Цагдаагийн байгууллагаас орон нутагт "Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Ерөө, Хүдэр сумд болон Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар Сумдын ИТХ, Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны албадтай хамтарсан ажлын хэсэг байгуулж Хүдэр, Могойн голуудад газар дээр нь очиж үзлэг шалгалтыг зохион байгуулсан байгаа.
Шалгалтаар,
Сэлэнгэ аймгийн иргэдийн зүгээс гол, ус бохирдож байгаа талаар мэдээлэл өгч байгаа бөгөөд энэ дагуу цагдаагийн болон холбогдох байгууллагууд шалгалтын ажлыг хийж байгаа" гэлээ.
214 дүгээр зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох
214.1.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
214.2.Энэ хуулийн 214.1-д заасан гэмт хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл уг үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан бол эд хөрөнгийг нь хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.