УИХ-ын чуулганаар Онцгой албан татварын талаар хэлэлцэх үеэр үг хэлсэн Ё.Отгонбаяр гишүүн УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид хандан үдээс хойших хуралдааныг даргалж болохгүй талаар сануулав.
Тэрбээр “Одоо Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ. Энэ үеэр гишүүд Монгол Улс НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцэд нэгдсэн гэдгээ санацгаагаарай.
Р.Гончигдорж дарга та үдээс хойших хуралдааныг даргаж болохгүй. Өршөөлийн хуультай холбоотой хамгийн эвгүй заалтуудыг хамгийн ашиг сонирхлын зөрчилтэйгөөр зүтгүүлж байгаа хүн чуулганыг хуралдааныг даргалж болохгүй. Танаас гадна Их хурлын хоёр дэд дарга байгаа тэр хоёрынхоо нэгээр даргалуул. Таныг даргалах юм бол ард түмэн итгэхгүй шүү. Хамгийн их зүтгүүлсэн хүн нь та шүү” гэв.
Харин УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Би авлигын хэрэгт орчихоод тэрнээсээ гарах гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй болж байна гэсэн үг үү. Энийг болгоомжтой ярих ёстой шүү” гэсэн хариу барив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!