Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 6,000 хүн хүлээн авах хүчин чадалтай НҮНТ-ийн гурав дахь салбар нээгдлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн гуравдугаар салбарыг өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа.

Ингэснээр тус дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилготой уг төв үйлчлүүлэгчидээ хүлээн авч эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал тэргүүтэй албаныхан болон тус төвөөр үйлчлүүлж буй иргэд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Бид төрийн үйлчилгээг лангуун дээр тавьж байна. Ингэснээр иргэд даргыг царайчилж үйлчилгээ авдаг биш дарга танд үйлчилдэг засагчлалын шинэчлэл руу шилжлээ” гэдгийг онцлон хэллээ.

“Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь 1,558 м2 үйлчилгээний саруул талбайтай, өдөрт 22 чиглэлд ажлын өдөр 256, амралтын өдөр 173 автобус эргэлтэнд ордог, 350 автомашины зогсоол, үйлчилгээний, өөртөө үйлчлэх танхим, хурлын өрөө, арилжааны банкуудын салбар, кафе, цайны газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээгдэхүүн боруулах цэг, хяналтын камерын өрөө, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг, хүлээлгийн хэсэг  зэрэг танхимуудтай.  

Өдөртөө 6,720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд хугацаа алдалгүй ХУРДАН, ТЭГШ, НЭЭЛТТЭЙ үзүүлж байна.

Драгонд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 08:00 – 20:00, бямба гарагт 10:00 – 16:00 цагуудад иргэдийг харъяалал харгалзахгүйгээр үйлчилнэ.

Фото сурвалжлага
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг