Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Богд Хааны Ордон Музей ба Google Art Project

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Богд Хааны Ордон Музей нь 2014 оны зургаадугаар сарын 14-ний өдөр  Америкийн Google компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд Street view-д Богд Хааны Ордон Музей албан ёсоор багтсан байна.

Мөн цахим үзэсгэлэнгээ Google-ийн Соёлын хүрээлэн дээр гаргаад байгаа юм байна.  Google компаний Соёлын хүрээлэн /Cultural Institute/-ийн санд 60 улсын 600 хамтрагчид оролцож 700 дижитал үзэсгэлэнг гаргаж байгаа ажээ.

Google компаний Google Art Project, Google Сultural Institute нь 2011 онд үүсгэгдсэн platform бөгөөд анхлан Лондонгийн Tate галерей, Нью-Ёоркийн Mетрополитан арт музей,  Флоренцийн Уфицийн галерей тэргүүтэй олон улсын 17 музейг оруулж байсан. 2012 он гэхэд 42 шинэ үзэсгэлэнтэй болсон байсан бол 2013 оны 6-р сар гэхэд зураг, видео, баримтууд гэх мэт 6 сая зүйлүүдийг өөртөө багтаасан сан болон өргөжсөн байсан.

Монгол Улсын Улаанбаатар хотоос Богд Хааны Ордон Музей албан ёсоор үзэсгэлэнгээ гаргах эрх аван интернетийн орчин дахь цахим үзэсгэлэнг гаргасан. 2015 оны долоодугаар сард Монголын музей Google Cultural Institute-д албан ёсоор нэгдэн үзэсгэлэн гаргасаны нээлтийн ажиллагаа Үндэсний музей дээр болж өнгөрчээ.

Энэхүү ажлын хүрээнд:

  • Google Street View – Богд Хааны Ордон Музейн Виртуаль зураглал

Богд Хааны Ордон Музей Google Street View төсөлд музейн байгууламжын гадна, дотно /Өвлийн ордон, Зуны сүмүүд/ зураглал виртуаль /360 градус/ хэлбэрээр орсон байгааг үзэгч та Google Street View-ээс үзэх боломжтой юм байна.  

  • Online Exhibition – Богд Хааны Ордон Музейн Дижитал үзэсгэлэн

Google - Cultural Institute – Bogd Khaan Palace Museum 

 

Google-ийн Сultural Institute-ийн санд “Богд Хааны өв” /Heritage of Bogd Khaan/  нэртэй үзэсгэлэнг гаргаад байгааг тайлбарлавал дараах хэсгүүдтэй ажээ. Үүнд:

  1. Богд хаан, Дондогдулам хатны танилцуулга; Музейн байгууламж болон музейн танилцуулга   
  2. Буддын шашны хэрэглэлүүд
  3. Хаан ба хатны хувцас, эдлэл хэрэгсэл
  4. Богд хааны ордны шүтээнүүд гэсэн хэсгүүд багтаж байгаа юм.

Богд хааны ордон музейн зүгээс үзэсгэлэнгээ олон улсын үзэгчдэд ойлгомжтой хүртээмжтэй болгох үүднээс дээрх бүлэг хэсгүүдээс бүрдсэн төрөлжсөн байдалтайгаар дэглэн зохиомжилж, үзмэр тус бүрийг англи тайлбартайгаар оруулж Англи тайлбарыг бичихдээ Буддизмын үг хэллэг, түүнтэй холбогдох олон улсын нэршилийг илүүтэй анхааран зөв оновчтой үг хэллэгийг сонгон тайлбараа бичихийг зорьж ажиллажээ.