Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци 4G LTE үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

-05 дугаар сарын 18-наас Мобиком Корпораци 4G LTE үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлж эхэллээ-

Энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн Б корпуст "ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ" уриан дор "ICT-EXPO-2016" үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Мөн өнөөдрөөс эхлэн Мобиком Корпораци олон улсын үүрэн холбооны хамгийн хурдан дата үйлчилгээ болох 4G LTE үйлчилгээг хамгийн цогц байдлаар Монгол Улсад нэвтрүүлж эхэллээ.

Энэ талаар Мобиком Корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзоригтой ярилцлаа.

 

- "ICT-EXPO-2016" үзэсгэлэнд Мобиком Корпораци хэрхэн оролцож байна вэ?

- Энэ жил маш онцлогтой үзэсгэлэн болж байна. Харилцаа Холбооны салбарын 95 жил, Монгол Улсад үүрэн сүлжээ үүсч хөгжсөний 20 жилийн ой болж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд Мобиком Корпораци хоёр шинэ үйлчилгээнийхээ нээлтийг хийж байна. 

Нэгдүгээрт, 4G LTE-г Улаанбаатар хотод албан ёсоор нэвтрүүлж эхэлж байна. Бид APPLE компанийн албан ёсны дистрибьютер болсноос гадна APPLE компанийн албан ёсны бүртгэгдсэн сүлжээ болж байна. Иймээс APPLE компанийн бүтээгдэхүүнүүд 4G LTE үйлчилгээг цогцоор авах боломжтой болсон гэж хэлэхэд таатай байна.

Бид энэхүү 4G LTE цогц үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд олон сарын турш туршилт хийж, судалгаа хийлээ. Үүний үр дүнд Мобикомын хэрэглэгчдэдээ хамгийн найдвартай 4G LTE үйлчилгээг хүргэхэд бэлэн боллоо.

Хоёрдугаарт, IPTV-ийн дараагийн үеийн үйлчилгээ болох OTT үйлчилгээг нэвтрүүлж байна. ОТТ суурилсан MobiPlay үйлчилгээг хэрэглэгчдэдээ танилцуулж байна.

OTT үйлчилгээний онцлог гэвэл хэрэглэгчид хүссэн газраасаа, дурын интернэт сүлжээг ашиглан гар утас, ipad дээрээ кино болон олон суваг, телевиз болон эрэлт хэрэгцээтэй байгаа контентүүдийг үзэх явдал юм. MobiPlay үйлчилгээ нь телевизийг таны гарт атгуулснаар, та хүссэн зүйлээ, хүссэн газраа үзэх боломжтой болж байгаа юм.

MobiPlay үйлчилгээ авсан хэрэглэгчид өөрсдийн дуртай Холливүүдийн болон дотоодын кино, олон ангит кино, хошин шогийн хөтөлбөр, хүүхдийн нэвтрүүлэг зэргийг MovieBox, DreamBox, НВО, Discovery Channel, Bloomberg TV Mongolia, Eagle, Channel V, Arirang, UBS гэх мэт сувгуудаар дамжуулан үзэх юм.

MobiPlay телевизийг таны гарт атгуулснаар та хүссэн зүйлээ хүссэн үедээ, хүссэн газраа үзэх боломжтой болж байна гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд MobiPlay нь хэрэглэгчдэдээ OTT телевизийн үндсэн контентуудыг хязгааргүй үзэх эрх, 3 сарын туршид тусгай контентууд үнэгүй хүлээн авах, дотоод, гадаадын телевизүүдийг үзэх боломж олгож байна.

- Саяхан Юнител Корпорациас 4G LTE үйлчилгээг нэвтрүүлсэн. Мобикомын 4G LTE үйлчилгээний ялгаа, онцлог юу вэ?

- Харилцаа холбооны салбарын үйлчилгээ өөрөө voice, sms-ээс дата үйлчилгээ рүү томоохон шилжилт хийж байгаа. Өнөөдөр 4G LTE технологийн хамгийн гол онцлог нь түүний хурд юм. Одоо үед дата хэрэглээ нь олон хүний өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болсон. Хурдан интернэт хэрэглэх болсноор аж ахуйн нэгж болон хувь хүмүүст цоо шинэ боломжууд нээгдэж байна шүү дээ.

Тиймээс 4G LTE үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд маш их бэлтгэл, туршилт хийх шаардлагатай болдог гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, хөгжлийн нэг шат ахиж байна гэсэн үг.

Бид хамгийн найдвартай сүлжээг үүсгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 4G LTE сүлжээний тусдаа баазыг бий болгосон. Энэ нь ямар нэгэн байдлаар 2G, 3G үйлчилгээ доголдоход 4G LTE сүлжээ нь бүрэн ажиллах чадвартай гэдгээрээ онцлог юм.

Түүнчлэн APPLE-ын албан ёсоор бүртгэгдсэн учир hotspot цацах, Facetime үйлчилгээнүүдийг зөвхөн манай компаниас авсан утаснууд ашиглах боломжтой.

 

- Мобикомоос худалдаалж буй бүх утас 4G LTE үйлчилгээг ашиглах боломжтой юу?

- Өнөөдрөөс эхлэн iphone 5, 5s, 5с болон Android-ын бүх утаснууд 4G LTE сүлжээг ашиглах боломжтой. Харин тавдугаар сарын 31-нээс эхлэн APPLE-ын албан ёсны эрхээ авахаараа бусад утас, ipad-нуудад 4G LTE сүлжээ нэвтрэх болно.

Албан ёсны дистрибьютерээс авсан бүх утаснууд 4G LTE сүлжээг ашиглахад асуудалгүй.

- 4G LTE сүлжээ улс орон даяар цацагдах уу?

- 2017 оны хоёрдугаар хагас гэхэд улс орон даяар Мобиком Корпораци 4G LTE сүлжээг оруулж дуусна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын төв хэсэгт сүлжээ маань орж байгаа бөгөөд есдүгээр сарын сүүл гэхэд Улаанбаатар хотыг бүрэн хамрах төлөвлөгөөтэй байна.

- 4G LTE үйлчилгээний хурд ямар вэ?

- 4G LTE үйлчилгээ нь 3G үйлчилгээнээс 4-5 дахин илүү хурдтай байх боломжтой.

Монгол Улсад хамгийн дээд талдаа 75 Mbps хурдыг гаргах боломжтой. Тухайн нөхцөлд хэдэн хүн зэрэг сүлжээг ашиглаж байгаагаас шалтгаалан хурд өөрчлөгдөх болно.

Тэгэхээр 4G LTE сүлжээг ашиглан илүү хурднаар ямар нэгэн HD дүрс бичлэгийг үзэх, олон тоглогчтой тоглоом тоглох, томоохон хэмжээтэй фото зураг, дүрс бичлэгийг интернэтэд байрлуулах гэх мэт үйлчилгээг ашиглах болно гэсэн үг.

"ICT-EXPO-2016" үзэсгэлэнгийн үеэр

 
 
 
 
 
 
 


Гэрэл зургийг mpa.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.