Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

“NOMADIC FASHION SHOW 2016”

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 16
Сурталчилгаа

Их хотын загварлаг урлагийн өндөр мэдрэмжтэй эрхэмсэг ноёд хатагтай та бүхнийг Монгол үндэстний дэлхийд гайхагдсан цор ганц хэв маягийг агуулсан загварын хувцасны “NOMADIC FASHION SHOW”-г үзэнгээ та бүхэнд зориулагдсан хүндэтгэлийн оройн зоогийг зооглож нэгэн үдшийг гайхалтайгаар бидэнтэй хамт өнгөрүүлэхийг урьж байна.

Энэ жил гурав дахь удаагаа “Женко тур бюро” ХК нь “Монгол Костюмc” ХХК-тай хамтран энэ зуны үндэсний хувцасны загварын “NOMADIC FASHION SHOW”-г 2016 оны 5-р сарын 21-ны өдөр 19:00 цагаас Баянгол зочид буудлын ресторанд зохион байгуулах гэж байна. Монгол үндэстэн язгууртны хувцас, түүний онцлог гайхамшгийг таниулах зорилгоор “NOMADIC FASHION SHOW”-г гурав дахь жилдээ зохион байгуулах болсныг мэдэгдэхэд таатай байна.

Уг арга хэмжээ нь Монгол үндэсний хувцас нь нүүдлийн аж амьдралд зохицсоноос гадна тухайн цаг үеийнхээ түүхэн онцлогийг өөртөө шингээн уран нарийн хийц, өнгөний билэгдлээр улам баяжигдсаар ирсэн, оюуны болон үнэт эдийн соёлын чухал өв бөгөөд үүгээр дамжуулан үндэснийхээ өв соёлыг олон улсын жуулчид болон олон нийтэд сурталчлах зорилготой юм. Тоглолтын хөтөлбөрт уран нугараач, ардын УБД-ийн Түмэн Эх Чуулга болон ирсэн хүмүүсийн сонорыг мялаахаар дуучин Уянга оролцож байгаа билээ.

Манай шоу хөтөлбөрт хүндэтгэлийн оройн зоог багтсан болно. Үнийн хувьд энгийн тасалбар 60,000 төгрөг, VIP тасалбар 100,000 төгрөгийн үнэтэй.

Тасалбарыг Баянгол зочид буудлын ресепшн болон “Женко тур бюро” ХК-ийн оффисоос авах боломжтой.

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 9401-1900, 9912-5944 утсаар лавлана уу.

Facebook Event

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.