Монголчууд бид хууль тогтоох байгууллага дахь өөрийн төлөөллөө сонгох Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, сонголтоо хийлээ. Байгалийн асар их нөөц баялагтай, хоёр том гүрний дунд орших Ардчилсан Монгол Улсын парламентын сонгууль жилээс жилд дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг.
Энэ жилийн хувьд сонгуулийн явцыг гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид сурвалжилж буй бөгөөд АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар улсаас болон олон улсын байгууллагаас нийт 430 гаруй төлөөлөгч ажиглаж байгаа юм.
Тэгвэл өчигдрийн сонгуулийн явцын талаарх мэдээллийг дэлхийн мэдээллийн сайтууд хэрхэн дамжуулсныг уншигчдадаа сонирхуулахаар бэлтгэлээ.
Японы Никкэй сайтад ийм нийтлэл тавигджээ. Тус нийтлэлийг Монгол хэлнээ бүрэн эхээр нь хөрвүүлбэл, “Монгол Улсын их хурлын бүх нийтийн санал хураалт энэ сарын 29-ний өдөр эхэлсэн бөгөөд 30 гэхэд эцсийн үр дүн тодорхой болно.
Авлигын хэрэгтэй холбоотойгоор байр суурь нь ганхаж буй эрх баригч Ардчилсан нам хамгийн том сөрөг хүчин болох Ардын намыг ялж, засгийн эрхийг авч чадах эсэх нь анхаарал татаж байна.
Монголын парламентын сонгууль 1990 оны ардчиллаас хойш долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй нь энэ.
Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ унасан эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, цаашид нэмэгдсээр байгаа ядуурлын эсрэг улс төрийн бодлого нэн тэргүүний асуудал болоод байгаа юм.
Монголын парламентын сонгууль 1990 оны ардчиллаас хойш долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй нь энэ. Энэ удаа парламентын 76 тойрогт 496 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Парламентын суудлын тоо 76 байдаг бөгөөд бүрэн эрхийнх нь хугацаа дөрвөн жил байдаг. Гэвч гурван ч удаагийн сонгуульд аль ч улс төрийн хучин олонх болж чадалгүй эвслийн Засгийн газрыг байгуулан ажиллаж буй. Ардчилсан нам сонгуулийн яг өмнөхөн сонгуулийн пропорциональ системийг халж, нэг тойргоос зөвхөн нэг хүн сонгогдох жижиг мажоритар систем рүү шилжсэн байдаг.
Хамгийн сүүлд явуулсан олон нийтийн санал асуулгаас харахад, авлига, эдийн засгийн хямралтай холбоотойгоор МАН-ын дэмжигчдийн хувьд эрх баригч намаас нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Үүнээс гадна санхүүгийн нөхцөл байдал нь улам муудаж, Засгийн газраас гаргасан бонд нь эрсдэл хүлээх магадлалтай байгаа. Тиймээс парламентын сонгуульд оролцож буй аль ч улстөрийн хүчний дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, ядуурлыг бууруулахад чиглэж байна.
Нийслэл Улаанбаатар хотод гэхэд ажлын байр хайн суурьшсан орон нутгийн залуусын тоо ч нэмэгджээ. Тэдний ихэнх нь тогтсон ажлын байргүй бага орлоготой амьдарч байна. Улаанбаатар хотын зах хэсгийн жижиг толгодуудад гэртэй өрхүүд амьдрах бөгөөд тэднийг гэр хороолол гэж нэрлэдэг. Эрчим хүчний дэд бүтцэд холбогдоогүй зам харилцаа нь ч хөгжил муутай хэвээр.
Тэнд амьдрах 32 настай Эрдэнэчимэг гэх эмэгтэйн нөхөр нь ажилгүй, тэдний гэр бүлийн цорын ганц орлого нь Засгийн газраас хоёр хүүхдэд нь олгох халамжийн 40 мянган төгрөг гэнэ. "Орлогынх нь ихэнх нь ахуйн зардал нь таардаг. Мөнгө зээлэхгүй л бол амьдрах аргагүй” хэмээн уйлж байна.
Сонгинохайрхан дүүрэг хамгийн их буюу 300 мянга орчим хүн амтай, одоо ч 5-6 мянган хүн хашаа барин тус хорооллын тоог нэмжээ.
Гэр хорооллынхон Улаанбаатар хотын хүн амын ихэнхийг бүрдүүлэх бөгөөд 700 гаруй мянга байдаг гэсэн мэдээлэл байна.
Гэр хорооллынхон Улаанбаатар хотын хүн амын ихэнхийг бүрдүүлэх бөгөөд 700 гаруй мянга байдаг гэсэн мэдээлэл байна.
Түүнчлэн тогтсон орлогогүй улирлын чанартай ажил хийдэг ч хүмүүс олон юм билээ. Бүр зөвхөн хүүхдийн тэтгэмжид болж, хүүхэд төрүүлсэн хүмүүс ч байдаг гэнэ. Парламентын бүх нийтийн сонгуульд ядуурлын бууруулах чиглэлээр Ардчилсан нам нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулахаа амлаж байгаа бол Ардын нам гэр хорооллын иргэдийн татварын дарамтыг бууруулах амлалтыг өгч байгаа юм. Харин хоёр хүчин хоёулаа хүүхдийн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохоо онцолж байна” гэсэн байна.
“Ройтерс” агентлагийн цахим хуудаснаа “Сонгууль улс төрийн элитийг нь “рок-н-роллдоно” гэдэгт Монголын залуучууд найдаж байна” гэх сонирхолтой гарчиг бүхий мэдээлэл нийтлэгдсэн байв.
Тус сайтын сэтгүүлч Т.Эдвардс, Н.Томас нарын бичсэн уг нийтлэлд “Орос, Хятадын дунд хавчуулагдсан ардчиллаасаа насаар төдийлөн ахмад биш Монголын олон залуус эдийн засгийн хямрал хийгээд улс төрийн намуудын бодлогод сэтгэл дундуур байгаа бөгөөд тэд сонгуулийн үр дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж болзошгүй байгаа юм.
Монголын гурван сая хүн амын талаас илүү хувь нь 30-аас доош насныхан бөгөөд тэд Зөвлөлтийн тогтолцоог ардчиллаар сольсон 1990 оны улс төрийн тайван хувьсгалын дараа Холливуд, хип хоп, хэви металын нөлөөн дор өсч торнисон билээ.“Рlауtime” хөгжмийн наадамд хүрэлдэн ирсэн Хишигдэлгэр хэлэхдээ, “Одоогийн улстөрчдөд би сэтгэл дундуур байдаг. Монголчууд ямар нэг өөр сонголт хийх хэрэгтэй” гэж байв. Ахмад үеийнхэн өөрсдийн хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдлийн төлөө улайрч байна гэх хандлага нийгэмд түгээмэл тархсаны улмаас энэ удаагийн сонгуулийн ирц бүх цаг үеийн хамгийн муу ирцтэй сонгууль болж ч магадгүй байна.
Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулж, эрх мэдэлд хүрэхээс жилийн өмнө буюу 2011 онд 17.5 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт ОУВС-ийн тооцоолсноор энэ жил 0.4 хувь болж буурах төлөвтэй байгаа ажээ. Байгалийн баялаг ихтэй тус улс нүүрс, зэсийн үнэ огцом унаж, Хятадын эрэлт багассан өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн байдаг. Зарим албан тушаалтнууд уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчтай үүсгэсэн маргааны улмаас эдийн засгийн өсөлт буурсан гэж ч үздэг. Хамгийн сүүлийн үеийн санал асуулгаас харахад, сонгогчдын ихэнх хувь нь эдийн засгийн хямралд хүргэсэн Ардчилсан намд итгэл алдарч, хамгийн олон удаа төр барьсан МАН илүү олон суудал авах магадлал өндөр байна” гэжээ.
Японы өдөр тутмын “Асахи” сонины http://www. asahi.com/ сайтнаа сэтгүүлч Хирага Такуяа Монголын сонгуультай холбоотой нэгэн мэдээг бичжээ. Уг мэдээллийг хөрвүүлбэл, “Монгол Улсын парламентын сонгуулийн санал хураалт өнөөдөр /өчигдөр/ болж байна.
Сонгуулийн үр дун маргааш гарах төлөвтэй байгаа бөгөөд өрсөлдөөн ширүүн өрнөж байна.
Сонгуулийн үр дун маргааш гарах төлөвтэй байгаа бөгөөд өрсөлдөөн ширүүн өрнөж байна. Энэ сонгуульд эрх баригч хүчнээс 38 хүн нэр дэвшиж байгаа бол хамгийн том сөрөг хүчин МАН-аас 30 хүн нэр дэвшиж өрсөлдөөн ширүүн үргэлжилж, засаг солигдож магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн мэдээгээр энэ сарын 29-ний өдрийн оройн 17.00 цагийн үед санал хураалтын ирц 55 хувь байв. 495 хүн нэр дэвшсэн парламентын сонгуульд эдийн засгийн өсөлтийг зогсонги байдалд оруулж, авлигын дуулианд холбогдсон Ардчилсан нам парламентад олонх болох нь эргэлзээтэй байна.
Монголд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө улс төрийн мамууд өөрсдөдөө ашигтай байдлаар сонгуулийн хуулийн өөрчилж, пропорциональ системийг халж, жижиг мажоритар системд шилжсэн нь сонгогчдын итгэлийг алдах нэг шалтгаан болсон гэж ажиглагчид үзэж байна” гэж бичжээ.
“theguardian.com” сайтад “Монголчууд эдийн засгийн хүнд цаг үед сонголтоо хийж байна” гэсэн мэдээлэл нийтлэгджээ. Тус мэдээлэлд “Эрх баригч Ардчилсан нам, сөрөг хүчин Монгол ардын нам хооронд томоохон өрсөлдөөн явагдаж байна. Хоёр намын аль аль нь эдийн засгийг хөгжүүлэхэд мөрийн хөтөлбөрөө чиглүүлсэн байх бөгөөд эрүүл мэнд боловсролын тогтолцоог сайжруулах гэх мэтээр сонгогчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээ амлаж байгаа юм.
Сонгогчдын хувьд эдийн засгийн хямрал, улс төрийн хөөрхийлөлтэйг нөхцөл байдалд бухимдсан хүмүүс 2008 оны сонгуулиар болсон шиг үймээн самуун давтагдах вий гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлж байлаа.
Г.Жаргал гэх 25 настай барилгачин эрэгтэй “Улстөрчид бүх амлалтаа биелүүлэх ёстой. Тэднээс шаардах зүйл маш их байна” гэж ярив. Монголын хамгийн том худалдааны түнш Хятад улсын эдийн засгийн өсөлт буурснаар тус улсын өргөн хэрэглээний барааны үнэ өсч, улс орны баялгийг хэн эзэмших талаар улс төрийн хүчнүүд хоорондоо санал зөрөлдсөний улмаас гадаадын хөрөнгө оруулалт буурчээ.
Мөн тэрбээр “Сонгогчид улс төрийн намуудад итгэхгүй байгаа” гэдгийг нэмж хэлсэн байна. Тавдугаар сард сонгуулийн системийг өөрчилснөөр хоёр том намаас бусад жижиг хүчнүүдийн боломжийг хумьсан шийдвэр гарсан юм. Олон улсын бүгд найрамдах институтын мэдээллээр Монголчуудын 60 хувь нь улс орон нь буруу удирдлагаар урагшилж буйг хүлээн зөвшөөрчээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх нь ажлын байрыг нь бий болгож чадах улс төрийн хүчинд саналаа өгөхийг хүсч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!