Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ерөнхий сайд гадны Ерөнхийлөгчид байрлах АСЕМ Вилла хотхонтой танилцлаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард  Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5,000 гаруй зочин, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм. 

Дээд хэмжээний энэ уулзалтыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даргалдаг. Тэрбээр өнөөдөр АСЕМ-ийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, ажлаа шуурхайлах, эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.

Долоо хоног бүрийн Лхагва гарагт АСЕМ-ийн бэлтгэл ажлыг хангах Үндэсний зөвлөл болон дэд ажлын хэсгүүд хуралдаж асуудлаа шийдэж ажилладаг. Засгийн газар болон АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс шаардлагатай зохион байгуулалт, санхүүжилт болон хийх ажлын төлөвлөгөөг гаргаж, хуваарилалт хийсэн. Бүх ажил хариуцах эзэнтэй, бэлтгэл ажил хангагдаж, төлөвлөгөөний дагуу явж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

"Монголчууд бид олон улсын нэр хүндтэй энэ том арга хэмжээг сайн зохион байгуулалттай хийх учиртай. Манай улсын төрийн болон хувийн хэвшлийнхэн, иргэд, сайн дурын байгууллагуудын хамтын хүчээр энэ том ажлын ард хамтдаа гарна. Аж ахуйн нэгж, компаниуд идэвхтэй оролцож, дэмжиж байгаа"-г Ерөнхий сайд хэлээд ард иргэдээ хамтарч ажиллахыг уриаллаа.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг