Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн сурталчилгаа явуулах телевизийн тоог нэмэв

Өглөөний сонин
2016 оны 5 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

“Медиа Порт" телевизүүдийн консорциумаас Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороонд өнгөрсөн долоо хоногт албан бичиг хүргүүлжээ. 

Уг албан бичигт, ирэх сонгуулийн үеэр нэр бүхий 16 телевизээс бусад телевизүүдийг сонгуулийн талаар мэдээ мэдээлэл, сурталчилгаа явуулахыг хориглон журамласан нь иргэд сонгогчдын бодит, тэнцвэртэй мэдээлэл авах эрхийг боогдуулсан хэмээн үзэж байгаа тул уг журамд өөрчлөлт оруулахыг хүссэн байна. 

Улмаар ирэх сард болох УИХ-ын сонгуулийн үеэр мэдээ мэдээлэл, сурталчилгаа явуулах телевизийн тоог нэмэгдүүлж, эрх олгосон байна.

Зураг