувиар буурсан

7

Герман

7,389

7,398

0.1 хувиар өссөн

8

Казахстан

7,823

6,484

17.1 хувиар буурсан

9

Турк

4,521

3,742

17.2 хувиар буурсан

10

Нийт гадаад улс руу

1,467,061

1,657,792

13 хувиар өссөн

 

Эх сурвалж: Гадаадын Иргэн Харьяатын Газар