Намуудын хувьд нэр дэвшигчдийгээ тодруулах хуулийн хугацаа дуусгавар болсон. Тиймээс намууд эхнээсээ Сонгуулийн Ерөнхий Хороонд нэр дэвшигчдийгээ бүртгүүлж эхлээд байна.
Бие даагчдын хувьд намын гишүүдийг бодвол СЕХ-нд бүртгүүлэх хугацаа хуулиараа хоёр хоногийн нэмэлттэй буюу зургаадугаар сарын 1-ний дотор бүртгүүлэх ёстой.
Хуулийн хугацаа тулаагүй ч 801-с доошгүй дэмжигчдийнхээ гарын үсгийг зуруулсан бие даагчид аль хэдийнээ СЕХ-нд нэр дэвших материалаа хүлээлгэн өгчээ. Тухайлбал ХҮН-аас бие даан УИХ-д нэр дэвших эрхмүүд өнөөдөр СЕХ-нд материалаа өгсөн байна.
Хөдөлмөрийн Үндэсний Нам намаараа сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон тул тус намын нөхөд бие даан УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн.
ХҮН-ын дарга С.Боргил АН-ын Д.Арвин, МАН-ын П.Анужин нарын дэвшиж байгаа УИХ-ын 54-р тойрогт дэвшиж байна. Харин ХҮН-ын дэд дарга Б.Найдалаа АН-ын Б.Мөнхтуяа, МАН-ын Ө.Энхтүвшин нарын тойрог болох 65-р тойрогт нэр дэвшиж байгаа бол ХҮН-ын гишүүн, эдийн засагч Б.Мөнхсоёл АН-ын Б.Мэдрээ, МАН-ын Д.Цогтбаатар, МАХН-ын Н.Удвал, ТТЭНЭ-ээс Ц.Мөнхжин нартай нэг тойрогт буюу УИХ-ын 59-р тойрогт нэр дэвшиж байна.
Мөн сүүлийн үед олны танил болоод буй бизнесмэн, ХҮН-ын гишүүн Бадарчийн Одсүрэн Хан-Уул дүүрэгт АН-аас Г.Байгалмаа, МАН-аас Ц.Нямдорж, МАХН-аас Б.Хэрлэн, ТТЭНЭ-ээс Х.Амарсайхан нартай өрсөлдөх юм байна. Тус намын бас нэг бизнес эрхлэгч Хассуурийн Ганхуяг БГД-ийн 70-р тойрог буюу АН-ын З.Энхболд, МАН-ын Д.Лүндээжанцан зэрэгтэй өрсөлдөх ажээ.
# | Аймаг, дүүрэг | Тойргийн нутаг дэвсгэр | АН (76) | МАН (76) | МАХН (71) | ТУСГААР тогтнол эв нэгдэл эвсэл (46) | ХҮН-ын Бие даагчид (19) | Эх Орончдын Нэгдсэн Эвсэл (9) |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Архангай | Булган, Ихтамир, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Чулуут, Жаргалант | Д.Ганхуяг /УИХ-ын гишүүн/ | Г.Тэмүүлэн /НАМЗХ/ | Ц.Цэдэндамба | С.Заяадэлгэр хуульч | ||
2 | Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар баг, Төвшрүүлэх, Цэнхэр | Н.Батбаяр /УИХ-ын гишүүн/ | Ё.Баатарбилэг /Аймгийн засаг дарга асан/ | Б.Ганцэцэг /Эрх зүйч, математикч. “Сонгох эрх" ТББ-ын тэргүүн. "Нарны буман гэрэл" ХХК-ийн гүйцэтгэх захирал/ | ||||
3 | Өгийнуур, Өлзийт, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл | Р.Гончигдорж /УИХ-н гишүүн/ | Ж.Мөнхбат /МАН генсек/ | Нямбаяр Тамир /Олон улсын эрх зүйч, олон улс судлаач/ | ||||
4 | Баян-Өлгий | Сагсай, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур, Бугат сум, Өлгий сумын 7 дугаар баг /Хотгор/ | А.Бакей /УИХ-ын гишүүн/ | н.Султан /Аймгийн МАН-н дарга/ | ||||
5 | Өлгий сумын 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар баг | Х.Эржан | А.Баделхан /Дэд сайд асан/ | |||||
6 | Алтай, Буянт, Толбо, Булган, Дэлүүн, Алтанцөгц, Баяннуур | Д.Мурат | А.Тлейхан /УИХ-ын гишүүн/ | Д.Чинзориг | ||||
7 | Баянхонгор | Баянхонгор сумын 1 дүгээр баг /Номгон/, 4 дүгээр баг /Угалз/, 8 дугаар баг /Шаргалжуут/, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст | Д.Ганбат /УИХ-ын гишүүн/ | Г.Занданшатар /УИХ-н гишүүн асан/ | А. Одончимэг /Баянхонгор аймгийн Шаргалжуут багийн Засаг дарга асан/ | Төмөрхуяг | ||
8 | Баацагаан, Баян-Өндөр, Баянцагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Баянхонгор сумын 2 дугаар баг /Эрдэнэмандал/, 7 дугаар баг /Цахир/, 9 дүгээр баг /Есөнбулаг/ | Н.Түвшинбаяр /Олимпийн аварга/ | М.Билэгт /Ачлал Трейд ХХК захирал/ | Б.Ууганбаяр | ||||
9 | Галуут, Гурванбулаг, Заг, Жаргалант, Эрдэнэцогт, Баян-Овоо, Баянхонгор сумын 3 дугаар баг /Дуурсах/, 5 дугаар баг /Цагаанчулуут/, 6 дугаар баг /Гэгээншавь/ | Х.Баттулга /УИХ-ын гишүүн/ | Л.Элдэв-Очир /MCS групп дэд Ерөнхийлөгч/ | А.Батдорж /“Бүтэн өнчин хүүхдүүдийн хөгжил" сангийн тэргүүн. олон улсын худалдааны мэргэжилтэн/ | ||||
10 | Булган | Булган, Баян-Агт, Бугат, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Хишиг-Өндөр | О.Амартүвшин /UFC групийн захирал/ | Ж.Бат-Эрдэнэ /Аймгийн МАН-н дарга/ | Б.Шижирбаатар /Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эмчлэгч эмч/ | М.Болормаа түүхч | ||
11 | Говь-Алтай | Есөнбулаг, Алтай, Баян-Уул, Бугат, Дарив, Жаргалан, Шарга, Тонхил, Төгрөг, Хөхморьт, Бигэр, Дэлгэр, Тайшир, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ | О.Амгаланбаатар /Аймгийн засаг дарга/ | Ш.Раднаасэд /Мэргэжлийн хяналтын газрын дарга асан/ | Н.Бүргэдаа /"Сэрх тайган" ХХК-ийн захирал/ | |||
12 | Дорноговь, Говьсүмбэр | Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал сум, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Өргөн | Г.Ганбаатар | Г.Мөнхцэцэг /Зохиолчдын эвлэлийн дарга/ | Д.Батдэлгэр /Эрхзүйч, "Вайт Голден” ХХК-ийн захирал/ | |||
13 | Дорноговь | Дорноговь аймгийн Замын-Үүд, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ, Сайншанд | З.Алтангэрэл /Данзанравжаагийн музейн захирал/ | Б.Дэлгэрсайхан /Дорнын говь ХХК захирал/ | Б.Батмөнх /Инженер. удирдахуйн ухааны магистр, “Ти Энд И Девелопмент” ХХК-ийн захирал/ | |||
14 | Дорнод | Хэрлэн сумын 1, 6, 8, 9, 10 дугаар баг, Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан, Булган, Матад, Халхгол, Хөлөнбуйр | М.Зоригт /УИХ-ын гишүүн/ | Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/ | Ж.Энхжаргал /Инженер. "Насны Зам” ХХК-ийн захирал, Дорнод аймгийн МАХН-ын дарга/ | |||
15 | Хэрлэн сумын 2, 3, 4, 5, 7 дугаар баг, Баяндун, Баянтүмэн, Дашбалбар, Чулуунхороот, Баян-Уул, Цагаан-Овоо | н.Мөнхцэцэг | Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн/ | Ш.Ганболд /Бизнесийн удирдлагын менежер/ | Батаагийн Ганболд | |||
16 | Дундговь | Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Сайнцагаан, Сайхан-Овоо, Хулд, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Өлзийт, Өндөршил | Б.Наранхүү /УИХ-ын гишүүн/ | Б.Амарсанаа /НАМЗХ/ | О.Ганбат /Гаалийн ерөнхий газрын дарга асан, Дундговь аймгийн МАХН-ын дарга/ | Ц.Нармандах | ||
17 | Завхан | Асгат, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул, Яруу | Я.Санжмятав /УИХ-ын гишүүн, сайд асан/ | Б.Энхболд /Сонор Трейд ХХК захирал/ | Д.Балдан-очир | З.Цэрэндулам | ||
18 | Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Эрдэнэхайрхан, Улиастай сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар баг | З.Нарантуяа /Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан/ | Ш.Батсамбуу /Намын бага хурлын гишүүн/ | Б.Батхуяг /Арбитрч, олон улсын эрх зүйч, оюуны өмчийн хуульч/ | Ш.Сайхансамбуу /УИХ-ын гишүүн асан, Нарантуул захын эзэн/ | |||
19 | Өвөрхангай | Өвөрхангай аймгийн Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Хархорин | Н.Батцэрэг /УИХ-ын гишүүн, сайд/ | Я.Содбаатар /УИХ-ын гишүүн/ | Б.Эрдэнэбилэгт /Өвөрхангай аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан, МАХН-ын Нарийн бичгийн дарга, Өвөрхангай аймгийн МАХН-ын дарга/ | А.Отгонбаатар | ||
20 | Арвайхээр, Тарагт сум | Ч.Даваабаяр /ETV захирал/ | Д.Тогтохсүрэн /Аймгийн засаг дарга/ | Ё.Бямбатогтох /“Засагт Хан”дээд сургуулийн Төрийн захиргааны удирдлагын тэнхмийн эрхлэгч, хууль зүйн докторант/ | Дорж Миеэгомбо | |||
21 | Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан | С.Дэмчиг /АН-н бүлгийн ажлын алба/ | С.Чинзориг /Хөдөлмөрийн сайд асан/ | Ч.Цэндээ | ||||
22 | Өмнөговь | Даланзадгад сумын 1 дүгээр баг /Баруунсайхан/, 2 дугаар баг /Хан-Уул/, 5 дугаар баг /Зүүнсайхан/, 7 дугаар баг /Оюут/, 8 дугаар баг /Цагаанбулаг/, Хүрмэн, Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс, Булган, Мандал-Овоо, Ханхонгор | Б.Бадраа /Аймгийн засаг дарга/ | Н.Амарзаяа /Аймгийн МАН-н дарга асан/ | Д.Эрдэнээ /Өмнөговь аймгийн Мянгатын дарга/ | |||
23 | Даланзадгад сумын 3 дугаар баг /Төв/, 4 дүгээр баг /Дундсайхан/, 6 дугаар баг /Их-Уул/, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон | Д.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/ | Л.Энхболд /Аймгийн намын дарга асан/ | Б.Буджаргал /“Дэлхийн монгол удирдагч” клубын тэргүүн, "Норт-Ази" ХХК-ийн захирал. "Зөв хөгжил" ТББ-ын тэргүүн. Монголын уулчдын холбооны тэргүүн. Олон улсын уулын болон гүйлтийн спортын мастер/ | ||||
24 | Сүхбаатар | Баруун-Урт, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат, Халзан, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян | Ж.Батсуурь /Аймгийн засаг дарга/ | Ч.Улаан /УИХ-ын гишүүн/ | Энхбаатар | |||
25 | Сэлэнгэ | Алтанбулаг, Жавхлант, Сүхбаатар, Хүдэр, Шаамар | С.Баярцогт /УИХ-ын гишүүн, сайд/ | Н.Оюундарь /Гадаад хэргийн яамны дэд сайд асан/ | Л.Ганболд /Барилгын инженер, "Сайхан төгөл" ХХК-ийн захирал/ | Т.Бат-Эрдэнэ | Цэнддоржийн Эрдэнэбат | |
26 | Баянгол, Ерөө, Мандал | Эрдэнэтунгалаг /Дуучин/ | Ж.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/ | Ш.Эрдэнэбат | Д.Баатаржав /пара олимпийн аварга / | |||
27 | Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант, Түшиг, Хушаат, Цагааннуур | Д.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/ | С.Бүрэнбат /Аймгийн засаг дарга/ | А.Энхболд /МАХН-ын Сэлэнгэ аймгийн Мянгатын дарга/ | ||||
28 | Төв | Архуст, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэргэлэн сум, Зуунмод сумын 2 дугаар баг /Ланс/, 6 дугаар баг /Баруун зуунмод/ | Б.Энхбайгаль | М.Энхболд /МАН-н дарга/ | М.Оюунсайхан | Ц.Баттөр | ||
29 | Аргалант, Алтанбулаг, Баянхангай, Баянцогт, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант, Зуунмод сумын 3 дугаар баг /Баянхошуу/, 5 дугаар баг /Нацагдорж/ | М.Энхсайхан | А.Сүхбат /Дархан аварга/ | Батсайхан МХГ | ||||
30 | Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл сум, Зуунмод сумын 1 дүгээр баг /Номт/, 4 дүгээр баг /Зүүндэлгэр/ | Д.Доржпүрэв /Аймгийн АН-н дарга/ | Н.Энхболд /УИХ-ын гишүүн/ | О.Буяннэмэх | ||||
31 | Увс | Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Давст, Сагил сум, Улаангом сумын 3, 7, 8, 12 дугаар баг | О.Цогтгэрэл /Тэсо компаний захирал/ | Д.Чойжилсүрэн /УИХ-ын гишүүн/ | Я.Цэрэнханд | |||
32 | Малчин, Хяргас, Завхан, Наранбулаг, Тариалан, Ховд сум, Улаангом сумын 4, 9, 10, 11 дүгээр баг | Н.Алтанхуяг /Ерөнхий сайд асан/ | Н.Цэрэнбат /НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч/ | |||||
33 | Өндөрхангай, Зүүнхангай, Өлгий, Өмнөговь, Бөхмөрөн, Түргэн сум, Улаангом сумын 1, 2, 5, 6 дугаар баг | Б.Сүрэнжав /Х.Баянмөнх аваргын охин/ | Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн/ | Н.Уламбаяр /Төрийн удирдлагын докторант. "Ай Ти Ворд" ХХК-ийн захирал/ | ||||
34 | Ховд | Дарви, Дөргөн, Зэрэг, Цэцэг, Чандмань сум, Жаргалант сумын Бугат, Жаргалан, Рашаант, Хайрхан баг | Б.Пүрэвдорж /Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга асан/ | Б.Очбадрах /МАН-ын хяналтын хорооны гишүүн/ | Б.Довдонбалжир /Эдийн засгийн ухааны доктор/ | П.Баатарсүрэн | ||
35 | Алтай, Буянт, Манхан, Мөст, Үенч сум, Жаргалант сумын Баатархайрхан, Бичигт, Наран, Тахилт баг | Д.Батцогт /УИХ-ын гишүүн/ | С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/ | Х.Батболд /Ховд аймгийн ИТХ-ын дарга асан, Ховд аймгийн МАХН-ын дарга/ | Б.Туяабадрах | |||
36 | Булган, Дуут, Мөнххайрхан, Мянгад, Ховд, Эрдэнэбүрэн сум, Жаргалант сумын Алагтолгой, Буянт, Магсаржав, Цамбагарав баг | Ш.Адьшаа /Аймгийн гаалийн газрын дарга асан/ | О.Батнасан /Намын бага хурлын гишүүн/ | Ш.Булган /“Улаанбаатар Би Энд Би Мед” эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч/ | С.Цэрэнчимэд | |||
37 | Хөвсгөл | Мөрөн сумын 10, 11, 12, 13, 14 дүгээр баг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх, Чандмань-Өндөр | П.Цагаан /Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга/ | Л.Мөнхбаатар /Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан/ | Ч.Чинчулуун /Анагаах ухааны магистр. Клиникийн профессор. Мэс заслын тэргүүлэх зэргийн эмч, докторант/ | |||
38 | Мөрөн сумын 5, 7, 8, 9 дүгээр баг, Арбулаг, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Түнэл, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Тариалан | Ц.Оюунгэрэл /УИХ-ын гишүүн/ | Ц.Даваасүрэн /УИХ-ын гишүүн/ | Б.Санчир | Л.Доржпалам | |||
39 | Мөрөн сумын 1, 2, 3, 4, 6 дугаар баг, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул | Б.Эрдэнэбат /Эрэл компаний захирал/ | Л.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн/ | С.Саранхүү /Хөвсгөл аймгийн МАХН-ын дарга/ | ||||
40 | Хэнтий | Батширээт, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Бор-Өндөр | М.Хүдэрбаатар /Ерөнхий сайдын зөвлөх/ | Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/ | ||||
41 | Батноров, Баян-Адрага, Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Дадал, Норовлин, Биндэр | Б.Гарамгайбаатар /УИХ-ын гишүүн/ | Л.Оюун-Эрдэнэ /НАМЗХ-ны Ерөнхийлөгч асан/ | П.Ариунжолоо /Эдийн засагч, “Сант Хаан Интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал/ | Б.Хүдэрян /Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү, ИЗНН-ын ЕНБД/ | |||
42 | Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сум | Ж.Оюунбаатар /Аймгийн засаг дарга/ | Т.Гантулга /НАМЗХ Оюутны холбооны дарга/ | Б.Одхүү /Улсын начин, “Эрлэг Шонхор" ХХК-ийн захирал/ | Н.Санжаадорж | |||
43 | Дархан-Уул | Дархан сумын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр баг, 17 дугаар баг /Өргөө/ | М.Сономпил /УИХ-ын гишүүн/ | Б.Баттөмөр /Гаалийн ерөнхий газрын дарга асан/ | Ж.Сүхбааатар /МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны докторант. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга асан/ | Х.Цагаанбаатар /Хөдөлмөрийн баатар, МУГТ/ | УИХ-ын гишүүн С.Ганбаатар | |
44 | Дархан сумын 10, 11, 12, 13, 14, 15, 16 дугаар баг | Н.Мөнхдаш /Аймгийн АН-н дарга/ | Б.Жавхлан /Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч асан/ | Л.Мөнхсайхан /Хууль зүйн ухааны доктор, Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын холбооны сургалтын хорооны дарга/ | Ц.Ивээлт | |||
45 | Дархан сумын 1, 2, 3, 18 дугаар баг /Малчин/, Орхон, Хонгор, Шарын гол | Р.Бурмаа /УИХ-ын гишүүн, сайд/ | Д.Хаянхярваа /УИХ-ын гишүүн/ | Д.Араажав /Эрх зүйч, "АСОН” ХХК-ийн захирал/ | ||||
46 | Орхон | Баян-Өндөр сумын Хүрэнбулаг, Зэст, Баянцагаан, Говил, Яргуйт, Эрдэнэ баг, Жаргалант | Д.Алтанхуяг /Зэс эрднийн хувь компаний захирал/ | О.Содбилэг /УИХ-ын гишүүн/ | Д.Оюунбат /Эдийн засагч, Орхон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга асан, Орхон аймгийн МАХН-ын дарга/ | Н.Мөнхтөр | ||
47 | Баян-Өндөр сумын Уурхайчин, Оюут, Согоот, Дэнж, Уртын гол, Их залуу, Шанд баг | Д.Одхүү /УИХ-ын гишүүн асан, Эгийн голын Цах Станц/ | Д.Атармаа /Эрүүл мэндийн дэд сайд асан/ | О.Баасанхүү /УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга асан, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн/ | Ц.Сарантуяа | Ухаагийн Амарзаяа | ||
48 | Баян-Өндөр сумын Уртбулаг, Бүрэнбүст, Цагаанчулуут, Баянбулаг, Булаг, Наран, Даваат, Рашаант баг | Б.Мягмарсүрэн | Д.Дамба-Очир /УИХ-ын гишүүн асан/ | Л.Ариунаа /Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор, Удирдлагын академийн тэнхмийн эрхлэгч/ | Ж.Лхагвадорж | |||
49 | Баянзүрх | 1, 2, З, 7, 21, 27 дугаар хороо | Д.Зоригт /УИХ-ын гишүүн/ | Д.Оюунхорол /УИХ-ын гишүүн/ | С.Жаргал /Хэнтий аймгийн Засаг дарга асан, МАХН-ын Нарийн бичгийн дарга/ | О.Бум-Ялагч /МНН-ын дарга/ | Оюунсайханы Алтангэрэл /Хууль зүйн яамны газрын дарга асан/ | |
50 | 6, 15, 18, 25, 26 дугаар хороо | Б.Болор /УИХ-ын гишүүн, сайд/ | Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/ | Ч.Өлзийсайхан /Боловсролын доктор, дэд профессор/ | Ү.Хүрэлбаатар /Хэл бичгийн ухааны доктор, сэтгүүлч, яруу найрагч/ | |||
51 | 4, 5, 14 дүгээр хороо | Р.Булгамаа /ИЗНН/ | Б.Саранчимэг /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга асан/ | Ц.Цолмон /Дипломатч, боловсролын доктор, УИХ-ын гишүүн. Батлан хамгаалахын сайд/ | М.Мөнхцэцэг | Цэрэнхүүгийн Баттуяа | Эх орончдын Нэгдсэн Намын дарга Г.Ганбат | |
52 | 9, 17, 19, 22, 24 дүгээр хороо | Ч.Сайханбилэг /Ерөнхий сайд/ | Б.Батзориг /БЗД-ийн засаг дарга асан/ | Л.Чулуунбаатар | М.Мөнхзаяа | |||
53 | 11, 12, 13, 16 дугаар хороо | Ж.Батзандан /УИХ-ын гишүүн/ | Ч.Төмөрчулуун /НИТХ-н төлөөлөгч/ | Д.Эрдэнэцогт /Цэргийн албаны боловсролын доктор, Нобелын шагналт, НҮБ-ын зэвсгийн шинжээч, хурандаа/ | М.Шагдарсүрэн | |||
54 | 8, 10, 20, 23, 28 дугаар хороо | Д.Арвин /УИХ-ын гишүүн/ | П.Анужин /Хөтлөгч/ | Ц.Төмөрбаатар /МУ-ын Төрийн соёрхолт гавьяат жүжигчин, урлаг судлалын докторант/ | Б.Чулуунбат | Сүрэнхүүгийн Боргил /ХҮНамын дарга/ | ||
55 | Хан-Уул, Багахангай | 1, 2, З, 12 дугаар хороо | Ж.Ганхуяг /Дүүргийн засаг дарга/ | Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн/ | Ц.Оюунбаатар /Хуульч, эдийн засагч, Төрийн хууль цаазын зөвлөх, Монгол Улсын Шадар сайд/ | Д.Энхболд /Хонх хамтлагийн гитарчин/ | Жазагын Лхагвасүрэн | Доктор Т.Баярхүү |
56 | 11, 13, 15 дугаар хороо, Багахангай дүүрэг | Г.Байгалмаа /Барилгын сайд асан, УИХ-н даргын зөвлөх/ | Ц.Нямдорж /УИХ-ын гишүүн/ | Б.Хэрлэн /Доктор, профессор, Удирдлагын академийн багш/ | Х.Амарсайхан | Б.Одсүрэн | ||
57 | 4, 5, 6, 7, 8 дугаар хороо | Л.Болд /УИХ-ын гишүүн/ | С.Оюунбилэг /МАН-н удирдах зөвлөлийн гишүүн/ | Ц.Лхагвасүрэн /Академич, анагаах ухааны доктор, профессор, ЭМШУИС-ийн захирал асан/ | Ц.Өлзийтогтох | Тогмидын Доржханд | Ч.Цэвээнпүрэв Мэргэжлийн боксын дэлхийн аварга | |
58 | 9, 10, 14, 16 дугаар хороо | Г.Батхүү /УИХ-ын гишүүн/ | Б.Энх-Амгалан /НИТХ-н төлөөлөгч/ | Х.Оюунцэцэг /Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, Сүхбаатар аймгийн МАХН-ын дарга/ | Б.Одончимэг | Доноровын Гантулга | ||
59 | Сүхбаатар, Багануур | 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Багануур дүүргийн 2 ба 4 дүгээр хороо | Б.Мэдрээ /ХХБ-ны Ерөнхийлөгч/ | Д.Цогтбаатар /Барилгын сайд асан/ | Н.Удвал /Анагаахын шинжлэх ухааны доктор, Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны эмэгтэй улс төрч, МАХН-ын Нарийн бичгийн дарга/ | Ц.Мөнхжин | Б.Мөнхсоёл | |
60 | 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн 1 дүгээр хороо | Х.Тэмүүжин /УИХ-ын гишүүн/ | Ц.Мөнх-Оргил /УИХ-ын гишүүн, сайд асан/ | Л.Сэлэнгэ /Сэтгүүлч, МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Монгол Улсад цөмийн хаягдлыг булшлахын эсрэг тууштай тэмцэгч/ | А.Лхамдэгэд | |||
61 | 11,12,13,14 дүгээр хороо, Багануур дүүргийн 5 дугаар хороо | М.Батчимэг /УИХ-ын гишүүн/ | Сү.Батболд /Ерөнхий сайд асан/ | И.Энхтүшиг /Эмч, хүмүүнлэгийн үйлстэн. Сүхбаатар дүүргийн МАХН-ын дэд дарга/ | Б.Энхмаа | |||
62 | 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо, Багануур дүүргийн 3 дугаар хороо | Л.Гантөмөр /УИХ-ын гишүүн, сайд/ | Ц.Цогзолмаа /СБД-н засаг дарга асан/ | Ц.Баярхүү /Архитектор, Паурлифтингийн азийн аварга, “Пирамид” ХХК-ийн захирал/ | Н.Наранцэцэг | Хүний их эмч М.Чимгээ | ||
63 | Чингэлтэй, Налайх | 1, 2, З, 4, 5, 6 дугаар хороо, Налайх дүүрэг | С.Дэмбэрэл /ИЗНН дарга асан/ | Т.Аюурсайхан /ШӨХТГ-н дарга/ | А.Даваасүрэн /Боловсрол, эдийн засгийн ухааны доктор, профессор/ | Х.Батсуурь | Баатарын Батцэнгэл | Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын дарга Ц.Шинэбаяр |
64 | 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо | Г.Баярсайхан /УИХ-ын гишүүн, сайд/ | М.Оюунчимэг /ММ агентлагийн сэтгүүлч асан/ | Ц.Эрдэнэчулуун /Монголын барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч, “Гандирс" группын дэд ерөнхийлөгч, АНУ-ын Вашингтон хот дахь Дэлхийн банкны зөвлөх/ | Ж.Батболд | Володягийн Буянмөнх | ||
65 | 12, 13, 14, 15 дугаар хороо | н.Мөнхтуяа | Ө.Энхтүвшин /УИХ-ын гишүүн/ | Э.Эрдэнэжамьян /Хууль зүйн дэд сайд асан, МАХН-ын дэд дарга/ | П.Болд | Б.Найдалаа | ||
66 | 16, 17, 18, 19 дүгээр хороо | О.Эрдэнэбулган /Дэд сайд асан/ | Д.Ганболд /ЧД-н засаг дарга/ | Ж.Батбаяр /Багануур дүүргийн МАХН-ын дарга/ | Г.Уянга /УИХ-ын гишүүн, сэтгүүлч/ | |||
67 | Баянгол | 1, 2, З, 4, 20 дугаар хороо | С.Одонтуяа /УИХ-ын гишүүн/ | А.Ундраа /Доктор/ | Б.Тулга /Математикч, улс төр судлаач, БСШУ-ны Дэд сайд асан, МАХН-ын Нарийн бичгийн дарга, Баянгол дүүргийн МАХН-ын Мянгатын дарга/ | Н.Буянжаргал | Шагдаржавын Эрдэнэбат | |
68 | 5, 6, 7, 9, 21 дүгээр хороо | Д.Оросоо /Дүүргийн засаг дарга/ | Ж.Ганбаатар /Оргил компаний захирал/ | Ха.Оюунцэцэг /Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын түр хорооны ерөнхий зохицуулагч, Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төвийн тэргүүн | Б.Санжаажав | |||
69 | 8, 10, 12, 13, 14, 22 дугаар хороо | С.Эрдэнэ /УИХ-ын гишүүн, сайд/ | Д.Амгалан /БГД-ийн засаг дарга асан/ | Г.Алтантуяа /Улс төр судлаач/ | С.Ренчинпагма | |||
70 | 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хороо | З.Энхболд /УИХ-н дарга/ | Д.Лүндээжанцан /УИХ-ын гишүүн/ | Ц.Амарбаяр /Хуульч, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч/ | П.Бямбачулуун | Хассуурийн Ганхуяг | ||
71 | Сонгино хайрхан | 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31 дүгээр хороо | Ө.Пүрэвбаатар | Ц.Гарамжав /Монполимет группийн захирал/ | Л.Отгонбаяр /“Бизкон” ХХК-ийн ерөнхий захирал, Засаглалыг дэмжих зөвлөлийн тэргүүн, Монголын дотоод аудиториудын институтын тэргүүн/ | Н.Дашзэвэг /Эдийн засагч, Монгол дээд сургуулийн захирал/ | Бямбын Билэгсайхан | |
72 | 18, 19, 23, 27, 29 дүгээр хороо | Л.Эрдэнэчимэг /УИХ-ын гишүүн/ | Н.Учрал /Их засаг сургуулийн захирал/ | З.Баянсэлэнгэ /УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд/ | Ц.Эрдэмт | Б.Ган-Эрдэнэ Эрх зүйч | ||
73 | 8, 10, 11, 21, 28 дугаар хороо | М.Чинболд /СХД-ийн ЗД асан/ | Д.Сумъяабазар /УИХ-ын гишүүн/ | Б.Оюунбилэг /Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч/ | Б.Саранцэцэг | |||
74 | 7, 9, 24, 25 дугаар хороо | Б.Ургамалцэцэг /Ерөнхий сайдын зөвлөх асан/ | Д.Тэрбишдагва /УИХ-ын гишүүн/ | Ц.Лхагвасүрэн /Анагаах ухааны доктор, профессор/ | М.Баярхүү | |||
75 | 1, 2, 20, 22, 32 дугаар хороо | Л.Түвдэндорж /УИХ-ын гишүүн/ | Б.Ундармаа /Бишрэлт группийн захирал/ | Н.Энхбаяр /Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч/ | З.Болдбаатар | |||
76 | 3, 4, 5, 6, 26 дугаар хороо | О.Магнай /ШӨХТГ-н дарга асан/ | Х.Нямбаабаатар /СХД-н НИТХ/ | Г.Бямбасүрэн /МАХН-ын Нарийн бичгийн дарга/ |