Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Орлогын зарцуулалт ойлгомжгүй байна

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 3 сарын 24
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхайн орлогын 60-аас дээш хувь нь улсын төсөвт төвлөрч байна. Харин орон нутгийн төсөвт дунджаар 10 хүрэхгүй хувь ногдож байгааг “Олборлох үйлдвэрлэлийн орлого хуваарилалтын тогтолцоо” тойм судалгаанд дурджээ. 

Энэхүү судалгааг Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд бэлтгэсэн байна.

Гурван сарын хугацаанд боловсруулсан уг судалгаанд үнэлэлт, дүгнэлт өгөх нээлттэй хэлэлцүүлэг Мягмар гарагт боллоо. Уул уурхайн үйлдвэрлэлийн орлогын санхүүжилтийн тогтолцооны үр ашгийг тооцож гаргах нь чухал байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. 

Олборлох үйлдвэрлэлийн салбараас өнөөдрийн байдлаар нийт 21 төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого төсөвт төвлөрдөг.

Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь нийт уул уурхайн орлогын таван хувийг бүрдүүлж байгааг уг судалгаанд тэмдэглэжээ.

Олборлох үйлдвэрлэлийн салбараас өнөөдрийн байдлаар нийт 21 төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого төсөвт төвлөрдөг байна. Монгол Улсын төсвийн орлого сүүлийн жилүүдэд эрс өссөн. Үүнээс шалтгаалж төсөвт эзлэх уул уурхайн орлогын эзлэх жин 37 хувиас 20 хувь болж буураад байгаа.

Олборлох үйлдвэрлэлийн орлого, санхүүжилтийг байгаль орчин, ядуурлыг бууруулах ажилд зарцуулж байгаа, эсэхийг судалгааны багийнхан Өвөрхангай, Ховд аймгийн хэд хэдэн сумын орон нутгийн иргэдтэй уулзаж, гаргасан байна.

Тухайлбал, Орон нутаг хөгжүүлэх сангаас Өвөрхангай аймагт хуваарилагдсан хөрөнгөөс аймгийн түвшинд үлдэх 40 хувийн хөрөнгөөр хийгдсэн ажлын ихэнх буюу 66.6 хувь, Уянга сумын 68.9 хувийг дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулсан байна.

Байгаль орчинд чиглэсэн ажил гэвэл аймгийн түвшинд агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр, Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг сайжруулах зэрэг төслийг хэрэгжүүлжээ. Уянга сумын хувьд байгаль орчинд чиглэсэн бэлчээр хамгаалах, хог зайлуулах ажил хийгдсэн байна. 

Ядуурлыг бууруулах чиглэлээр аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр эрүүл мэндийн салбарын ажилчдын хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил хийжээ. Уянга суманд иргэдийг малжуулах ажил зохион байгуулсан байна.

Орон нутаг хөгжүүлэх сангийн зааварт ядуурал бууруулах, байгаль орчны асуудал шийдэх чиглэл төдийлөн тусгагдаагүй. Эдгээр чиглэлийн төсөл хөтөлбөрт нийт санхүүжилтийн 10-16 хувь нь зарцуулагдсан байна.

Байгалийн нөөц ашигласны татвар, төлбөр, хураамжийг эргээд байгальд орчныг нөхөн сэргээхэд зарцуулдаггүй, орон нутгийн төсөвт шууд төвлөрдөг тул зарцуулалтыг хянах боломж таарууг “Олборлох үйлдвэрлэлийн орлого хуваарилалтын тогтолцоо” тойм судалгаанд дурджээ.

Монгол Улсын төсөвт уул уурхайн үйлдвэрлэлээс гурван төрлийн орлого 100 хувь төвлөрч байна. Тодруулбал, Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, Газрын тосны орлого, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон нэмэлт төлбөр төсөвт шууд орж байгаа юм. Хүний хөгжил санд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь нь төвлөрдөг байна.

Хэлэлцүүлэгт Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл оролцсон юм. Тэрбээр “Энэхүү судалгаа нь уул уурхайн орлого хуваарилалтын тогтолцоо, аргачлалыг боловсронгуй, тэгш хүртээмжтэй болгох.

Орон нутаг хөгжүүлэх сангийн зааварт ядуурал бууруулах, байгаль орчны асуудал шийдэх чиглэл төдийлөн тусгагдаагүй. 

Мөн нийгэм, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой.

Манай улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэх, илүү тогтвортой, байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй бодлого баримтлан хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага урган гарч ирж байна” хэмээн тэмдэглэсэн юм.

Олборлох үйлдвэрлэлийн нийт орлогын 5-14 хувь нь орон нутгийн төсөвт, 86-95 хувь нь улсын төсөвт 2010-2014 онд төвлөрсөн байна. Судалгааны багийнхан олборлох үйлдвэрлэлийн орлогын нэр төрөл, хэмжээ, төвлөрүүлэх болон хуваарилах арга хэрэгсэл, орлогыг тэгш, хүртээмжтэй, шударга зарчмаар хуваарилж байгаа, эсэхийг судалжээ. Мөн ядуурал, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олборлох үйлдвэрлэлийн орлого зарцуулагдаж байгааг тандсан байна.

“Олборлох үйлдвэрлэлийн орлого хуваарилалтын тогтолцоо” судалгааны багийг удирдсан, “Гэрэгэ Партнерс” компанийн захирал, доктор Г.Рагчаасүрэн “Үндэсний хөгжлийн бодлого болон хууль эрх зүйн тогтвортой байдал үгүйлэгдэж байна. Олборлох үйлдвэрлэлийн орлогын хуваарилалтыг зохицуулдаг бодлого, хуулийн заалтууд сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн багадаа дөрвөн удаа өөрчлөгдөж, шинэчлэгдсэн байна” гэв.

Олборлох үйлдвэрлэлийн орлого бүрдэлт, төвлөрөлтийг судлахад мэдээллийн олдоц хангалттай байсныг судалгааны багийн хамтрагч В.Шинэнэмэх онцолсон юм. Харин орлого хуваарилалтыг нарийвчлан тогтооход хүндрэлтэй нь судалгааны явцад илэрсэн байна.

Дээр дурдсан 20 гаруй татвар, төлбөр, хураамжийн орлогыг бусад салбараас бүрдэж буй ижил нэр төрлийн орлогоос салгаж ялгах, ямар төрлийн орлогоор ямар зардлыг санхүүжүүлэхийг заасан хуулийн зохицуулалт, журам байдаггүй, зохицуулалт хангалтгүй болохыг судалгааны дүгнэлтэд бичжээ.

Зураг