ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг болгох шийдвэр 2017 оноос хэрэгжинэ"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:48 2016/04/21

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Хөдөлмөрийн яамны үйлдвэрчний холбооны ажлын албаны дарга Д.Бямбаа нар мэдээлэл хийлээ.

Г.Баярсайхан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн 07 тоот тогтоолоор сард 192,000 төгрөг буюу нэг цагт 1,142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоож 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн ба түүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор зохицуулсан байдаг. Аль хэдийнэ хоёр жил өнгөрч байгаа учир бид өчигдөр хуралдаж, шинэчлэхээр болсон. 

Энэ асуудал дээр Монголын үйлдвэрчний эвлэл 40 хувиар нэмэх, Ажил олгогчдын холбоо өөр байр суурьтай байсан.

Харин Засгийн газраас олон хувилбараар эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн. 40 хувиар нэмбэл эдийн засагт сөрөг үр дагавр олгох учир дэмжээгүй. Эхлээд 22.5 хувь гэсэн шийдвэр гарсан бөгөөд бид ярилцаж байгаад тэгш тоо болгох хэрэгтэй гэж үзсэн. Эцэст нь 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар нийт ажил эрхлэгчдийн 4 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна. Эдгээр ард иргэдийн хувьд хэрэгтэй зүйл болж байгаа гэдгийг хэлье.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1,428 төгрөг 60 мөнгө буюу сард 240,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 25 хувиар нэмэгдэж байгаа юм. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ болон Хөдөлмөрийн яамны хамт олон маань их сайн ажилласан. Сайдын хувьд талархаж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм" гэв.

Х.Ганбаатар "Бид жил болгон тооцоо, судалгаа хийдэг. Тиймээс ажил дөнгөж хийж эхлэх гэж байгаа залуусын цалин ядаж тэтгэвэр авч байгаа хүмүүсийн цалингаас дор байхгүй байх, Засгийн Газар, МҮЭХ-ны саналыг харгалзан үзэж 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан" гэлээ.

Тогтоол:

 

 

10:50 2016/04/21

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх тохиролцоонд хүрч чадсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан 12:30 цагт яаман дээрээ өгөх аж. 

Хамгийн сүүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 192,000 төгрөгөөр тогтоосон билээ.

График, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлт, 

Энэ хэмжээг 25 хувиар нэмснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болох юм байна. 

Бид энэ талаарх мэдээллийг удахгүй хүргэх болно. 

12:48 2016/04/21

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Хөдөлмөрийн яамны үйлдвэрчний холбооны ажлын албаны дарга Д.Бямбаа нар мэдээлэл хийлээ.

Г.Баярсайхан "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн 07 тоот тогтоолоор сард 192,000 төгрөг буюу нэг цагт 1,142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоож 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн ба түүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жилд нэг удаа шинэчлэн тогтоохоор зохицуулсан байдаг. Аль хэдийнэ хоёр жил өнгөрч байгаа учир бид өчигдөр хуралдаж, шинэчлэхээр болсон. 

Энэ асуудал дээр Монголын үйлдвэрчний эвлэл 40 хувиар нэмэх, Ажил олгогчдын холбоо өөр байр суурьтай байсан.

Харин Засгийн газраас олон хувилбараар эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн. 40 хувиар нэмбэл эдийн засагт сөрөг үр дагавр олгох учир дэмжээгүй. Эхлээд 22.5 хувь гэсэн шийдвэр гарсан бөгөөд бид ярилцаж байгаад тэгш тоо болгох хэрэгтэй гэж үзсэн. Эцэст нь 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар нийт ажил эрхлэгчдийн 4 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна. Эдгээр ард иргэдийн хувьд хэрэгтэй зүйл болж байгаа гэдгийг хэлье.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1,428 төгрөг 60 мөнгө буюу сард 240,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоож 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 25 хувиар нэмэгдэж байгаа юм. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ болон Хөдөлмөрийн яамны хамт олон маань их сайн ажилласан. Сайдын хувьд талархаж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм" гэв.

Х.Ганбаатар "Бид жил болгон тооцоо, судалгаа хийдэг. Тиймээс ажил дөнгөж хийж эхлэх гэж байгаа залуусын цалин ядаж тэтгэвэр авч байгаа хүмүүсийн цалингаас дор байхгүй байх, Засгийн Газар, МҮЭХ-ны саналыг харгалзан үзэж 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан" гэлээ.

Тогтоол:

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БУРУУ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.21.72] 2018/2/25
Хувийнханд л хүндэрч ажилд цөөн хүн авах болно.
0 | 0 Хариулах
Иргэн Энхжин [119.193.138.60, 185.89.219.165] 2017/12/4
Яагаад ард ирэгдийг ингэж даапаалж тоглож тохуурхаад байгаа юм бэ? Энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэрхэн бодож гаргадаг юм энэ доод хэмжээгээр цалинжиж байгаа иргэдийн ажлын ачаалал мөн амьдрахад сард энэ тоо хангалттай хүрнэ гэж тооцоолсон юм уу? Яаж бодоод байгаа юм бэ? Бүр бухимдуулж байна
0 | 0 Хариулах
Үг [202.72.242.5] 2017/4/25
Нэгэнт шийдэгдэж байгаа зүйлд ард иргэд маань төр засагаа доромжлоод харааж зүхэх хэрэг юу байнаа цалингййи доод хэмжэээ хэд ч байсан мөн цалингийн доод хэмжэтэй торгууль байнга уялдан холбоотой байдаг ч гэсэн торгуулахгүй л байхад болох биш үү ерөн тэгээд хэд ч байсан бид нар иргэдийнхээ хувьд дуулгавартай хөдөлмөр ч л амьдарвал болно шдээ манай хэд шал дэмий өөрсдийгөө бухимдуулаад байхийн..
0 | 0 Хариулах
500000 [202.9.42.2] 2016/7/23
Dor hayj 500mynga bh hergtei yumnihaa vnigl nemeed bdg tsaling jil bvr tsalingaa nemj bh hergtei
0 | 7 Хариулах
Зочин [150.129.140.195] 2016/4/22
odoo tsagt 240.000 turgugiin tsalin baihgui shdeee. bagadaa 300.0 400.0 baigaa. dagaad niigmiin daatgaliin tatvar ne nemegdeed torguuli huu ne nemegddeg shd. eniigee tegeed yum hiisen geed baigaan baihdaa. horolmaa
2 | 0 Хариулах
Зочин [150.129.143.131] 2016/4/21
Хөдөлмөрийн яам ямар ч хэрэггүй Тэр Эрдэнэгийн яамтай нэгтгэх хэрэгтэй 1-яам байснийг 2 салгаад хэдэн дарга нар нэмэгдэж улсын мөнгө идлээ Тэр Санжмятав гишүүн Алтанхуягтай найрч наад яамыг байгуулсан юм Одоо наад яаманд чинь бүгд завхан аймгийнх байсан хэвээрээ юу Нутгийн тухай сонин сонсъя гэвэл хөдөлмөрийн яаманд очиход боллоо гэж ярьжбайгаа юм Санжятав Баярсайхан нар мафи шүү ихч мөнгө идсэн цаг хугацаа харууланаа Одоо ганцхан сар үлдлээ ,юун 2017 он яриад байгаа юм муу бааснууд ард түмэн ажилгүй болчихоод байхад та нар удахгүй зайланаа
1 | 0 Хариулах
Зочин [211.36.137.66] 2016/4/21
Хуцаарай муу гахай минь. Чи 2017 он биш 2013 оны 1 сараас нэмээд та нар өнөөдөр сайхан амьдарч байна. Ардчилсан нам улс орноо хөгжүүлэх, тусгаар тогтнолоо бататгахын тулд "монгол хүн хүн шиг амьдарч, улс шиг хөгжлөө" гээд олуулаа цаашид ихийг хийхийг хүсэж байна гэх зориг алга даа. Та нар үлдсэн ганц сард зүгээр байж байгаад зайл. Та нарын төрийн нэрээр зувчуулсан хөрөнгө их шүү. Эргэж тооцох өдөр ирнээ. Монгол минь авилгачдыг цаазалдаг өдөр ирэх болноо.
1 | 0 Хариулах
hurelsuh [150.129.141.88] 2016/4/21
ene muu gahai duhlaa shuu haral idsen [хориотой үг] sunguliin show hijine buu itge
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.96] 2016/4/21
ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг торгууль татвараас 50% чөлөөл.
1 | 0 Хариулах
малчин Дэлгэр [202.179.6.146] 2016/4/21
таалагдсангүй ээээээээээ шал тэнэг юмаааааааа малчид бид нар 192000 мянгангаас 12 хувиар сайн дурын даатгалаа төлөх гэж хэцүүдэж байхад 240000 байхдаа яваахад дээ сайн дурын даатгал төлж байгаа хүн бүхэн НД-аас үйлчилгээ авч чадахгүй нас барж байна. тэтгэвэр дагаад өсвөл яахав дээ
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.96] 2016/4/21
хөгжсөн ажилгүйдэлийн түвшин багатай, ажилгүйдэлийн тэтгэлэг олгодог орнуудыг дууриагаад байх юм. энэ чинь ажилгүй хүн хүн амын элбэг 50% байхад чинь битгий цөөнхийн эрх ашгийг бодоод бай. ах дүүгээрээ төрд шургалчихаад сар бүр төрийн ажилчидын цалинг нэмдэг МАН шиг.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.230.132] 2016/4/21
Tsalingaas avdag ND n nemegdeh n dee. Jinhene pop garuud chini ed nar l bgaamdaa
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.17] 2016/4/21
Энэ алиалагчийгээ, Хурэлсухэд хэлж зодуулна шуу
2 | 0 Хариулах
Иргэн [122.201.21.177] 2016/4/21
Дараагийн шинэ Засгийн газрын мэдлийн асуудал. Битгий шоу хий
0 | 0 Хариулах
pee [202.131.228.66] 2016/4/21
surgaar ni yumnii une usuj. autobus unaa ni 1000 hurehwii dee
0 | 1 Хариулах
бө [202.170.80.25] 2016/4/21
н*вшын зүйл хийж байхаар явж нойлооо угаа
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.96] 2016/4/21
доод хэмжээ яах вэ. хөдөөгөөр дүүрэн ажилгүй хүмүүс. хүмүүсээ ажилтай болгооч ээ. энэ Монголын капиталыг гадаадад гаргаж эрхэлдэг хүмүүс ээ. хүүхдүүд нь гадаад орон хэсч зуугаацана, өөрсдөө оффшорт нууна.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.36.195] 2016/4/21
Month 140$
0 | 0 Хариулах
Зочин [182.160.36.195] 2016/4/21
No 120$
0 | 0 Хариулах
Зочин [202.170.71.157] 2016/4/21
Хөдөлмөрийн хөлсни доод хэмжээ нэмэгдэх нь нийгмийн нэг давхрагадад ашигтай боловч нөгөө талдаа бүх торгуулиуд энэ дүнд суурьласан байдаг тул нийтэд хохиролтой. 1-р эгнээгээр ороод 19200-р торгуулдаг байсан бол одоо шууд 24000 болохнээ
4 | 0 Хариулах
Зочин [202.55.191.77] 2016/4/21
Тооцоо судалгаа сайн хийх хэрэгтэй дагаж, юмны үнэ өснө гэдэгт итгэлтэй байна. НД-н хураамж ч бас дагаж өснө биз дэ?
2 | 0 Хариулах
Жишиг [216.123.206.82] 2016/4/21
Харин тийм. Ихэнх хуулийн торгууль хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаатай байдаг. Жишээ нь: Машинаа даатгуулаагүй байвал 192,000-аар торгуульдаг байсан бол одоо 240,000-аар торгуулна. Дээр нь хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй холбоотойгоор үнэ нэмэгддэг жишиг Монголд бий болоод 26 жил болов. Юмны үнэ 25 хувиар биш юмаа гэхэд 10-20 хувь нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь инфляци өснө гэсэн үг. Амалсан мөнгийг нь өгөхийн тулд Монгол Банк төгрөг нэмж хэвлэнэ, энэ нь долларын үнийг 2,200 болгож болзошгүй бөгөөд иргэдийн худалдан авах чадвар унана гэсэн үг. Үйлдвэрчний эвлэлийн оноо авахын тулд хийсэн ганц популист амлалт ингээд нийт иргэдийг болон татвар төлөгч компаниудыг дампуурлын ирмэг рүү түлхэж байгаа юм даа.
2 | 0 Хариулах
Хахаррх [103.229.121.110] 2016/4/21
Ёстой нэг хөлдүү 2 [хориотой үг] бнашдээ та хоер Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмээгүй 2013 оноос хойш цалин нэмээгүй энэ 4 жилд үнэ өсөөгүй юмуу үхэрнүүдээ Тийм болохоор үнийн өсалтийг дагуулж цалингаамнэмэхгүй бол өмнө нь 400 талх авдаг цалин одоо 300-г авч бхаар юу гэхүү илжигнүүдээ Цалин нэмэхээр өмдөг юм гэж хаа ч бхгүй харинидоллар юань өсөхөөр үнэ нэмэгддэгтюм усан тархитай их мэдэгч нохойн бааснууд
0 | 9 Хариулах
Zochin [202.55.191.77] 2016/4/21
Соёлтой бай дүү минь, амьдралд стресс хэрэггүй, компютерын араас хэн ч хуцаж чадна. яаг чам шиг ах нь яахуу ажил хийдэг цалинтай хүн, татвараа төлөөд л явдаг хүн, Цалин 1 саяас дээш гархаар татвар 190 өгдөг байсан одоо 240 өгдөг болхон, өгөх торгууль маань нэмэгдэх нь, өнчин хүүхдүүддээ өгдөг тэтгэмж ч бас нэмэгдэх нь, Цалингийн доод хэмжээг нэмж байгаан сайшаалтай хэрэг, тооцоо судалгаа хийсэн эсэхд үнэндээ эргэлзэж байна, зүгээр л шоу, ажилтай, төрөлтэй Монгол хүн л хэрэгтэй шүү дэ, Дүү минь хаа газар амаа мэдэж бай
4 | 0 Хариулах
Зочин [116.212.213.178] 2016/4/21
said darga 2nho neriig soliod bichchij
0 | 0 Хариулах