Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн чухал тоглолт 10:00 цагт эхэлнэ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Copa America тэмцээний хагас шигшээд шалгарсан АНУ-ын хөлбөмбөгийн эрэгтэй баг Лионель Мессигийн удирдсан Аргентиний шигшээ багтай манай цагаар өглөөний 10:00 цагт тоглох гэж байна.

Америкийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдал гэгдэж байгаа энэ тоглолтоос Америкт хөлбөмбөг хэрхэн хөгжиж байгаа нь харагдах юм. Учир нь Аргентин бол дэлхийн шилдэг багуудын нэг.

Энэ хоёр багийн хожсон нь ирэх Ням гарагт Колумби-Чилийн багуудын ялсантай аваргын төлөө тоглоно.

Тоглолтыг шууд үзэх стриминг суваг: