Өнгөцхөн харахад яг ингэж санагддаг гэдгийг судалгаа нотолдог. Гэрлэсэн хүмүүс ганц бие хүмүүсээс дундажлаж үзэхэд илүү аз жаргалтай. Гэр бүл салсан улсаас хамаагүй happy байдаг байна. Харин нарийвчлаад анализ хийгээд үзвэл өөрийнхөө гэрлэлтэд сэтгэл дундуур явдаг улс ганц бие улсаас илүү сэтгэл ханамж муутай, харин гэрлэлтээ онц гэж үзсэн улс судалгаа олж мэдсэнээс илүү аз жаргалтай байдаг байна.
Ганц бие, гунигтай яваа хүмүүс өөрсдийгөө дундын буюу итгэл найдвар тээсэн байрлалд байгаагаа хараарай. Амьдрал арай онцгүй байж болохоор байгаа биз?
Ганц бие хүн гайхалтай харилцаанд ороход ганц л алхам дутуу байна. Хийх ажлаа жагсаагаад үз.
Ингээд харахаар чиний нөхцөл тийм ч муу биш байгаа биз?
Аз жаргалтай болон тааламжгүй гэрлэлтийн хооронд асар том ялгаа байгааг судалгаа харуулдаг. Энэ ойлгомжтой асуудал. Бүтэн амьдралынхаа турш аялах аялал шүү дээ.
Амьдралын ханиа зөв сонгох тухай асуудал ямар чухал болохыг бид харьцуулаад бодвол сансар огторгуй хэр том бэ? Үхэл ямар аймшигтай вэ? гэх мэтийн бодол шиг аймшигтай тул бид удаан энэ асуудлаар бодох дургүй. Дуртай, дургүй бодож үзээд бодохоос халшраад байдаг.
Гэтэл энэ асуудал нь сансар огторгуйн хэмжээ, үхэл хоёроос ялгаатай. Учир нь сонголт чиний гарт байгаад юм. Тийм болохоор энэ асуудал чиний хувьд хэр чухал вэ? гэж өөртэйгээ ярилцаж үзээд шийдвэрээ гаргахад нөлөөлөх гол хүчин зүйлсийг эртхэн тунгаан бодож үзэх хэрэгтэй.
Яг хэр том асуудлын талаар бид ярилцаад байна?
Чамайг 80 хүрнэ гэж тооцоод өөрийнхөө насыг 80-с хас. Гарсан жилүүдийг чи ханьтайгаа элээнэ. 80 гарсан хүмүүс энэ нийтлэлийг уншина гэж байхгүй байх. Чиний хэн байх хамаагүй. Урт хугацаа байгаа биз? Орчлон дээр тоос хөдөлгөх үлдсэн хугацаа чинь тэр чигээрээ хамтын амьдрал.
/Хүмүүс салдаг.Гэхдээ чи сална гэж бодохгүй байгаа.Гайхаж байна уу?Чи ганцаараа биш. Залуучуудаас авсан судалгаагаар өөрийнхөө одоогийн болон ирээдүйн гэрлэлтийг насан турш үргэлжилнэ гэж 86% чинь үзсэн байна. Хөгширсөн хойноо өөрөөр хариулна гэж бодохгүй байна тэгэхээр энэ өгөгдөл дээр цаашилъя!/
Чи ханиа сонгохдоо өөр олон сонголтуудыг цуг хийж байдаг.
Чи ханиа сонгохдоо өөр олон сонголтуудыг цуг хийж байдаг. Хамт хүүхэд өсгөх хамтрагч, хүүхдийн чинь ертөнцийг үзэх үзэлд хамгийн их нөлөөлөх хүн, 20,000 удаа хамт хоол цуг идэх, 100 гаруй амралтад цуг явах, чөлөөт цаг болон тэтгэврийн бүх хугацаагаа хамт өнгөрүүлэх, ажил мэргэжлийн гол зөвлөгчөө давхар сонгож байгаа… Мөн түүний өдөр хэрхэн өнгөрсөн талаар ойролцоогоор 18,000 удаа сонсоход бэлэн биз?
Эдгээр өгөгдлөөс харахад хүний амьдралын хамгийн чухал, алдаж болохгүй шийдвэр ханиа зөв сонгох гэдэг нь илт байхад яагаад олон сайн, сайхан, ухаантай хүмүүс амьдралын ханиа сонгоод сэтгэл ханамжгүй эсвэл аз жаргалгүй хоцордог юм бэ?
Яагаад гэвэл биднийг зөв шийдвэрээ гаргахын эсрэг олон хүчин зүйл өөдөөс ажиллаж байдаг байна.
Судалгаанаас харахад хүмүүс ганц бие явахдаа гэрлэлтээс яг юу юу хүсч байгаагаа мэддэггүй байна. Speed dating буюу хурдан болзоонд явсан улсаас асуулга тавихад тэд ирээдүйн харилцаанаасаа хүсч буй зүйлсээ тодорхойлоод яг болзооны үед эдгээрээс өөр зүйл хүсч байгаагаа үйлдлээрээ нотолдог.
Үүнд гайхаад байх зүйл байхгүй учир нь бид амьдрал дээр ямар нэгэн зүйлийг олон оролдож, хийж үзэж байж мэргэшдэг.
Харамсалтай нь бидний олонход ийм боломж олддоггүй. Хэд хэдэн үерхэл, харилцаанд ороод л том шийдвэрийн өмнө ирдэг. Энгийнээр бидэнд хангалттай хугацаа байдаггүй. Мөн бидний хамтын амьдрал орсон хувь хүн маань болон харилцааны шаардлагууд ганц бие хүнийхээс өөрчлөгддөг. Ганц бие байхад өөрийнхөө шинэ харилцаанаас юу хүсээд буйг таахад бэрх юм.
Нийгэм биднийг энэ талаар боловсролгүй байхыг дэмжиж, хайр дурлалаар хөтөч хийхийг уриалдаг.
Чи бизнес хийх гэж байвал хар ухаанаар бодоход бизнесийн хичээл аваад, сайтар боловсруулсан бизнес төлөвлөгөө бичиж байж сайн бизнесмен болно .Бизнесийн үзүүлэлтүүдээ хянана. Энэ логикийн хувьд зөв алхам. Учир нь чи бизнесээ сайн хийж, алдаа бага гаргахыг эрмэлзэж байгаа.
Харин хэн нэгэн амьдралын ханиа сонгон аз жаргалтай гэрлэх талаар сургуульд суралцаж, хэрхэн түүнийгээ олох төлөвлөгөө гарган, гүйцэтгэлээ хэмжиж эхлэх аваас нийгэм түүнийг:
Болзох талаар нийгэм хэтэрхий их бодсон хүмүүсийг ярвайж хардаг. Харин хувь тавилан, өөрт чинь төрсөн сэтгэгдэл болон өөдрөг сэтгэлгээг дэмжин инээнэ. Хэрвээ бизнес хийх гэж буй хүн нийгмийн энэ зөвлөгөөнүүдийг дагавал шатна. Хэрвээ бизнес урагштай байвал аз тохиосон хэрэг. Нийгэм чамайг ийм итгэл үнэмшил дээр болзохыг тулгадаг.
Өөрийнхөө боломжит хамтрагчийг хайх эрэл хайгуулаа ухаалгаар тэлж буй хүмүүсийг нийгэм гадуурхаж ичгүүртэй үйлдэл хэмээн буруушаадаг.
Бидний хэнтэй учирмаар, болзмоор байгаа сонголтыг зохицуулж байдаг хүчин зүйлийг судлаж үзэхэд бид хэнтэй учирч болох өгөгдөл буюу зах зээл энэ асуудлын 98% шийдэж бидний юу хүсч байгаа дөнгөж 2% энэ шийдвэрт оролцдог байна. Өндөр, нам, өргөн, туранхай, боловсролтой, боловсролгүй гэсэн бидний шаардлага тухайн орой “тэнд хэн байна вэ” гэдэг өгөгдөлд бүрэн захирагдан замхардаг байна.
Эндээс харахад хүмүүс өөртөө ноогдсон бүлэг хүмүүсээс л сонголтоо хийдэг байна. Тухайн хүн чинь чамтай хэр нийлэмжтэй байх асуудал 2-рт байдаг.
Тэгэхээр яах хэрэгтэй байх нь уу? Хэрвээ чи socialite буюу сурвалжит гаралтай л биш бол бусад боломжууд болох танилцах вэбсайт, түргэн болзоо болон бусад сүлжээнүүдийг ашиглаж байж өөртөө таарах хамтрагчийн сонголтоо арвижуулж илүү ухаалгаар сонголтоо хийх боломжоо тэлнэ.
Гэтэл нийгмийн сэтгэхүй үүнийг муухай гэж боддог. Хүмүүс өнөөдрийг хүртэл гэр бүлийн хүнтэйгээ танилцах сайтаас учирсан гэж хэлэхээс болгоомжилдог. Нийгэмдээ хүндлэгдэхийн тулд ямар нэг тэнэг азаар мөргөлдөж тааралдсан эсвэл нөгөө жижиг танилын хүрээнээсээ танилцуулагдан нийлсэн гэвэл хүлээн зөвшөөрөгддөг.
Азаар энэ нийгмийн норм цаг хугацаатай хамт өөрчлөгдөж байгаа. Нийгмийн хэм хэмжээ өөдгүй байгаа биз?
Нийгэм бидний яаруулдаг.
Бидний нийгмийн гол дүрэм бол “оройтохоосоо өмнө гэрлэ” гэх дүрэм. Оройтох гэдэг хаана амьдарч буйгаас чинь шалтгаан 25-35 насны хооронд юм уу даа.
Уг нь энэ дүрэм “яадаг ч байсан буруу хүнтэйгээ битгий суугаарай” гэдэг дүрэм байсан бол... даанч нөгөө нийгэм гуай ганц бие 37 настай хүнийг өрөвдөөд, аз жаргалгүй гэрлэлтийн 2 хүүхэдтэй 37 настанг бол окэй боломжийн гэж үздэг.
Шал утгагүй байгаа биз? Нэг нь аз жаргалтай гэрлэлтээс нэг алхмын наана нөгөө нь насаараа жаргалгүй амьдрах эсвэл ярвигтай салалтын дараа ганц бие чацуутныхаа байгаа нөхцөлд очих өгөгдөлд байхад…
Хүний биологи олон жилийн өмнө төлөвшсөн тул ямар нэгэн хамтрагчтай 50 гаруй жил цуг байх гүн гүнзгий харилцааг ойлгодоггүй, ойшоодоггүй.
Бид хэн нэгэнтэй болзоод дөнгөж сэтгэл хөдлөл илэрмэгц бидний биологи “за хийцгээе” гэсэн тохируулга дээрээ тавиад янз бүрийн химийн урвалаар бөмбөгдөж эхэлдэг. Үүнд үржлийн шат буюу шунал тачаал, дурлах буюу бал сарын үе тэгээд дасан хичээх буюу урт хугацааны үе орно.
Хэрвээ бид хэн нэгэнд маш ихээр татагдаагүй тохиолдолд бидний тархи энэ үйлдлүүдийг зогсоож чаддаг ба харамсалтай нь дунд зэргийн тохиолдлууд буюу шийдэж ядан буй завсрын тохиолдлуудад зөв алхам хүлээх, өөр дээр хувилбар олох байхад бид химийн урвалдаа бөмбөгдүүлээд нэг мэдэхэд сүй тавьдаг байна.
Биологийн цаг бол новш
Эмэгтэй хүний хувьд гэрлэх хүнээсээ хүүхэдтэй болох хүсэлтэй бол тоглох орон зай маш бага. Зөв хүнээ сонгох хугацаа 40 наснаас өмнө дуусна.
Энэ хөгийн өгөгдөл угаасаа ярвигтай байсан асуудлыг нэг шат ахиулж стрессдүүлнэ. Гэхдээ би лав энэ өгөгдөлд байсан бол буруу хүнтэй хүүхэд хийснээс зөв хүнтэйгээ хүүхэд үрчлэн авахыг сонгох байсан.
За тэгэхээр энэ олон өөртөө юу хэрэгтэй байгааг мэдэхгүй байгаа хүмүүсийг сэтгэлээ дагаад, бага бодож, бага хайгаад хурдан сонго гэсэн нийгмийн хүлээлт + баахан химийн урвалаар бөмбөгдөх явцдаа хурдан хүүхэд гаргахгүй бол тоглоом дууслаа гэж айлгах хүний биологийн өгөгдлийг нэмэхээр юу гардаг гэж бодож байна?
Муухан бодсон том шийдвэрүүдийн нийлбэр буюу хамгийн чухал шийдвэрээ баллах тохиолдол олон гардаг. Одоо энэ бүх өгөгдлийн түгээмэл хохирогчидтой танилцъя. Аз жаргалгүй харилцааны загварууд.
Болдоо зөвхөн хайр байхад л бүх зүйл болно гэж итгэдэг. Энэ түүний сул тал.
Романс ямар ч харилцааны гол түүхий эд, хайр бол аз жаргалтай гэрлэлтийн түлхүүр орц хэдий ч бусад чухал зүйлс байхгүй болохоор хангалтгүй юм. Хэтэрхий романтик хүн өөрийнхөө дотор буй жижигхэн дуу хоолойг дуугарах гэж оролдох бүрд сонсохгүйг хичээн найз охинтойгоо муудалцсаар л байхад эсвэл ганц бие байхдаа хамаагүй сайхан байсан үеэ санахгүйг хичээн “Бүх зүйл болох ёстой болохоор л болсон. Бид зүгээр нэг учраагүй”, “Би түүнд маш их хайртай тэр л чухал” гэх мэт бодлуудаар өөрийгөө хуурдаг. Хэтэрхий романтик хүн өөрийнхөө soul mate буюу чин зүрхний хайраа олсон гэж өөртөө итгүүлбэл бусад зүйлсийг шүүн асуухаа болиод 50 жил аз жаргалгүй гэрлэлтийг туулахад бэлэн байдаг.
Амьдралын ханиа сонгохдоо айдсандаа хөтлөгдөх шиг аюул байхгүй.
Харамсалтай нь манай нийгэм айдсаар биднийг аль эртнээс өвчлүүлж эхэлдэг. Эрүүл сэтгэлгээтэй хэдийг маань ч гэсэн 25 наснаас эхлээд айлгаж эхэлдэг. Нийгмийн санал болгож буй айдсуудыг бидний аав, ээж болон найзууд бидэнд эелдгээр тараадаг.
Найзуудаасаа хамгийн сүүлд ганц бие үлдэх, хүмүүсийн ярианы сэдэв болох мөн шүүлгэхээс бид айдаг. Энэ бүхнээс гарч болох үр дагавар бол нэг тийм гайхалтай биш харилцаанд ханаж, эрлээ зогсоодог. Тохуутай мэт боловч бидний айх ёстой ганц зүйл бол буруу хүнтэйгээ амьдралынхаа үлдсэн хагасыг туулах байхад айдсандаа атгуулсан Алимаа нар эрсдэлд орохгүй гэж эрсдэл хийдэг.
Гадны нөлөөнд автагч Ганаа бусад хүмүүсийг амьдралынхаа хамгийн том шийдвэрт оролцуулдаг.
Амьдралын ханиа сонгоно гэдэг хувь хүний хамгийн гүн гүнзгий бөгөөд асар ээдрээтэй, хүн бүрийн хувьд өөр байдаг шийдвэр тул тухайн хүнийг чи яаж ч сайн мэддэг байгаад гаднаас нь мэдрэх боломжгүй юм. Бусдын сэтгэгдэл, хүсэл энд илүү бөгөөд хэрэггүй. Хүчирхийлэл, аюултай харилцааны тал дээр бол найздаа зөвлөх хэрэгтэй.
Үүний хамгийн харамсалтай жишээ бол өөртөө тохирсон нэгнээс өөрийнхөө чухал гэж үздэггүй шаардлагад (шашин хамгийн том жишээ болдог) үндэслэн салах тохиолдлууд юм. Гэр бүлийнхээ эсэргүүцлийг хүлцэх тохиолдол үүнд орно. Хүмүүсийн хүлээлтэд тааруулах гэж өөрийнхөө сонголтыг дагахгүй байх.
Энэ нь мөн эсрэгээрээ ажиглагддаг. Гаднаасаа гайхамшигтай харагдаж, дотроо тийм ч сайн биш байгаа харилцааг эргэн тойрны чинь бүх хүн дэмжин хөөрцөглөхөд Ганаа өөрийнхөө сэтгэлийг биш бусдын сэтгэгдэл дээр гэр бүл болдог.
Сэтгэлгүй Сэлэнгээд тухайн хувь хүнээсээ илүү цаасан дээрх тэр хүний тайлбар илүү чухал байдаг. Сэлэнгээд бөглөх ёстой жагсаалт бий.
Жишээлбэл өндөр, албан тушаал, орлогын хэмжээ, амжилт эсвэл бүүр гадаад хүн байх эсвэл ямар нэгэн авьяасыг онцлох гэх мэт. Хүн бүрд л жижиг жагсаалт бий харин энэ төрлийн ego-driven буюу өөрийгөө хэт үнэлдэг улс харагдах байдал болон хамтрагчийнхаа анкетыг тухайн хүнтэй байгаа харилцааны чанараасаа илүүд жинлэж үздэг.
Аминчхан дотроо гурван янз. Заримдаа энэ чанарууд давхацна:
Аз жаргалтай гэрлэлт ба харилцаа гэж юу вэ гэдгийг буруу хүчин зүйл дээр тулгуурлаж шийдвэрээ гаргасан нь эдгээр хүмүүсийг аз жаргалгүй болгодог байна. Тэгвэл аз жаргалтай гэрлэлтэд юу хэрэгтэй вэ? Үүнийг дараа долоо хоногийн 2-р хэсгээс уншаарай.
Орчуулсан: Э.Лхагва
Эх сурвалж: Tim Urban waitbutwhy.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!