Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цагдаагийн болон Урлагийн байгууллагын 18 хос хуримлалаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

“Олон улсын гэр бүлийн өдөр” тавдугаар сарын 15-ны өдөр буюу өчигдөр тохиолоо. Энэ өдрөөр Нийслэлийн Гэрлэх Ёслолын Ордон ОНӨААТҮГ нь “Дурсамж” нэртэй гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулжээ. 

Нийгэмд болон залуу гэр бүлүүдэд үлгэр жишээ болохуйц тодорхой эрхэлсэн ажилтай, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан бие биедээ үнэнчээр амьдарсан, гэрлэх ёслолоо хийж байгаагүй, гэр бүлийн баталгаатай бат бөх гэр бүлүүдийг сонгон авч тэдгээрийн хуримын ёслолыг үнэ төлбөргүй ёслол төгөлдөр зохион байгуулдагаараа энэ өдөрлөг онцлог юм. 

Энэ жил Гэрлэх Ёслолын Ордны хамт олон Дуурь Бүжгийн Эрдмийн Театр болон Улаанбаатар Хотын Цагдаагийн Газартай хамтран ажиллаж

  1. Ард түмнээ сонгодог урлагаар соён гэгээрүүлж байдаг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын 3 хос
  2. Иргэдийнхээ амгалан тайван байдлыг сахин хамгаалахах үйлсэд цаг ямагт хүчин зүтгэж байдаг цагдаагийн албан хаагч 15 хосын хуримын ёслолыг зохион байгуулсан байна.  

Тус өдөрлөгийн нээлтэд Улаанбаатар Хотын Цагдаагийн Газрын Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирал Ч.Мөнхзул, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Баясгалан нар оролцож нийт хуримын ёслол хийж буй гэр бүлүүддээ аз жаргал хүсэн ерөөсөн юм.

Мөн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуучин СТА Э.Бумхүү, Б.Энхнаран нар нийт хосууд болон тэдгээрийн гэр бүл, зочид төлөөлөгч нарт ая дууны цэнхэр хадаг өргөн барьж, Чавхдаст хөгжмийн дөрвөл хамтлаг ирсэн зочдын сонорыг мялаалаа гэж Нийслэлийн Гэрлэх Ёслолын Ордон ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг