Иргэн Э.Цэрэндолгор нь өчигдөр БСШУЯ-ны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Б.Насанбаяртай холбоотой өргөдлөө холбогдох байгууллагуудад өгсөн. Түүнчлэн сошиал ертөнц, TV8 телевизээр дамжуулан олон нийтэд хүргэсэн. Тэгвэл түүний тарааж буй мэдээллийн дагуу БСШУЯ-наас мэдэгдэл гаргалаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, 2012 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа Эрдэм боловсролтой Монгол хүн, Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр, сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын салбарт үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэл нь аль нэг шашны нөлөөгүйн дээр тусгаар улсын бүх нийтийн боловсролын бодлогод шашны үзэл баримтлалыг тусгаж, түүгээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх ямар ч боломжгүй гэдгийг нийт интернэт хэрэглэгчиддээ сануулж байна.
- УИХ-д өргөн бариад буй Дээд боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд төрийн өмчийн их сургуулийг хувьчлах тухай нэг ч заалт ороогүй. Харин их сургуулийн үйл ажиллагааг улс төрийн нөлөллөөс ангид байлгах, өөрөөр хэлбэл удирдах зөвлөлийн 60 хувийг эзэлдэг байсан төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчийн тоог хоёр дахин бууруулж, төрийн албан хаагч биш хараат бус төлөөллийг 40 хувьд хүргэхээр тусгасан.
- 2011 оны 10-р сарын 05-нд тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын гарын үсэг зурж баталгаажуулсан Төрийн хэлний зөвлөлийн тогтоолоор эргэлзээтэй бичигддэг 700 үгийг журамласан. Түүнээс хойш ямар ч үг, үсгийн бичигдэх, хэрэглэгдэх дүрэмд өөрчлөлт оруулаагүй.
- Ор үндэсгүй, ташаа мэдээлэл. Иргэн Э.Цэрэндолгор Улаанбаатар их сургуулийн Солонгос багшийн гаргасан Монгол хэлний тайлбар толийг сурах бичиг гэж андууран боловсролын байгууллагуудад одоо хэрэглүүлж байгаа гэж хардсан бололтой. Энэ нь БСШУЯ-д огт хамааралгүйн дээр төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ууд БСШУЯ-ны хэрэгжүүлж буй бодлогын дагуу Боловсролын хүрээлэнгийн эрдэмтдийн эрхлэн гаргадаг сурах бичгүүдийг сургалтдаа ашиглаж байна.
- МҮОНТ-ийн Монголын мэдээ агентлаг, сурвалжлагчийн алдаатай үйлдлээс болж нийгэмд ташаа мэдээлэл түгээсэн нь шүүхээр тогтоогдож “ММ” агентлаг албан ёсоор уучлал хүссэн.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ